Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Нийтийн эзэмшлийн зам талбайд 285 тонн давс, тусгай зориулалтын бодис цацжээ

ikon.mn
2020 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Зургийг Ulaanbaatar.mn

Өнөөдрийн /2020.11.24/ байдлаар тохижилт үйлчилгээний 20 байгууллагын цэвэрлэгээ давс, бодис цацах 87 тусгай тээврийн хэрэгсэл, 384 зам талбайн үйлчлэгч зам талбайн цас цэвэрлэх ажлыг гүйцэтгэж байна.

Нийслэлийн хэмжээнд 151.5 тонн давс, 107 тонн тусгай зориулалтын бодисыг нийтийн эзэмшлийн зам, талбайд цацаж халтиргаа, гулгаа үүсэх эрсдлээс сэргийлж байна. Мөн цас үргэлжлэн орж байгаа тул замын нөхцөл байдлаас харгалзан давс, бодисыг үргэлжлүүлэн цацах зохион байгуулалтыг хийж байгаа юм.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Зураг
13 | 16 | 16 цаг