Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Хөл хорионы үед сурагчид хичээлээ “Багшийн туслах”-аар хийж байна

ikon.mn
2020 оны 11 сарын 24
Сурталчилгаа
Зураг зураг

Хөл хорионы энэ цаг үед сурагчдад хичээлийн хоцрогдол үүсгэхгүйгээр Боловсролын яамнаас гаргасан суралцахуйн зорилтын хүрээнд ЕБС-ийн ЭЕШ, Дунд, Ахлах ангийн цогц хичээлүүдийг цахим хэлбэрээр чанартай олгож байгаа хамт олон бол Багшийн туслах юм.

Тэд эдүгээ Монголын ЕБС-ийн багш нарын 86 хувь, ахлах ангийн сурагчдын 40 гаруй хувьд цахим сургалтын үйлчилгээгээ хүргэж, цаг үеийн онцгой нөхцөлд хичээлийн хоцрогдол үүсгэхгүйгээр даван гарахад бодитой дэмжлэг үзүүлж ажиллаж байна.

Багшийн туслах аппликейшныг ашиглаж байгаа багш нар сурагчидынхаа хэдий хугацаанд видео контентыг үзэж, сэдэв бүрийг бататгах тестүүдийг хэрхэн ажиллаж байгаагаар дүгнэж, хүүхэд бүрт тохирсон даалгаврыг өгч үр дүнтэй ашиглаж байгаа ажээ. Мөн ахлах ангийн сурагчдад Элсэлтийн ерөнхий шалгалтдаа уг аппликейшнээр дамжуулж бэлдэх эрэлт өмнөх оноос 40 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа нь цахим сургалтад ач холбогдол өгч, үр шимийг нь бодитоор хүртэж эхэлснийг үүгээр илтгэж байна.

Багшийн туслах өнгөрсөн хаврын эхний хөл хорионы үед Элсэлтийн ерөнхий шалгалтын багц хичээлүүдийг сурагчдад хүргэснээр ЭЕШ-даа 800 оноо авсан 196 нийт сурагчдын 60 нь тус аппликейшнээр бэлдсэн байсан нь онцгой нөхцөлд ямар үр дүн үзүүлдгийг харуулсан явдал байсан.

800 оноотой сурагчдын сэтгэгдлээс

Монгол хэлний хичээл дээр 800 оноо авсан Б.Анхзаяа:

(МУИС-ийн Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын сургуулийн 1-р дамжааны оюутан)

Өнгөрсөн өвлийн анхны хөл хорионы үед ЭЕШ-дээ хаанаас эхэлж бэлдэхээ мэдэхгүй, хичээлдээ суухгүй яаж шалгалтаа өгнө дөө гэж бодон үнэхээр хэцүү бас айдастай байсан. Ашгүй энэ үед Дундговь аймгийн Засаг дарга 12-р ангийн суралцагчид Багшийн туслах аппликейшныг ЭЕШ өнгөртөл хэрэглэх эрх бэлэглэсэн. Энэ нь миний хувьд маш том боломжийг нээсэн өгсөн юм. Багшийн туслахаас үзсэн хичээлүүд маш их хэрэг болсон, мөн өнгөрсөн жилүүдийн бүх ЭЕШ-ийн материал минуттай тест хэлбэрээр байдаг тул өөрийгөө ямар хэмжээнд байгааг хянах боломжтой. Хичээлүүд ойлгомжтой бөгөөд сэдэв бүрийн ард өөрийгөө шалгах бяцхан сорилтой нь таалагдсан шүү! Энэ бүхний эцэст би 800 оноонд хүрч чадсан. Цахим хичээл бол танхимыг хичээлээс дутахааргүй чамд амжилт үзүүлэх болно гэдэгт итгээрэй. Бүх л зүйл чиний хичээл зүтгэлээс шалтгаална гэж хэлмээр байна. Бүгдэд нь амжилт хүсье.

Химийн хичээл дээр 800 оноо авсан Б.Мэндсайхан:

(ОХУ-ын П.П.Пираговагийн нэрэмжит Анагаахын судалгааны их сургуулийн хэлний бэлтгэлийн ангийн оюутан)

Чадварлаг хавдар судлалын эмч  болох зорилготой. Элэг нэгт Монголчуудынхаа эрүүл мэндийг хамгаалах мөрөөдөлтэй.

Хэрэглэгчдийн сэтгэгдэл:

Налайх дүүргийн “Алтан-Од” тулааны спорт сургалтын төв, “Соёмбо” таеквондо клубын тамирчид #БАГШИЙН_ТУСЛАХ -г сонгож байна.

 

Спортоор хичээллэдэг ЕБС-ийн тамирчин сурагчдад үүсдэг хамгийн хүндрэлтэй асуудал бол тэдний хичээлийн хоцрогдол байдаг. Ангийн багш, дасгалжуулагч, гэр бүлийнхэн гээд бүгдэд хамаатай энэ асуудлыг Багшийн туслахаар дамжуулж нэг мөр арилгах болсондоо маш баяртай байна. Ингэснээр бид Элсэлтийн ерөнхий шалгалтдаа илүү үр дүнтэй бэлдэж, хоцрогдлоо ч арилгаж, бэлтгэл сургуулилтдаа санаа зовох зүйлгүй, амжилтын төлөө, алхам урагшилж байна.

СЭЗИС-ийн харьяа "Эрхэм баян эрдэм" бүрэн дунд сургуулийн багш Б.Баасанжаргал: 

“Багшийн туслах” аппликейшн нь цахим орчинд цагт баригдалгүй сурагчдыг бие даан суралцах чадварт сургах, өмнөх агуулгаа сэргээн бататгах, дараагийн агуулгаа гүнзгийрүүлэн судлах цаашлаад нэмэлтээр өөрийгөө хөгжүүлэх олон боломж олгож байгаагаараа давуу талтай санагдсан. Манай сургуулийн ахлах ангийн сурагчид цахим хичээлээ “Багшийн туслах”-аар хөл хорио эхлэхээс өмнө үзэж эхэлсэн. Үр дүн маш сайтай байгаа.

 

 

Цахим хуудас:  www.bagshiintuslah.mn, https://www.facebook.com/Bagshiintuslah

Холбоо барих утас: 78-100-800

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.