Коронавируст халдвар (COVID-19)-ийн үед дараах хоол хүнсийг байнга хэрэглэх нь дархлаа дэмжиж халдварлах эрсдэлийг бууруулдаг тухай эрүүл мэндийн байгууллагаас зөвлөлөө.
Шингэний хэрэглээ:
- Өдөрт 8-10 аяга халуун бүлээн ус, нимбэг, зөгийн балтай ус, цай уух
- Чихрийн агууламж ихтэй шингэн зүйлээс татгалзах
Өөх, тосны хэрэглээ:
- Олив, наранцэцэг, эрдэнэ шишийн тос түлхүү хэрэглэх
- Транс тос хэрэглэхгүй байх
Мах, махан бүтээгдэхүүн:
- Халуун шөлтэй хоол идэх
- Адуу, хонины мах, сонгино, сармис, хөмүүл түлхүү хэрэглэх
- Давс ихтэй даршилсан бүтээгдэхүүнээс татгалзах
- Шарсан хуурсан, хүйтэн болон түргэн хоол, пицца, чипс, хагас боловсруулсан бүтээгдэхүүнээс татгалзах
Жимс, хүнсний ногоо:
- Нимбэг, чацаргана, аньс, хан боргоцой, жүрж, нэрс, улаан лооль, зэрэг витамин B, С, E агуулсан жимс, жимсгэнэ хэрэглэж хүчил, шүлтийг тэнцвэржүүлж дархлаагаа дэмжих
Гурил, гурилан бүтээгдэхүүн:
- Бүхэл үрийн гурил, гурилан бүтээгдэхүүн хэрэглэх
- Шар будаа, гурвалжин будаа хэрэглэх
- Цагаан гурилан бүтээгдэхүүн, ялангуяа жигнэмэг, бялуу, шоколаднаас татгалзах
Сүүн, сүүн бүтээгдэхүүн:
- Халуун сүү, сүүн бүтээгдэхүүн, аарц уух
- Ааруул, ээзгий, бяслаг түлхүү хэрэглэх
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!