ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж, 6% болгох шийдвэр гаргалаа

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 11 сарын 23
iKon.MN

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцуулж байна.

ШУУД ҮЗЭХ:

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Энэхүү хуралдаанаар

  • Мөнгөний бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж 6%-д хүргэх,
  • Банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2.5 нэгж хувиар бууруулж 6%-д тогтоох,
  • Эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах арга хэмжээг 2021 оны долоодугаар сарын 1-ны өдрийг хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэх,
  • ЖДҮ, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх багц шийдвэр гаргалаа. 

Энэхүү шийдвэр нь КОВИД-19 цар тахлын үед эдийн засаг, банк санхүүгийн салбарт үүсэж буй сөрөг үр нөлөөг бууруулах, иргэд бизнес эрхлэгчид, санхүүгийн байгууллагад учирч буй санхүүгийн хүндрэл дарамтыг бууруулахад чиглэж байна.

Түүнчлэн дунд хугацаанд инфляцын зорилтыг алдагдуулахгүйгээр санхүүгийн болон эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжинэ. Жилийн инфляц 2020 оны аравдугаар сард улсын хэмжээнд 2.4 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 2.6 хувьд хүрлээ.

Ирэх саруудад инфляц суурь үеийн нөлөөгөөр бага зэрэг нэмэгдэх хэдий ч эдийн засгийн идэвхжилээс шалтгаалан бага түвшинд хадгалагдаж, зорилтот түвшнээс давахааргүй байна. Эдийн засаг цар тахлын нөлөөгөөр 2020 оны эхний хагаст 9.7%-аар агшсан бол гуравдугаар улиралд -3.1 хувь болон саармагжиж, төлбөрийн тэнцлийн төсөөлөл сайжрав.

Цар тахлын дотоод тархалтыг хумихаар арваннэгдүгээр сард тогтоосон хөл хорионы арга хэмжээнүүд нийгмийн эрүүл мэндийг хамгаалж, дунд хугацаанд эерэг нөлөөтэй боловч богино хугацаанд эдийн засгийн ажиллагааг хумьсаар сэргэлт удаашрах төлөвтэй байна.

Дэлхийн эдийн засгийн идэвхжил 2020 оны сүүлийн хагаст сэргэж буйг бодит эдийн засаг, санхүүгийн болон түүхий эдийн зах зээлийн  үзүүлэлтүүд илэрхийлж байна.

Вакцинуудын туршилт дуусах шатандаа орж буй хэдий ч цөөнгүй улс оронд вирусийн 2,3 дахь давалгаа үргэлжилж эдийн засгийн цаашдын тодорхой бус байдал өндөр хэвээр байна.

Цар тахлыг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлж буй мөнгөний болон макро зохистой бодлогын арга хэмжээнүүд нь ЖДҮ, уул уурхайн бус экспортын санхүүжилтийг нэмэгдүүлж, санхүүжүүлэлтийн  өртгийг бууруулан дотоод эдийн засгийн уналтыг сааруулан, банкны салбарын тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлнэ.

Монголбанк банк, өрх, ААН-ийн төлбөр түргэн гүйцэтгэх чадавхыг дэмжихийн зэрэгцээ банкны системийн зээлийн тасалдал үүсэхээс сэргийлсэн зохистой арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ" гэв.

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа "2007 онд анх бодлогын хүүг Монголбанк 6.4%-аар нэвтрүүлсэн. Үүний дараа болон үүнээс хойш энэ түвшнээс буугаагүй байсан бол анх удаа ийнхүү 6%-д хүргэж байна. 

  • Ингэж бууруулж байгаа нь эдийн засгийн тогтвортой байдлыг сэргээх, дунд хугацаанд инфляцыг бууруулах нөхцөлийг алдагдуулахгүй гэж тооцож судалснаар энэ жил бодлогын хүүг нийт 5 нэгж хувиар буурууллаа.  
  • Үүнийг яагаад макро зохистой бодлоготой хавсарч хэрэгжүүлж байна вэ гэхээр нэгдүгээрт Мөнгөний бодлогын хорооны гаргаж байгаа шийдвэр санхүүгийн нөхцөлийг зөөлрүүлэхэд түлхэц болж байгаа. 
  • Банкуудын заавал байлгах нөөцийг 2.5 нэгжээр бууруулж байгаа нь 400 тэрбум төгрөгийг банкны системд чөлөөлж байгаа. Энэ нь банкны хөрвөх чадвар өндөртэй активыг дэмжсэн арга хэмжээ болж байгаа ба банк цаашаа зээлдэгчдэдээ харьцангуй уян хатан нөхцөлийг бий болгох, гэрээгээ шинэчлэх боломж олгож байгаа. 
  • Зээлийн төлбөрүүдийг хойшлуулж байгаа нь эргээд иргэд, ААН-үүдийн төлбөр түргэн гүйцэтгэх чадварт учирч байгаа хүндрэлийг зөөллөж өгч байгаагаараа мөнгөний бодлогоор эдийн засгийг дэмжиж буй юм" гэлээ. 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
26
Зураг
ТЭНЭГЛЭЛ
12
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
БУРУУ
2
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
47 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Даваа [66.181.161.18] 2020/11/24
Хаан банк хавар зээлээ хойшлуулж байсан бол одоо ахиж сунгахгүй гэсэн. Хавар ковид гээд хойшлуулсан одоо ч адилхан байгаа. Энэ тухай мэдээлэл өгөөч
0 | 1 Хариулах
Svrenjaw [202.126.89.29] 2020/11/24
ХААН банк зээлээ хойшлуулаад хүүгээ төлөөд яв гэсэн тэгэхгүй бол дараа нь их хэмжээний хүү төлөгдөнө гээд байх юм энэ үнэн үү хэлж өгөөч
0 | 0 Хариулах
Тамжид [66.181.161.41] 2020/11/24
Би өнөөдөр банк орж хэзээ хойшлуулах гэж орсон.Төрийн банк хойшлуулахгүй байгаа гэсэн хариулт өглөө. Хөрсөн дээр буусан шийдв гаргамаар байна л
4 | 0 Хариулах
Должинсүрэн [59.153.113.112] 2020/11/24
Банк Монгол банк хоёрын хийж байгаа ажил шал өөр бна зээлийг ангилалд шилжүүлэхгүй гэсэн мөртлөө шилжүүлээд бгаа юм хаан банк
1 | 0 Хариулах
Зочин [103.11.195.34] 2020/11/24
8 huvia 6 huvi bolgoochee
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.166] 2020/11/24
Buh turliin zeeliig huutei ny hamt tsartsaagaach.
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.43] 2020/11/24
Хэрэглээний зээлийг хойшлуулсан нь банкандаа л ашигтай иргэдэд хориролтой шийдвэр
4 | 1 Хариулах
Зочин [103.212.116.157] 2020/11/23
Ипотекийн зээлийг хойшлуулах гэхээр дараа хүү нэмэгдэж бодогдоно гэж байна бүх банкууд. Тэгвэл ядаж ипотек 8%-аа 6% болгочихож болдоггүй юмуу?
4 | 2 Хариулах
Баяр [202.126.89.202] 2020/11/23
Сайхан ч гурилдах юм даа нөгөө нүглийн нүдийг гурилаар хуурна гэдэг шиг ард олноо тэнэг гэж боддогийн бас нэг илрэл
0 | 1 Хариулах
Зочин [202.9.46.204] 2020/11/23
Одоо ер нь хэдүүлээ бүх мөнгөтэй баян хүмүүсийг барьж авч шоронд хийгээд мөнгийг бүгдээрээ хувааж авбал ямар вэ. Нэг хэсэг нь аймаар баян, нөгөө хэсэг нь аймаар ядуу байж болохгүй.
7 | 7 Хариулах
Зочин [202.126.89.148] 2020/11/23
Чам шиг тэнэгийн төлөө өчнөөн олон жил хичээж зүтгэсэн бол амиа хорлоё зүгээр!
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.88] 2020/11/23
Tugruguu $ bolgoj hadgalsan ni deer yum baina
1 | 0 Хариулах
Лхагва [192.82.76.214] 2020/11/23
Монгол банк сайн ажиллажээ, макро эдийн засгийн гол түлхүүр зээлийн хүү шүү дэ
1 | 0 Хариулах
Зочин [103.136.254.38] 2020/11/23
za uunees uuruu yaaj demjihav dee. bolomjtoi buhnee l hiij bna daa.
3 | 3 Хариулах
ЗОЧИН [59.153.114.120] 2020/11/23
ХАЛАМЖ ТАРААХАА Л БОЛЬЧИХООЧ. АЖИЛ ХИЙСЭН ХҮН ЭНЭ НИЙГЭМД ХОХИРДОГ БОЛЛОО ШҮҮ. ОЛСОН ХЭДЭН ТӨГРӨГ НЬ ЦААС БОЛЖ ДУУСЛАА.ТӨРИЙН АЛБАЛ ЭНЭ УЛСАД ҮЛДЭХ ЮМ ШИГ БАЙНА.
11 | 0 Хариулах
Зочин [112.167.239.42] 2020/11/23
Баяртай төгрөгийн ханш минь сайн яваарай
2 | 0 Хариулах
zochin [103.57.95.77] 2020/11/23
  ажил хийсэн дүр эсгэсэн ядарсан амьтад даа чаавас.
1 | 0 Хариулах
Зочин [139.5.218.173] 2020/11/23
Банк ббсб руу дайрч байж эдийн засгийнхаа санхүүгийн секторыг бүр эвдчих вийдээ ккк. 2 пунктаар буулгалаа гээд нэг их нөлөөлөл үгүй л болов уу. Шоу л юмдаа улстөрийн
1 | 0 Хариулах
Зочин [122.201.21.160] 2020/11/23
3% bolgo gej heleed l baigaa shuu
2 | 1 Хариулах
Irgen [202.21.96.212] 2020/11/23
Amniihaa hereer oriloh um! kkk
2 | 1 Хариулах
Зочин [202.179.21.235] 2020/11/23
Төгрөгийн ханш нүдэн дээр чинь л унаж байна шүү !
3 | 0 Хариулах
Зочин [202.9.46.195] 2020/11/23
It's too late baby, now it's too late
2 | 0 Хариулах
Ард [202.126.89.17] 2020/11/23
Эрдэнэтийн банк,ббсб-д зг-н шийдвэр хэрэгжихгүй бноо хаана хандах вэ
2 | 0 Хариулах
Зочин [139.5.218.173] 2020/11/23
Жаахан будаг замаск жижиг сажиг засварын ажлын шийдээс өөр шийд энэ ЗГ с хүлээлтгүй гэж харлаа. Он гараад гадагшаа дүрвэн цагаачлах эсвэл төрийн албанд ороё дөө гэж.
1 | 0 Хариулах
Зочин [64.119.25.34, 168.149.154.21] 2020/11/23
ТЭНЭГ ЛХАГВАСҮРЭН. ЗЭЭЛ ГАРАХГҮЙ НЬ ОЙЛГОМЖТОЙ ҮЕД ХҮҮ БУУРУУЛААД ЯМАР Ч НӨЛӨӨ БАЙХГҮЙ. ХАРИН Ч ТӨГРӨГИЙН ХАНШАА УЛАМ АЛДАНА. БАНКНЫ ХУВЬД МАШ ИХ АЛДАГДАЛ РУУ ТҮЛХЭНЭ ДЭЭ. БАНКУУДАА, ХАНШАА Л ХОРЛОЖ БАЙГАА ШИЙДВЭР. ЗЭЭЛ ӨСГӨЕ ГЭВЭЛ ЭХ ҮҮСВЭР ӨГӨӨЧ ТЭНЭГЭЭ!!! БҮХ СЕКТОРТ УЛААН ГЭРЭЛ АСЧИХСАН БАЙХАД ЯМАР МЭДРЭЛ НЬ ЗЭЭЛ ӨГӨӨД СУУХ ВЭ ДЭЭ? АМИА ХОРЛОСОНТОЙ АДИЛ ҮЙЛДЭЛ БИЗДЭЭ. УЛС ТӨРЧДӨД ҮХТЭЛЭЭ ШАХУУЛЖ САНДАРЧ БАЙГАА ЮМ БАЙНА ДАА ЛХАГВАСҮРЭН БОЛОН МОНГОЛ БАНКНЫХАН
9 | 0 Хариулах
Зочин [202.9.40.154] 2020/11/23
Gaigui bgaasai mergejliin sudalgaatai hiisen blgui
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.173] 2020/11/23
Ямарч утга учиргүй энгийн ард иргэдийн амьдралд шууд наалдах шийдвэр гаргасаар байтал он гарлаа. Банк банк бусууд нь тэгээд өмнөх шийдвэрийг нь 100% хүлээж авсымуу. Хойшлуулнаа гэсээр байтал дараачийн шийд нь гарлаа. Шийдвэрийн хэрэгжих хугацаа тун удаашралтай. Зарим нь бүү хэл ихэнх банк банк бусууд нь ЗГ шийдвэрийг далдуураа хэрэгжүүлэхгүй гээд байгаан бишүү. Эрхбиш төрөөс дэмжлэг авдаг ипотек дээр нь л жаахан за гэж дуугарч байх шиг байна. Бусдаар өөр төрлийн зээлүүдэд NO шүүдээ найзаа л гэх
2 | 1 Хариулах
Зочин [66.181.183.120] 2020/11/23
Нохойн баас дахиад 2 хувь буулгаж 3-4 хувь болгооч .
1 | 1 Хариулах
Irgen [202.21.96.212] 2020/11/23
ЗЭЭЛ, ХАДГАЛАМЖИЙН ХҮҮ Ч ОДОО ДАГААД БУУНА АА ГЭЖ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ!!!
1 | 1 Хариулах
Зочин [202.179.21.235] 2020/11/23
Хадгаламжтай хүмүүс нь ерөнхийдөө одоо өөр арга хэмжээ авах байх.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.99] 2020/11/23
гэрээтэй юм чинь гэрээгээ дуустал хэвийн явна шд.
3 | 0 Хариулах
Баяр [202.126.89.202] 2020/11/23
Хамаг юм нь хаалттай энэ үед банк зээл өгөх үү
0 | 0 Хариулах
ganbaatar [103.26.193.3] 2020/11/23
bolj l bn.sain bn.oshoo dahin buulgaad 3-4% huwid hurgechul boloh ni ter.
3 | 1 Хариулах
Зочин [139.5.218.173] 2020/11/23
Мэдээж зээлийн үндсэн төлбөрийг хойшлуулснаас үүдэн гарах эрсдлийг банк ббсб даахгүй. Үндсэн төлбөр хойшилбол хүү ч нэмэгдэнэ. Аль оны эхнээс бүсээ чангалаад доголдолд орсон жижиг дунд бичил бизнесүүдийн зээл хэвийн бус ангилалдаа орцон яваа. Банк ббсб мэдээж эрсдлээ бодоод хэвийн зээлүүдэд хүүг буулгана гэх байх хэрэв хүүгээ бууруулхаар бол. Иймд ждү бичил бизнесүүдэд л лав ямарч нөлөөлөлгүй шийдвэр. Том аж ахуй нэгжүүдэд бага зэрэг сайнаар тусч магад
1 | 0 Хариулах
Irgen bold [150.129.143.9] 2020/11/23
Buh salbart orlogo tasarch bna. Gants bankuudad hund bgad bga yum alga. Cham shig nuhtsul bdlaa oilgodoggui buh banknii ajiltniig halj zardlaa tanah heregt bank tsahim helbert udahgui shiljine
0 | 0 Хариулах
Зочин [64.119.25.34, 168.149.154.21] 2020/11/23
Дураараа п и з вэ? Банк чинь чамаас, надаас мөнгө зээлсэн, бусдын мөнгөөр бизнес хийдэг байгууллага. Банкийг алдагдалд оруулна гэдэг нь чиний, миний мөнгийг шатаагаад алга болгож байна гэсэн үг. Амиа хорлож байна гэсэн үг. Банк мэдэхгүй байж бүү цэцэрх б а а с минь.
4 | 0 Хариулах
Зочин [103.26.194.240] 2020/11/23
Ингэж байхаар шууд бодиттой НДШ-ээ л тэглээч дээ. Эсвэл бүх зээлүүдийг 7 сарын 1 хүртэл биш он дуустал царцаа л даа. Иргэд ямар ч орлого олохгүй байхад Банк ашиг олох нь ийм нөхцөл байдалд зөв юм уу?
1 | 1 Хариулах
Зочин [66.181.161.61] 2020/11/23
мөнгөний бодлогын хүү гэдэг нь яадаг юм бэ?
1 | 0 Хариулах
ganbaatar [103.26.193.3] 2020/11/23
bid bugdiin awch bga zeeliig mongol banknaas aruljaanii bankuudda zahitsuulalt hiih zamaar togtoodog huugiin hemjee.odoo ene hureer bid bugdiin awsan zeeliin huu buurah estoi.ingej l oilgoj bnda minii huwid.
2 | 1 Хариулах
Зочин [64.119.25.34, 168.149.154.21] 2020/11/23
Яг ч тийм биш ээ. Бодлогын хүү гэдэг нь энгийн үгээр арилжааны банк бусдаас татаж төвлөрүүлсэн илүүдэл төгрөгөө "түр хонуулах байр" юм. Ингэж хонуулахгүй бол тэр төгрөг нь ханш руу дайраад төгрөгийн ханш ниснэ, аюул болно. Тэгүүлэхгүйн тулд төв банк үнэт цаас зардаг. Тэр үнэт цаасанд Монгол банкны төлж байгаа хүү нь бодлогын хүү юм. Жилд 6% боллоо гэсэн үг. Одоо төв банкин дээр байсан маш их төгрөг суларч төгрөгийн ханшийг баллана даа. Маш олон хүн банкнаас хадгаламжаа татаж авна даа. Яана даа.
3 | 0 Хариулах
Зочин [139.5.218.173] 2020/11/23
Бодлогын хэрэгжиж эхлэх хугацаа 6 сар болох байлгүйдээ тэгсээр байтал коронагаа бүр мартах биз. Ингэлээ гээд бүх зээлийн хүү 2% шууд буурна гэсэн үг биш. Банк ббсб дотроо хэлэлцээд буулгатал хугацаа авна
0 | 0 Хариулах
Irgen [202.21.96.212] 2020/11/23
одоо бол нөлөө нь хурдан орно оо! ЗЭЭЛ,ХАДГАЛАМЖИЙН ХҮҮ ч буунаа аа!!!
0 | 0 Хариулах
Дорж [202.9.40.3] 2020/11/23
Банкны зээлийнг хойшлуулахгүй байнаа зөвхөн ипотёк л гээд байхым нийтлэг арга хэмжээ аваачээ
0 | 0 Хариулах
Зочин [192.82.68.140] 2020/11/23
Kk zeelee tulj chadahgui bhad huugee buulgaad yahav dee hugshuun
2 | 0 Хариулах
odoo tgd yaahiim bolj bn [202.170.80.25] 2020/11/23
odoo tgd yaahiim bolj bnaaa idda
0 | 0 Хариулах
zochin [66.181.164.214] 2020/11/23
nohoin golognuud oorsdoo zeel avch uzegui
2 | 0 Хариулах
Зочин [203.91.115.53] 2020/11/24
Өөрийн их үүсвэрийн 18%н орон сууцны зээлтэй хүмүүс нь яахын бол
0 | 0 Хариулах