ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

“Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг”-ийн хандивын арга хэмжээ болно

Ч.Болортуяа
2013 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг

“Энэрэл нийгүүлсэл оюун билгийн төв” ТББ-аас санаачлан Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас дэмжин хамтран бүтээн байгуулж буй “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-ийн дэргэдэх “ХҮҮХДИЙН ЦУСНЫ ЭМГЭГ, ХАВДРЫН ЭМНЭЛЭГ”-ийн үйл ажиллагааг эхлүүлэхэд хандивын үйл ажиллагааг өрнүүлж байна. 

Тус арга хэмжээнд Монголын үндэсний хөгжмийн хамтлагуудын тоглолт, уртын дууны цээл хоолой, хөөмийн аялгуугаар хүндэт зочдын сонорыг мялаахын сацуу олон сонирхолтой хандивын үйл ажиллагаануудыг зохион байгуулж, уг үйл ажиллагаанаас бүрдсэн ашиг, орлогыг 100 хувь “ХҮҮХДИЙН ЦУСНЫ ЭМГЭГ, ХАВДРЫН ЭМНЭЛЭГ”-ийн үйл ажиллагааг эхлүүлэхэд зориулан хандивлах аж. 

Тус хүндэтгэлийн хандивын үйл ажиллагаа нь маргааш 17:00-20:30 цагийн хооронд “I loft function house”-д зохион байгуулагдана.

Нөхцөл байдлын талаарх мэдээлэл:
Өнөөдрийн байлдаар  цусны эмгэгтэй хүүхдэд үзүүлэх тусламж нь улсын хэмжээнд “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-д 23 ортой нэг тасаг байгаа бөгөөд жилд дунджаар 800 гаруй  өвчтөн хүлээж авч тусламж, эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байна. Үүнээс цусны хавдрын улмаас 50 хувь нь байнгын эмчилгээнд байдаг байна. Энэ өвчин нь цаашид өсөх хандлагатай байгаа ба өнгөрсөн сарын байдлаар шинээр 32 тохиолдол оношлогджээ.

“Хүүхдийн цусны эмгэг, хавдрын оношлогоо эмчилгээний цогцолбор төв” нь 50 ортой байгуулагдахаар төлөвлөгдсөн бөгөөд энэ төв зөвхөн цусны эмгэг болон хавдартай хүүхдэд бус, зүрхний эмгэгтэй болон төрөлхийн гаж хөгжилтэй төрсөн нярай хүүхдэд тусламж үзүүлэх бололцоог бий болгож байгаагаараа чухал ач холбогдолтой юм.

Тус эмнэлэг байгуулагдсанаар олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, чанартай үйлчилгээ бий болж, ЭХЭМҮТ-ийн ачаалал тодорхой хэмжээнд багасаж олон хүүхэд эмнэлгийн үйлчилгээ авах боломж нэмэгдэж байгааг дуулгахад таатай байна.

“Хүүхдийн цусны эмгэг, хавдрын оношлогоо эмчилгээний цогцолбор төв” нь 50 ортой байгуулагдахаар төлөвлөгдсөн бөгөөд энэ төв зөвхөн цусны эмгэг болон хавдартай хүүхдэд бус, зүрхний эмгэгтэй болон төрөлхийн гаж хөгжилтэй төрсөн нярай хүүхдэд тусламж үзүүлэх бололцоог бий болгож байгаагаараа чухал ач холбогдолтой юм.

Энэхүү хандивын үйл ажиллагааг зохион байгуулахад олон байгууллага, хувь хүмүүс дэмжин оролцож байна. 

Үүнд:

  • Төрийн шагналт, МУГЖ Д.Сосорбарам
  • “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”
  • Нийслэлийн Хүүхдийн төлөө Газар
  • “I loft function house”
  • “Wendy Bakery”
  • “Silk Road” Ресторан
  • “Хѳѳрхѳн зүрх” сан
  • Mongolian Star Melchers
  • UA Consulting
  • Interpress  

Монголын ирээдүйн бяцхан үрс үйлчлүүлж бүрэн эдгэрэх ачтай буянтай тус эмнэлэгийг байгуулах, хүүхдийн төлөөх цагаан үйлсэд та бүхнийг сайн үйлсийн төлөө бид бүхэнтэй нэгдэхийг уриалж байна. 

Сайн үйлсийн төлөөх цагаан үйлс бүхэн дэлгэрч, Хүүхдийн буян заяа та бүхнийг ивээх болтугай.

Энэхүү хандивын арга хэмжээний такс 100.000 төгрөг бөгөөд таны таксны төлбөр “ХҮҮХДИЙН ЦУСНЫ ЭМГЭГ, ХАВДРЫН ЭМНЭЛЭГ”-ийн үйл ажиллагааг эхлүүлэхэд хандив болох юм. 
    
ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ХАРИЛЦАХ УТАС:  93007744, 99267022