Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Бриллиантан гутлыг нийтэд харуулжээ

Б.Ууган, iKon.mn
2013 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Хос гуталд нийтдээ 4,7 кг алт, 1550 карат бриллиант орсон гэнэ

Хонгконгд болсон бизнес үзэсгэлэн худалдаан дээр өнгөрсөн лхагва гаригт алт, бриллиантаар хийсэн гутал танилцуулжээ

Энэ гутлыг Бельгийн загварын товчоо үнэт эдлэлийн компаниуд болон загварын хүрээлэнтэй хамтран гаргасан юм байна. Үзэсгэлэнд ирсэн зочдын өмнө Хятадын зураач Ю Чжоу бүсгүй бриллиантан гутлыг өмсөн алхжээ. 

Гутал хэчнээн жин дарч байгааг нарийн мэдээлээгүй ч хос гуталд нийтдээ 4,7 кг алт, 1550 карат бриллиант орсон гэнэ.  Европ стандартаар 39 размерын гутлыг чимэглэхэд саарал, цайвар ягаан, тод ягаан, цайвар шар өнгийн 39083 ширхэг бриллиант орсон бөгөөд 3,2 сая ам.доллараар үнэлэгджээ.