Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Содбаатар: Казахстан, Турк, БНСУ-аас ирэх иргэний тоо өндөр байна

Т.Саран, iKon.mn
2020 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг өнөөдөр танилцууллаа. 

Энэ үеэр Шадар сайд Я.Содбаатар "Гадаадаас иргэдээ татан авах ажиллагаа эрчимтэй хийгдэж байгаа. 10 сард нийт 3,500 иргэдийг татан аваад байна. Өнөөдрийн байдлаар гадаадаас ирэх иргэдийн тоо 10 мянгаас буурахгүй байна. Өвчтэй, зайлшгүй ирэх иргэдийн тоо эрс багассан. АНУ, Зүүн өмнөд Ази, Австрали, Европын бүс нутгаас эх орондоо ирэх иргэдийн хүсэлт багассан.

Казахстан, Турк, БНСУ-аас ирэх иргэдийн тоо өндөр байна. Манай улсаас Япон руу явах виз нь гарсан 500 гаруй иргэн байна. Мөн Швед рүү явах иргэд байгаа.  Тусгай үүргийн онгоцоор ирж байгаа иргэдээс олон санал ирж байгаа бөгөөд цаг тухайд нь шийдвэрлэж байгаа. 

Хилийн чанад дахь Монголчуудад туслах сан гэж байдаг.  Энэ санд улсын төсвийн 224 сая төгрөг байсан ч долоодугаар сарын нэгэн гэхэд зарцуулагдаад дууссан. Наймдугаар сарын 12-ны өдөр УОК-ын даргын шийдвэрээр 300 сая төгрөгийг тус санд нэмэгдүүлсэн. Санхүүгийн хүндрэлтэй иргэнд туслах шийдвэр гарснаас хойш 500 гаруй иргэнд 2.7 тэрбумын дэмжлэг үзүүлээд байна. Гадаад улсад байгаа иргэд энэ санд хандаж тусламж хүсэж болно " гэлээ.