Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Дөлгөөн: Бид хэн нэгний нэр төрд халдахыг хүсэхгүй. Хүүхдүүд нэмж хохирохоос өмнө анхааруулж байна

Т.Саран, iKon.mn
2020 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Happy flowers” компанийн хүүхэд асрах үйлчилгээтэй холбоотой санал гомдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

“Positive Mongolians” төслийг хэрэгжүүлэгч Э.Дөлгөөн " Өнөөдөр болж байгаа үйл явдал хүмүүс хоорондын хэрүүл маргаан шинжтэй харагдаж байж магадгүй. Гэвч 24 цагийн хугацаанд “Happy flowers” компанийн хүүхэд асрах үйлчилгээтэй холбоотой 45 иргэний санал гомдол ирсэн.

Өөрөөр хэлбэл 120 гаруй хүн “Happy flowers” компанийн талаар санал гомдолтой байна. Үүнээс бидний ярьж байгаа асуудал зөвхөн нэг айлынх биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид хэн нэгний нэр төрд халдахыг хүсэхгүй байна. Хүүхдэд чиглэсэн үйл ажиллагааны талаарх бодит  санал гомдлыг ярьж хүүхдүүд нэмж хохирохоос өмнө анхааруулахыг хүсэж байна.

Бид хоёр байр болон банкны зээлтэй. Хоёулаа зайлшгүй ажиллах шаардлагатай, хүүхэд асрах хүн байхгүй. Тиймээс “Happy flowers” компанийн захирал санал тавихад зөвшөөрсөн.

2020 оны нэг сард манай гэр бүл “Happy flowers” компанийн хүүхэд асрах үйлчилгээг аваад, туршиж үзээд 2020 оны 5 дугаар сарын 18-нд хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Энэ хугацаанд бид дөрвөн сар харзнасан. Үүнээс хойш асрагч нар солигдож, үйл ажиллагааны доголдол үүсэж эхэлсэн.

Гэтэл 2020 оны 8 сард охин маань асрагчийн хайхрамжгүй байдлаас болоод биеийнхээ ил харагдах хэсэгт улайж түлэгдсэн хөхөрсөн байдалтай байсан. Өглөө нь зүгээр байсан учраас орой нь тухайн компанийн захиралд зураг дарж баталгаажуулаад санал гомдлоо илгээсэн.Энэ үйл явдлын дараа асрагчаа сольж өгсөн боловч үйл ажиллагааны дутагдлаа арилгаагүй.

Дээрээс нь манайд ажилласан дөрвөн охины цалин өгөгдөөгүй болохыг бид мэдсэн. Бид үүний дараа хоёр ч удаа нэмж гомдол гаргасан. Ингээд нийт гурван удаа гомдол гаргасан юм. Гэвч тухайн компани бидний гомдлыг хүлээн авч асуудлаа шийдээгүй. Харамсалтай нь захирал нь хувь хүмүүс рүү хандсан гүтгэлэг хийсэн.

Дөлгөөн өөрөө хүүхдээ гэмтээсэн, биднээс 25 сая төгрөг нэхсэн, хүүхдээ үнэгүй асруулсан гэх мэтчилэн худал мэдээллийг нийгэмд тараасан нь даамжирсан байдалтай байна. Үнэнийг хэлэхэд бид “Happy flowers” компаниас нэг ч төгрөг нэхээгүй. Хүүхэд асрах үйлчилгээтэй холбоотой гомдлоо ил гаргаж байгаа нь бид хоёр боловч хохирсон хүмүүс олон бий. 45 хүний санал гомдлоос заримыг дурьдмаар байна.

Гэрт нь ажилладаг охин хүүхдийнх нь үзэмний шүүсийг уугаад оронд нь ус хийж тавьдаг байсныг хэлэхэд загнуулаад өнгөрсөн. Хүүхэд асрагчийн ажил эхэлчихээд байхад шинжилгээний бичиг нь ирэлгүй удсан. 17 настай охиныг ажиллах боломжтой ирж уулз гэж бидэнд санал ирүүлж байсан. Хүүхэд унаж бэртэх, түлэгдэх, гэмтэхэд танайх хариуцлага хүлээх үү гэхэд үгүй гэсэн зэрэг иргэдийн олон гомдол бий" гэлээ. 

Хууль хяналтын байгууллага үнэнийг тогтооно

 
Гэрэл зургийг mpa.mn

Өмгөөлөгч н.Эрхэмбаяр "Happy flowers” компаниас Түвшинбаяр, Дөлгөөн хоёр үйлчилгээ авсныхаа төлөө өрөөнийхөө бичлэгийг ил болгооч гэсэн  хувь хүний нууцад халдсан дарамтад өртсөн. Хууль шүүхийн байгууллага энэ асуудлыг шийднэ.

Happy flowers”  компани асрагч нартаа сургалт оруулдаг уу, хүүхэд хаана явж байвал унаад өөрийгөө хөхрүүлчих боломжтой вэ, памперсыг хэдэн удаа солих ёстой талаар сургалт явуулдаг уу зэрэг саналыг хэлэхэд авч хэлэлцээгүй юм билээ. Happy flowers” компани зуучлалын үйлчилгээ үзүүлдэг байгууллага гэж танилцуулга дээрээ байх боловч зөрсөн үйл ажиллагаа явуулж байна. 

Happy flowers” компанийн захирал Дөлгөөн манай компаниас 25 сая төгрөг нэхэмжилсэн, унтлагын өрөөндөө нүүрээ будаад сууж байхад нь хүүхэд нь уначихсан юм билээ гэдэг мэдээллийг өгч байгаа. Энэ асуудлыг ч мөн хууль хяналтын байгууллага үнэнийг тогтооно. Түүнээс хоёр тал тайлбар гаргаад шийдэгддэг асуудал бол биш" гэв.