Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Сумъяабазар: МАН-ыг бүх шатанд ажиллах нөхцөлөөр хангаж өгсөнд баярлалаа

Т.Саран, iKon.mn
2020 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Ардын Намаас Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн үр дүнгийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар "МАН-д хариуцлага хүлээлгэсэн нийт иргэддээ талархсанаа илэрхийлж байна. МАН-ыг ажил хийх нөхцөлөөр бүх шатанд хангаж өгсөнд баярлалаа. 

9 дүүргийн хэмжээнд МАН 200 суудал авлаа. Бүх шатны үйл ажиллагаа яаралтай явагдах ёстой. Амжилт ялалтад баярлаад цаг алдахгүйгээр асуудлаа шийдвэрлэхийн төлөө бид шуурхайлан орлоо. Их хурал, Засгийн газар, орон нутгийн түвшинд хөгжлийн чиг хандлага жигд яригдаж, хэрэгжих ёстой" гэлээ.  

Хүчээ нэгтгэсэн иргэдийнхээ итгэлийг даахын төлөө чармайна

 
Гэрэл зургийг mpa.mn

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгууль амжилттай болж өнгөрлөө. НИТХ-ын 45 төлөөлөгчийн 34 буюу 75.5 хувь, 13 аймгийн 185 суманд МАН ялалт байгууллаа. 

МАН-д итгэл үзүүлж дэмжсэн иргэддээ талархаж байна. 2020 оны парламентийн сонгуулийн итгэлээ бататгасан сонголт гэж МАН-ын зүгээс үзэж байна. Хүчээ нэгтгэсэн иргэдийнхээ итгэлийг даахын төлөө чармайн ажиллана.

Найман аймаг, нэг дүүрэг, 140 гаруй сумдын иргэдийнхээ итгэлийг олж авахад анхаарна. Орон нутгийн түвшинд үйл ажиллагаа явуулж байгаа намын байгууллагуудын үйл ажиллагаанд анхаарна. Манай улсын эдийн засаг хүнд байгааг бүгд мэдэж байгаа. Сандал суудал ярьж суух цаг зав байхгүй" гэв.