ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэнэтээс Улаанбаатарт ажил хийхээр ирсэн гурван охиныг хорьж, хүчээр биеийг нь үнэлүүлж байжээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг

ЦЕГ-аас хүн худалдаалах гэмт хэргийн тухай мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

"Садар самууныг сурталчилсан, биеэ үнэлэлтийг зохион байгуулсан 28 фэйсбүүк хуудсыг хаалгахаар болсон"

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Бүрэнбаатар “Манай улсад биеэ үнэлэх, садар самууныг сурталчлах хуулиар хориотой. Ийм төрлийн гэмт хэрэг өмнө нь гудамж талбайд үйлдэгддэг байсан бол одоо саун массажны газарт эсвэл цахим орчинг ашиглаж биеэ үнэлэх асуудал нэлээд газар авсан.

Өнгөрсөн хугацаанд Эрүүгийн цагдаагийн албанаас нийт 18 бүлгийн 29 холбогдогч, 76 хохирогчтой 23 хүн худалдаалах гэмт хэргийг илрүүлсэн. Дээрх 76 хохирогчоос 22 нь насанд хүрээгүй хүүхэд байсан.

Тухайлбал, Эрдэнэт хотоос насанд хүрээгүй гурван охин Улаанбаатар хотод ажил хөдөлмөр эрхлэхээр ирснийг Х гэгч этгээд тэдгээр охины анхаарал халамж, хараа хяналт сулыг далимдуулж, зорчих эрхийг хязгаарлаж хүчээр биеийг нь үнэлүүлж, бэлгийн мөлжлөг явуулж байсан гэмт хэргийг илрүүлсэн.

Мөн насанд хүрээгүй эмэгтэйчүүдийг цахим хаягаар нь удаа дараалан олзлон хүчээр биеийг нь үнэлүүлж байсан гэмт хэргийг Эрүүгийн цагдаагийн албанаас илрүүлэн дараагийн шат руу шилжүүлээд байна.

Сүүлийн үед цахим орчинд садар самууныг сурталчилсан бичлэг тавих үйлдэл их байна. Охид эмэгтэйчүүдийн санамсар болгоомжгүйгээр алдсан бичлэгийг олзолж, дарамтлах хэлбэрээр хүчээр биеийг нь үнэлүүлж байсан гэмт хэргүүд илрээд байна.

Эрүүгийн цагдаагийн албанаас садар самууныг сурталчилсан, биеэ үнэлэлтийг зохион байгуулсан 28 фэйсбүүк хуудсыг хаалгахаар Харилцаа холбооны зохицуулах хороонд албан ёсоор хандсан.

Түүнчлэн бид садар самуун, биеэ үнэлэлтийг сурталчлах гэмт хэргийг илрүүлэх зорилгоор төрийн тус байгууллагуудтай хамтран нийслэлийн дэн буудлуудыг шалгах арга хэмжээ авсан. Энэ хүрээнд нийт 42 дэн буудлыг хаалгах саналыг Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлээд байна.

Бидний ажигласнаар, насанд хүрээгүй хүүхдүүд маш олон бичлэг хийдэг болсон байна. Түүнийгээ хэн нэгэнд алдаж, эргээд дарамтад орж, бэлгийн мөлжлөгт өртөх аюул учирч байна.

Тиймээс эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ цахим орчинд тавих хяналтаа сайжруулах шаардлагатайг анхааруулж байна” гэв.

"Насанд хүрээгүй хүүхдэд бэлгийн мөлжлөг явуулсан бол 12-20 жил хорих ялаар шийтгэдэг"

Үргэлжлүүлэн “Насанд хүрээгүй хүүхдийг өөрийн эрхшээлдээ байлгаж, бэлгийн мөлжлөг явуулсан бол Эрүүгийн хуулийн хүрээнд 12-20 жил хорих ялаар шийтгэдэг.

Хууль хяналтын байгууллагаас анхааруулж хэлсээр байтал эцэг, эхчүүдийн бага насны хүүхдэдээ тавих хараа хяналт сул байна. Мөн бага насны охид цахим орчинд ямар ч хяналтгүйгээр орж байна.

Тиймээс эцэг, эхчүүдийг хүүхдэдээ анхаарал тавьж, ярилцаасай гэж хүсэж байна. Тэдэнд тавих анхаарлаа сайжруулснаар хүүхдийнхээ ирээдүйг аврах, тэднийг ямар нэг гэмт хэргийн золиос болохоос урьдчилан сэргийлнэ" хэмээн онцлов.

"Бэлгийн хүчирхийлэлд өртөж буй бага насны хүүхдийн тухайд ахуйн хүрээнд буюу гэр бүл, хамаатан садны хүрээнд өртөх нь өндөр байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
20
Зураг
ХАРАМСАЛТАЙ
12
Зураг
БУРУУ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [64.119.20.47] 2020/9/18
Zohion baiguulsan nowshnuudiign shuud buudaj al
2 | 0 Хариулах
Зочин [174.192.145.92] 2020/9/18
Huuli shvvh , tsagdaa archaagvi bolhoor gemt heregtenvvd ni bvvr oodortson!! Yag vnendee mgliin tsagdaa ysmar hvchgvi sul doroi mungutei erh medeltnii booluud!!!
2 | 1 Хариулах
Зочин [202.55.188.34] 2020/9/19
Tegeed barij avsan baigaa biz de.
2 | 0 Хариулах
Зочин [202.179.24.187] 2020/9/18
Монгол Тоорой бандиуд аймхай ш дээ.Тавыг нь Жанжны талбай дээр буудахад ийм хэрэг дахиж гарахгүй.Цаазалж болдоггүй юм бол өөрсдөө аажимдаа үхчихээр л тамлахгүй юу.
6 | 0 Хариулах
Зочин [66.181.184.35] 2020/9/19
typical retarded mongolian
2 | 1 Хариулах
Зочин [66.181.178.241] 2020/9/18
Мэдээллмйг 24 цагаар өргөн хүлээн авдаг болчихвол буруу зүйлүүд их л илэрнэ дээ. Даанч хэний ямар сонирхол хаана байдгийн гэмээр дутуу л ажиллаад байх болтой
4 | 0 Хариулах
Зочин [202.131.227.82] 2020/9/18
18 бүлгийн 29 холбогдогчтой гэж юу байхав дээ. 1 бүлэгт 1,6 хүн байгаа юм уу
2 | 0 Хариулах
zohcin [43.242.241.210] 2020/9/21
zarim n 1 zarim n 2 -3 huntei l bhgui yu da
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.186] 2020/9/18
Хан-Уулын цагдаагийн 1-р хэлтсийг шалга!!! Иргэн Сүндаръяагийн хэргийг яаж нуун дарагдуулж хохироож байсныг шалгахыг шаардаж байна!!!
4 | 2 Хариулах
Зочин [223.39.146.246] 2020/9/18
Дээр дурдсан фэйс хаяг болон зочид буудлуудын нэрийг шууд ил болгох юм бол дахин ийм хэрэг гарах нь багасах биш үү. Ил тод тавиад тавиад явчихвал мөн нэмээд ялыг чангатгах.
12 | 0 Хариулах
Зочин [202.9.40.190] 2020/9/18
12-20 jil gd baih yum bhgui shuud al
5 | 0 Хариулах
Зочин [202.131.249.86] 2020/9/18
Цааз өг
5 | 0 Хариулах
j [202.21.117.34] 2020/9/18
erdeneted bie yneleh bolomjgyi uchir hotod irjldee. tegeed barigdaad shaasan
0 | 3 Хариулах
Зочин [202.55.180.58] 2020/9/18
өөрсдөө мэдэхгүй биеээ үнэлнэ гэж юу байхав дэ
4 | 12 Хариулах
Shees [117.111.20.232] 2020/9/18
Uheesei ta nar shig lal.....ruuuud
10 | 0 Хариулах
Зочин [202.126.88.60] 2020/9/18
Erdenetees 3 ohin niileed hotod ajil jiih gej irne gej ch yu bhav dee.
3 | 11 Хариулах
Зочин [203.91.116.147] 2020/9/18
хохирогчыг нэмж хохироодог та ч адгуус юм даа
8 | 1 Хариулах
Зочин [202.131.225.197] 2020/9/18
хүүхэд л бол хүүхэд
8 | 1 Хариулах
Зочин [202.9.46.186] 2020/9/18
их гэнэн
2 | 1 Хариулах
Зочин [103.11.193.202] 2020/9/19
sanaatai humuus bdiishde kkk
0 | 0 Хариулах