Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн амны хөндийг арчлахдаа гаргадаг 5 АЛДАА

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 8 сарын 28
Сурталчилгаа
Зураг зураг

Аливаа улс орны шүдний өвчлөлийг 12 настай хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн үзүүлэлтээр тооцдог. Учир нь энэ насны хүүхдийн шүд хамгийн эрүүл байдаг. Гэтэл манай улсад 12 настай хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 84% гэсэн үзүүлэлттэй байна. Тэгвэл 5-6 настай хүүхдийн дунд шүд цоорох өвчлөл мөн л 94% буюу өндөр байр суурийг эзлэж байна. Тиймээс энэхүү нийтлэлээр эцэг эхчүүд хүүхдийн амны хөндийг арчлахдаа түгээмэл гаргадаг 5н алдааг мэргэжлийн эмчээс тодруулан ярилцлаа.

Нүүр амны их эмч, Эмч төлөөлөгч Б.Бадамдарь: ХҮҮХДИЙН ШҮДИЙГ БАЙНГА ШАЛГАЖ, ТОГТМОЛ ШҮДЭЭ УГААХАД НЬ ХЭВШҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ.

Яагаад хүүхдийн сүүн шүд чухал вэ?

Сүүн шүд нь таны хүүхдийн нүүрний хэлбэрийг сайжруулж, байнгын шүдийг зөв байрлалд чиглүүлж, идэж ярьж сурахад чухал үүрэгтэй. Гэтэл дийлэнхи эцэг эхчүүд “байнгын шүд гарах юм чинь гэсэн” хандлагаар сүүн шүдний арчилгаанд анхаарал сул хандуулдаг. Сүү, жүүс, тэр ч бүү хэл хөхний сүү гэх мэт хоол хүнсний үлдэгдлийг тогтмол цэвэрлээгүйгээс үүдэж бага насны хүүхдийн сүүн шүд эрт цагаасаа цоорч эхэлдэг.

Сүүн шүд цоорсоноор байнгын шүдэнд ямар өөрчлөлт өгдөг вэ?

Хүүхдийн сүүн шүд цоорсон бол дараа нь гарах байнгын шүдэнд судас, мэдрэлийн багцаараа халдвар дамжуулж байдаг. Энэ нь хэрвээ таны хүүхдийн нэг сүүн шүд цоороход араас нь гарж ирэх байнгын шүдэнд нянгаа дамжуулж байна гэсэн үг. Эргээд энэ нь таны хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, унтах, идэх, эсвэл ярихад нь нөлөө үзүүлж эхэлнэ.

ТА ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ХҮҮХДИЙНХЭЭ ШҮДИЙГ АРЧЛАХДАА ТҮГЭЭМЭЛ ГАРГАДАГ АЛДААГ ОНЦЛООЧ?

1. Нярай үеээс нь амны хөндийг цэвэрлэлгүй орхигдуулдаг: Ихэнхи ээжүүд чихэрлэг зүйлс иддэггүй мөртлөө шүд нь цоорчихлоо гэж ирдэг.  Хүүхдийн цахиур нь цухуйж эхэлсэн үеээс хүүхдийн амны хөндийг арчиж, цэвэрлэх хэрэгтэй. Сүүн шүд гарч ирмэгц хөхний сүү шүдэнд өнгөр тогтоож цоорол үүсэх эхний алхам бүрддэг. Тиймээс бага нярай гэлтгүй тогтмол цэвэрлэх шаардлагатай.

 

2. Хүүхдэдээ чихэрлэг, өнгө, амттай оо сонгодог: Дээрх хэлсэнчлэн чихрийн найрлагатай хоол, хүнс, шүдний оо нь хүртэл амны хөндийг хүчиллэг болгодог. Нөгөөтэйгүүр хүүхдэдээ дан нүүрс ус ихтэй хоол хүнс өгвөл мөн л шүд цоорно. Шүлс бол шүдний пааланг эрдэсжүүлж, амны хөндийн салстыг чийглэж, хүчил шүлтийг тэнцвэржүүлэх чухал үүрэгтэй. Гэтэл чихэрлэг амттай шүдний оо хэрэглэхээр хүчиллэг орчинг бий болж шүд цоорох 1 хөшүүрэг болох магадлалтай.

3. Хүүхэд өөрөө шүдээ цоорсон эсэхийг мэдэхгүй: Эцэг эхчүүд хүүхдийнхээ шүдийг байж болох гүнзгий цоорол бий болсны дараа эмнэлэгт ханддаг. Энэ бол таны хүүхдийн бие махбодид сөрөг нөлөө бий болсоор л.... байна. Шүд цоорол удаан явсанаас үүдэлтэй олон дотоод эрхтэнүүдийн өвчлөлийг бий болгож болзошгүй. Тиймээс эцэг эхчүүд амны хөндийг байнга шалгаж 6 сар дотроо эмчийн үзлэгт тогтмол орох хэрэгтэй.

4. Хүүхдийн жижигхэн амны хөндийд зориулж сойз сонгодоггүй:  Хүүхдийнхээ амны хөндийд тохируулж сойз сонгох хэрэгтэй. Сойзны үс хатуу байх тусмаа буйл гэмтээдэг. Буйл гэмснээр цус шүүрэх, шамрах гэх мэт үрэвсэл эхлэнэ. /Буйл урах, үрэвсэх нь хүүхэд хоол идэхэд хүртэл зовиурладаг/  Гэтэл сойз хатуу үстэй бол сайн цэвэрлэнэ гэж ташаа боддог. Нөгөөтэйгүүр таны угааж буй сойз нь амны хөндийн бүх шүдэнд хүрч гүйцэт цэвэрлэдэг байх хэрэгтэй.

Жишээ нь: 1 настай хүүхдэдээ том толгойтой шүдний сойз сонговол 1 болон 2 араанд гүйцэт хүрч цэвэрлэж чадахгүй. 1 болон 2 арааны өнгөрт бүрэн хүрч цэвэрлэж чадахгүй бол хэсэг хугацааны дараа шүдний цоорол бий болно.Тиймээс нас насны онцлогт тохирсон, жижигхэн толгойтой, зөөлөн үстэй сойз сонгох нь чухал.

5. Фторын агууламжийг орхигдуулдаг:  Хүүхдэдээ оо худалдан авахдаа савлагаан дээрх фторын агууламжинд анхаарлаа хандуулаарай. Шүдний эмч нарын холбооноос хүүхдийн шүдний оонд агуулагдах фторын хэмжээ 500ppm-с ихгүй байх ёстой. Гэтэл насан хүрэгчдийн түгээмэл гаргадаг алдаа бол огт фторын агууламжгүй, амт, өнгөтэй оо сонгох буруу. Хүүхдийнхээ аманд орох зүйлээ сонгохдоо агууламж, найрлагыг нь зайлшгүй хараарай.

Нүүр амны их эмч, Эмч төлөөлөгч Б.Бадамдарь: 6-С ДООШ НАСНЫХАНД ФТОРЫН 1000-1500PPM АГУУЛАМЖТАЙ ОО ХЭРЭГЛЭХ НЬ ХҮҮХДИЙН ШҮДЭНД ТОЛБОТОХ ЭМГЭГ ҮҮСЭХ ШАЛТГААН БОЛДОГ.  

 Шүдэнд фторын агууламж нь цоорлын эсрэг идэвхитэй үйлчилгээ үзүүлдэг ч хүүхэд 500ppm-c их фторын агууламжтай оог хэрэглэснээр, хүүхэд түүнийг залгих улмаар шүд толботох эмгэг үүсэх магадлалтай.

Хичээл сургууль орох цаг ирлээ. Энэ үед эцэг эхчүүдэд хүүхдэдээ ямар шалгуураар оо сойз сонгох талаар зөвлөвөл....

Сав баглаа боодлыг сонгохоос илүүтэй амт, химийн найрлага, фторын агууламжийг нягтлах нь чухал.

  • 0-2 насны хүүхдийн ооны фторын агууламж нь 500ppm байх.
 
  • 3-5 насны хүүхдийн ооны фторын агууламж нь 500ppm байх.
 
  • 6-8 насны хүүхдийн ооны фторын агууламж нь 1450ppm байх нь оновчтой.
 

Албан ёсны дистрибьютер Нано Интернэйшнл ХХК: www.Nanointernational.mn

Бүтээгдэхүүнийг хүргэлтээр авахыг хүсвэл: https://www.goshop.mn/20/allitem

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.