Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Чингүн: Монголчууд гоо сайхны мэс засал хийлгэх, үс суулгуулах гэж гадаад улс руу зорих хэрэггүй болсон гэж ам бардам хэлнэ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 8 сарын 21
Сурталчилгаа
Зураг зураг

Dr.Chingun’c clinic нь гоо сайхны мэс засал, үс шилжүүлэн суулгах, арьс гоо заслын 3 салбартай. 2016 оноос хойш Европын эмчилгээний стандартын дагуу эмчилгээ үйлчилгээгээ төрөлжүүлэн явуулж буй томоохон эмнэлэг юм. Ингээд та бүхэндээ тус эмнэлгийн ерөнхий эмч Б.Чингүнтэй ярилцлаа. Тэрбээр европын эмч нарын холбооны гишүүн, гоо заслын салбарын төлөөлөгч бөгөөд Монгол улсад төдийгүй Европын холбооны улсуудад эмчилгээ хийх эрхтэй эмч юм. 

"Хэдэн насандаа үс суулгаснаас хамаарч 5-10 насаар залуу харагддаг"

-Сүүлийн үед хүмүүсийн анхаарал татаж буй үйлчилгээ бол үс шилжүүлэн суулгах мэс засал.  Энэ талаар асууж ярилцлагаа эхлэе. Ер нь ямар шалтгаанаар үс унадаг юм бол?
-Сүүлийн үед үс уналт, халцралт нэмэгдэх хандлагатай байна. Энэ шалтгаанаар эмнэлэгт хандах хүмүүсийн тоо ч нэмэгдсэн. Үүний шалтгаан олон янз. Идэж ууж байгаа хоол хүнсээс эхлээд дааврын өөрчлөлт, арьсны өвчлөл болон стрессс ядаргаа, эмийн зохисгүй хэрэглээ, удамшлын гээд олон зүйлээс шалтгаалж үс унадаг. Бас үндэстнийх нь онцлог бас нөлөөлдөг. Жишээ нь Япончууд, туркуудийн үс амархан унадаг шүү дээ. Монголчууд ч ялгаагүй эрт халцрах гээд байдаг талтай. Эрчүүдийн хувьд 30 гаруй наснаас эхлэн үс нь унаж шингэрч эхэлдэг. Ингэж бага багаар үс унасаар хэдэн жил үргэлжлэхэд л үсний ширхгүүд нарийсаж, хуйхны орой хэсэг харагдахуйц болдог. Тэгэхээр яг ямар шалтгаанаар унаж байгааг мэргэжлийн эмчид хандаж тодорхойлуулах шаардлагатай.

Гэхдээ юм хөгжөөд нэгэнт үсгүй болсон хүнд ч өөрийнх нь үсийг хагалгаагаар суулгах боломжтой болчихлоо. Дөнгөж үс унаж эхэлж байх үед нь үсний хуйхны лазерийн эмчилгээ болон хуйхны тариа дуслын эмчилгээ хийлгэж байна. 

-Саяхныг болтол энэ төрлийн хагалгааг монголчууд гадагшаа явж хийлгэдэг байлаа. Ер нь үс шилжүүлэн суулгах хагалгаа хэр амжилттай болдог вэ?
- Би мэргэжил дээшлүүлж гадны олон орнуудад суралцаж, салбарынхаа шинэ мэдлэг мэдээллийг сонсож судлах дуртай. Хэдэн жилийн өмнө Солонгост сургалтад сууж байхдаа монголчууд үс шилжүүлэн суулгах хагалгаа нэлээн хийлгэдэг талаар сонссон. Тухайн үед яагаад Монголдоо энэ төрлийг хагалгааг хийж болохгүй гэж бодож байлаа. Гэхдээ тийм амархан ажил биш л дээ. Эмнэлгийнхээ эмчтэйгээ хамтран үс шилжүүлэн суулгах хагалгааг сонирхож хоёр жил гаруй судалгаа хийж АНУ, Турк, Солонгос, Тайланд зэрэг гадны орнуудын эмнэлэгт очиж, сургалтад нь сууж үзсэн.Үүний ард маш нарийн ажиллагаа, лабораторийн нямбай ажиллагаа бий. Дэлхийн түвшинд, тэр стандартаар нь хийхээр зориглож тэрхүү зорилгоо биелүүлсэн. 
Үс шилжүүлнэ суулгана гэдэг нэг төрлийн эрхтэн шилжүүлэх хагалгааны төрөл юм шүү дээ. Өөрийнх нь үсийг аваад өөрт нь суулгаж байгаа учраас амжилтгүй болно гэсэн ойлголт бараг байдаггүй. Хүний үсний уутанцраас гарах үсний тоо харилцан адилгүй байдаг.

 
https://www.facebook.com/watch/?v=297309718063059

-Өөрийнх нь үс гэхээр аль хэсгээс нь авч шилжүүлдэг юм бол?

-Дааврын өөрчлөлтөд хамгийн мэдрэг нь толгойны орой, шанааны хэсэг учраас тэр хэсгийн үс түрүүлж унадаг. Харин дагзны хэсэг үс дааварт мэдрэг биш учраас унадаггүй. Тиймээс бид дагзны хэсгийн үсийг шилжүүлэн суулгадаг. Энэ бол шууд л аваад хийчихдэг амар ажиллагаа биш. Үс шилжүүлэн суулгах хагалгаа маш удаан үргэлжилдэг. Заримдаа 10 гаруй цаг ч үргэлжилдэг. Энэ хугацаанд ар дагзнаас авсан үсийг амьд байлгах, хадгалах тусгай орчин түүнийг дагалдан шаардагдах нарийн технологийн зүйлс их бий. Тэр бүх шаардлагыг манай эмнэлэг хангасан. Манай эмнэлэгт А.Бямбадорж гээд энэ чиглэлээр дагнасан маш сайн эмч ажиллаж байна.

 

Шилжүүлэн суулгасан үс эхэндээ унадаг, гэхдээ уутанцар нь үлддэг учраас дахин шинэ үс ургаж эхэлдэг.  Нэг удаа үс суулгаад насан туршийнх үстэй болж байна гэсэн үг.

-Үс суулгасны дараа хүний төрх хэр залуужиж харагддаг вэ?

-Духаараа халцарсан хүнтэй уулзахдаа хүн дух дээр нь л анхаарлаа хандуулдаг. Бусад хэсгийг нь бараг анзаардаггүй. Сүүлд нь хүртэл том духтай хүн байсан гэж санадаг шүү дээ. Энэ нь ус уналтаас болж зөв төрхөө алдаж байна гэсэн үг. Гэхдээ том духыг үстэй болгоход учир бий. Эмэгтэй эрэгтэй хүний дүр төрхөөс хамаарч үсийг байрлуулах дизайн хийц өөр өөр байдаг. 

Яг тэдэн насаар залуу харагдана гэж хэлэх боломжгүй. Баталгаатай хэлэх зүйл гэвэл үс шилжүүлэн суулгасны дараа хүний нүүрний төрх зөв болж, наснаасаа залуу харагддаг. 

Ер нь тухайн хүн хэдэн насандаа үс суулгаснаас хамаарч 5-10 насаар залуу харагддаг. Энэ төрлийн үйлчилгээг 30-аас дээш насны нэлээн сонирхож хандаж байна.

 

-Хөмсөг бас суулгаж болох нь ээ?

-Бололгүй яахав. Тухайн хүний өөрийнх нь үснээс авч хөмсөг суулгадаг. Ингэснээр төрөлхийн мэт өтгөн хөмсөгтэй харагддаг. Анзаараад байх нь ээ манай монгол бүсгүйчүүд хөмсөгөөрөө нэлээн оролддог. Хөмсөгөө шивүүлнэ, онцгүй болсон бол дахин лазердуулдаг. Үүнээсээ болоод арьсаа гэмтээчихдэг тал бий. Энэ тохиолдолд үс суулгах нь илүү тохиромжтой.  

-Үс унахаас сэргийлдэг тарилга байдаг гэж сонссон. Ер нь үс унахаас өмнө сэргийлэх ямар найдвартай аргууд байдаг вэ?

-Хүн биеэ өвдөхөөр эмнэлэгт ханддаг шүү дээ. Тэгсэн хэрнээ үс унахад эмчид хандахаа мэддэггүй эсвэл дархлаа муудчихаж гэж бодоод л орхидог. Гэтэл хүний бие организмд дархлаанаас гадна эрдэс бодисын дутагдал гэж заавал анхаарах ёстой зүйл бий. Жишээ нь оюуны ажилтай хүмүүсийн эрдэсийн хэрэглээ хүчний хөдөлмөр хийдэг хүнтэй харьцуулахад хамаагүй өндөр байдаг. Сахар их шатаадаг, амин дэм ихээхэн шаарддаг онцлогтой.  Ер нь бидний авч буй хоол хүнсний энергийн бараг талыг тархи хэрэглэдэг. Тиймээс оюуны ажил хийдэг хүмүүсийн эрдэсийн дутагдал өндөр гардаг. Үүнээсээ болж эрт халцрах магадлалтай. 

Уг нь үсний уналтыг зогсоож, элдэв эмгэг өөрчлөлтөд орохоос өмнө цусанд ямар эрдэс дутагдаж байгааг 2-3 минутад шинжилгээгээр оношилдог арга бий

Зарим хүмүүс ийм шинжилгээнд итгэдэггүй. Орчин үед анагаах ухааны технологи ухаалаг илүү хурдтай болж хөгжиж байна шүү дээ. Гартаа зүүсэн цагаараа алхаагаа ч даралтаа хүртэл хэмждэг болчихлоо. Тиймээс энэ төрлийн шинжилгээнд хамрагдаж амин хүчлүүд, витаминуудыг агуулсан тарилгын эмчилгээг хийлгэх өндөр үр дүнтэй байдаг. Тодорхой давтамжтай хийлгэснээр үс уналт зогсож ургалт нь сайжирдаг. Үсний ширхэг ч илүү бат бөх болдог. Зарим тарилга гиалуроны хүчлийн найрлагатай учраас хуйхийг чийгшүүлж хагталтыг арилгадаг гэдгээрээ давуу талтай.

 

-Сүүлийн үед залуужуулах үйлчилгээтэй янз бүрийн аппарат нэлээн гарсан. Үүний сул тал гэж бий юу?

-Саяхан би Парист болсон олон улсын арьс гоо заслын салбарын хуралд оролцоод ирсэн. Тэр үеэр энэ талаар сонирхолтой судалгаа сонслоо. Орчин үед технологи хөгжихийн хэрээр арьс гоо заслын төрөл бүрийн аппаратууд гарч ирсэн. Гэвч зөв хэрэглээгүйгээс салбарын ч технологийн ч нэр хүнд унаж байна. Жишээ нь hifu ulthera буюу өндөр энергитэй аппарат гэхэд маш зөв ашиглахгүй бол арьсыг үрэвслүүлж арьсны нөхөн сэргээх чадварыг устгаж эсүүдийг үхүүлэх аюултай. Зөв хэрэглэнэ гэдэг дээр тайлбар хийе. Ямар ч гоо сайхны аппарат бага их хэмжээгээр арьсыг гэмтээдэг. Гэмтээхдээ бага зэрэг эсийг цочроож нөхөн сэргээх чадварыг нь өдөөдөг гэсэн үг. Харин энергийг нь зөв тооцохгүй бол арьсны эсийг гэмтээж үрэвслүүлэх аюултай. Нэгэнт эсийг гэмтээж үхжүүлэхээр чинь залуужих биш эсрэгээрээ хөгшрүүлэх үйлчилгээ үзүүлдэг.  Харин энергийг зөв өгч чадвал арьсыг нөхөн сэргээдэг.

Ер нь хүний бие организм өөрийн гэсэн багтаамжтай. Түүнээс ихэдсэн энерги авчихсан организм, эсүүд сэргэх биш харин ч эсүүд нь үхэждэг. Үүнээс болж олон улсад гомдол цөөнгүй гардаг талаар ярьж байсан. Ер нь арьс гоо заслын салбарт ажиллаж байгаа хүмүүс хариуцлагатай, чухам юу хийж байгааг маш сайн мэддэг, мэдэрдэг, туршлагажсан байх ёстой. Тэгэж байж л зөв үр дүн буюу зөв дүр төрхтэй залуу харагддаг. 

-Иймээс л мэргэжлийн туршлагажсан газар хандах ёстой байх нь ээ? 

-Ер нь хамгийн олон үйлчилгээг санал болгож уралдахдаа гол биш юм. Үйлчилгээний чанар гэж чухал зүйлийг орхигдуулж болохгүй.Тийм ч учраас бид эмнэлгээ гурван салбар болгож төрөлжүүлсэн. Гоо сайхандаа мөнгө, цаг заваа зарцуулж бие организмдаа юм хийлгэж байгаа хүн өөрөө ч мэдлэг мэдээлэлтэй байх нь чухал. Бас  чаддаг, туршлагатай газар хандаарай гэж зөвлөе. 

Өмнө нь ямар гоо сайхны ажилбар хийлгэж байсан тухайгаа үнэнээр нь хэлэх хэрэгтэй. Бид орлогоо бодоод л шууд хийе, ямар ч асуудалгүй гэж хэлдэггүй. Тийм ёс зүй ч байхгүй. Тиймээс тухайн хүнээс маш олон асуулга асууж байж хагалгаа ажилбарт оруулдаг. Асуух тоолонд гарч ирээд л байдаг. Эцэстээ эрүүл мэнд л чухал шүү дээ.

Солонгосоос эмч нар ирээд гоо сайхны хагалгаа хийгээд л явдаг. Тэдний ажлын дунд сайн болсон, тааруу хийгдсэн ажлууд бий. Гэтэл  ямар ч төрлийн эмчилгээнд гарах эрсдэл гэж бий. Эрсдэл гарахад хаана ч хандахаа мэдэхгүй хоцрох тохиолдол цөөнгүй байна. Тиймээс буух эзэн, буцах хаягтай газар хандаарай гэж зөвлөе. 

-Монголын арьс гоо заслын салбарыг олон улсын түвшинд харьцуулахад ямархуу түвшинд байна гэж та дүгнэх вэ?

-Би мэргэжлийн хүний хувьд Монголын арьс гоо заслын салбарын хөгжлийг тун боломжийн түвшинд яваа гэж хардаг. Манай эмнэлэгт гэхэд дэлхийн аль ч орны дундаас дээш зэрэглэлийн эмнэлгийн тоног төхөөрөмжүүд бүгд бий. Жил ирэх тусам стандартаа өсгөж, эмч нар нь чадваржиж технологи нь ч сайжирч байна.

Монголын хувьд дутагддаг зүйл нь хийж байгаа ажлуудаа олон улсын нийгэмлэгт тайлагнадаггүй. Манай эмнэлэгийн хувьд бүх ажлаа тайлагнаж ирсэн. Хэрвээ бид нэгдэж олон улсад энэ олон төрлийн арьс гоо заслын ажилбар хийдэг гэдгээ ойлгуулвал илүү үнэлэгдэнэ. 


"Монгол эмч нараар гоо сайхны хагалгаа хийлгэх гэж гадныхан зорин ирэх цаг удахгүй ирнэ гэж боддог"

https://www.facebook.com/DrChingunsHairAndVitaminClinic/videos/2661732893879971/

-Тэгвэл Монголын гоо сайхны салбарын эмч нараа бид хэр үнэлж байна вэ? 

-Бид хэдийнэ өөрсдийн гэсэн үйлчлүүлэгчидтэй. Гэхдээ Монголд ийм эмчилгээ үйлчилгээ байдаг гэдгийг мэдэхгүй хүмүүс ч байдгийг саяхан анзаарлаа. Коронавирус гарч хил хаагдсанаас болж арьс гоо сайхны хагалгаа ажилбарууд хийлгэхээр гадагшаа зорин явдаг хүмүүс манай эмнэлэгт нэлээн хандаж үйлчилгээ авч байна. 

Монголд ийм эмчилгээ хийдэг юм уу, ийм хямд байдаг юм уу, үйлчилгээ сайтай болжээ гэж гайхаж байсан. Солонгос руу зөвхөн оёдлын утсаа л авахуулах гэж дахиад явдаг гэсэн. Солонгос эмч нар нь хүртэл танай улсад ийм ажилбар хийж чадахгүй, оёдол авч чадахгүй гэдэг байх нь. Тэр үгэнд нь ч зарим нь итгэчихдэг бололтой. 

Монголын гоо заслын салбарынхан улам чадваржиж байна. Ер нь монголчууд  гоо сайхны мэс засал, үс шилжүүлэх суулгах гэж гадаад улс руу зорих хэрэггүй болсон гэж ам бардам хэлнэ.

Монгол эмч нараар гоо сайхны хагалгаа хийлгэх гэж гадныхан зорин ирэх цаг ойрхон гэж мэргэжлийн ярьдаг юм билээ. Та үүнтэй санал нийлэх үү?

-Хэдэн жилийн дараа Монголд гоо сайхны ажилбар хийлгэхээр гаднаас хүмүүс зорин ирдэг болно гэдэгт эргэлздэггүй. Би гэхэд Европын холбооны улсуудад мэргэжлээрээ ажиллах эрхтэй учраас Германд доктор хамгаалая гэж боддог байлаа. Хараад байх нь гадаадад төгсөж ирээд өөрийн сургуулиа л магтдаг, бахархдаг. Яагаад Монголдоо төгсөөд тэрхүү судалгаа, эрдмийн ажлуудаа олон улсад тайлагнаж болохгүй гэж гэсэн бодол тээж явна. Монголдоо докторын ажлаа хамгаалж нүүр бардам ажлууд хийгээд түүнийгээ олон улсад тайлагнана гэж боддог. Тэр ажлуудаа хийх аппаратаа ч бүрдүүлээд эхэлчихсэн. Тухайлбал түлэнхийгээс үүссэн шарх, сорвийг эдгээх боломжууд дээр судалгаа хийхээр төлөвлөж байна. Одоогоор хоёр улсад л ийм судалгаа хийгдчихээд байгаа юм билээ.

-Гоо сайхны мэс засалчийн хувьд хүмүүсийг ямар эмчилгээг түлхүү хийлгээсэй гэж боддог вэ?

-Өөртөө таалагддаг, гадаад төрхөндөө сэтгэл хангалуун байхыг хүсдэггүй хүн гэж байхгүй. Миний хувьд нөхөн сэргээх эмчилгээг зөвлөх дуртай. Хүн нас ахихын хэрээр нүүрнийхээ өөхөн давхаргыг алдаж байдаг. Тэр хэрээрээ хонхойж, үрчлээ үүснэ, нүүрний зөв төрх алдагддаг. Тэдгээр хэсгүүдэд гэдэс, гуя зэрэг хүний хурдан таргалдаг хэсгүүдээс  өөхийг нь авч тусгай багажаар боловсруулсны дараа үүдэл эстэй өөхийг нь ялган авч нүүрэнд суулгадаг. Өөх суулгах ажилбар бол гоо сайхны салбарын маш том ирээдүй. Тухайн хүнд хамгийн ихээр тохирч болох нүүрний зөв хэлбэрийг бүрдүүлж, арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлж залуу сайхан харагдуулдаг мэс засал юм. Үр дүн нь 2-7 хоногийн дотор шууд харагдана.

-Духны гүн үрчлээг өөх суулгах аргаар арилгаж болох уу?

-Бололгүй яахав. Өөх суулгах аргаар үрчлээ болон нүүрний хэлбэрийг засаад зогсохгүй духны гүн үрчлээг ч засаж чаддаг.                         

-Ботокс хортой аюултай гэсэн ойлголт байдаг. Мэргэжлийн хүний хувьд ямар хариулт өгөх вэ?

-Энэ бол заавал хариулт өгөх ёстой сэдэв. Хүмүүс ботоксийг хор гэж боддог. Хүчил төрөгчгүй орчинд үүссэн бактериас гаргаж авдаг учраас эмч нар нар хүртэл хор гэдэг тал бий. Гэтэл ботокс анагаах ухааны олон салбарт орж ирж байна. Хавдрын эмчилгээнд хүртэл хэрэглээд эхэлчихлээ. Энэ жилээс ботоксийг токсин буюу хор гэж нэрлэхээс татгалзаж нейромодулатор /мэдрэлийг удирдагч/ гэж нэрлэж байхаар ярьсан. Ямар үед хор болох найрлагыг бид мэддэг. Тэрхүү хэмжээнээс хэтэрвэл л хор болно. Гол нь зөв тунгаар хэрэглэх хэрэгтэй.  Эм ч гэсэн хэтрүүлж хэрэглэхгүй бол хор болдогтой л ижил юм. Ботоксыг дух, хөмсөг хоорондын босоо үрчлээ, нүдний гадна талын цагирган үрчлээнд гол төлөв хийлгэдэг.                   

-Нүүрэнд суулгасан өөх алга болох уу эсвэл насан туршдаа байх уу?

-Өөх гэдэг бол амьд эс. Амьд эс учраас тухайн арьсандаа дасаж нутагшихын тулд орчин бүрдүүлэх хэрэгтэй. Ингэхийн тулд мөн л технологи хэрэгтэй. Өөхийг гэмтээхгүй авахын тулд нарийн ажиллагаа шаардагддаг. Хэрвээ гэмтээчихвэл нэг газраа зузаан орох эсвэл үхжих эрсдэлтэй. Эдгээр эрсдлийг тооцоолж тухайн хүний биеийн жин, арьсны онцлог дээр тулгуурлаж өөхийг суулгадаг. Манайхан бол нэгэнт хийлгэж байгаа юм чинь их хэмжээгээр хийлгэе гээд байдаг. Хугацааны хувьд мөн л янз бүр. 10 гаруй жил болсон ч хэвээрээ хүн ч байгаа. 

ОДООГООР ЭЛАНСЭ ШИГ ҮР ДҮНТЭЙ, КОЛЛАГЕН ҮҮСГЭГЧ ТАРИЛГА БАЙХГҮЙ

 

-Коллаген үүсгэгч тариа хэр үр дүнтэй вэ, арьсны дор үнэхээр коллаген үүсгэж чадах уу?

-Сүүлийн үед коллаген үүсгэгч элансэ гэдэг тариа трэнд болж байна.Одоогоор дэлхийд үүнээс илүү коллаген үүсгэгч байхгүй. Монголд цөөн хэдэн эмнэлэг хэрэглэдэг. Маш сайн үр дүнгээ өгдөг учраас хүмүүс сэтгэл хангалуун байгаа. Зарим нүүр өргөгч утас гэхэд зөвхөн манай эмнэлэгт орж ирсэн. Миний хувьд олон улсын сургалтад хамрагддаг учраас эрхийг нь хамгийн эхлээд авчихдаг.

-Гоо сайхны салбарт ажиллахын бахархал юу байдаг вэ?

-Бидэнд итгээд хандаж байгаа хүнд чин сэтгэлээ гарган ажиллах ёстой. Нэгэнт сэтгэл гарган ажилласан цагт заавал үр дүн гардаг. Дараа нь тэр хүнийхээ баярлалаа гэж хэлэхийг сонсох хамгийн сайхан. Хүн хийж бүтээж байгаа цагт хажуугаар нь заримдаа алдаа гарч таарна. Тэр алдаа дээрээ суралцаж урагшлах л ёстой.

-Үнийн хувьд хэр боломжийн бол?

-Бид үнээ тогтвортой олон жил барьж ажиллаж байна. Чанартай үйлчилгээ хийхийн тулд үнэтэй материал ашигладаг..Ер нь бидний хийж буй эмчилгээ үйлчилгээг гадны орнуудтай ижилхэн боловч харьцуулахад хамаагүй хямд тусна. 

-Танай хийж буй үйлчилгээг гадны орнуудад хэр үнэтэй хийдэг вэ?

-Жишээ татахад Ellanse гэх коллаген үүсгэгч тарилга маань Солонгосоос 3-4 дахин хямд байгаа. Орчин үед бүх зүйл нээлттэй болчихсон, интернэтээр үнийг нь харьцуулж ч болно. Тийм ч учраас үйлчлүүлэгч нартаа яг ямар бүтээгдэхүүн өөрт нь хэрэглэх гэж байгааг мэдэх эрхтэй. Мэдээлэлтэй, мэдлэгээ хангалттай авч байж тухайн хүн сонголтоо хийх ёстой. Заавал манай эмнэлэгийг сонгох албагүй, харьцуулаад судлаад ойлголтоо бататгах нь чухал.

-Залуужуулна гэдэг үг гоо сайхны эмнэлэгүүдийн гол үг байдаг. Та энэ үгийг хэрхэн тайлбарлах вэ?

-Хүн байгалийн хуулийг сөрж чадахгүй, хөгширөхөөс биш залуужна гэж байхгүй. Харин өнөөдөр нүүрэндээ хийлгэсэн үйлчилгээ тань ирээдүйд хөгшрөх процессийг л удаашруулна, одоо байгаа насаа аажмаар хадгалах л арга юм. Гэхдээ нэг удаа нүүрэндээ юм хийлгэчихээд зөнгөөр нь хаячихаж болохгүй. Гоо сайханд ордог ч юм уу ганц хоёр тарилга хийлгэх гэх мэтээр тордож байх нь л чухал.

-Манай уншигчдад хамгийн энгийн аргаар арьсаа хамгаалах зөвлөгөө өгөхгүй юу?

-Ер нь залуу сайхын байхын нууц бол арьс чийглэг байх юм. Энэ бол хөгшрөлтийг эсрэг хамгийн чухал арга хэмжээ. Тиймээс шингэн зүйлээ сайн ууж байхыг зөвлөе. 30 кг тутамд 1 л шингэн уухыг зөвлөж байна. 


Хаяг:

Салбар 1: Dr.CHINGUN'S AESTHETIC & SURGERY CLINIC

Утас: 7747-5555

ХУД, Зайсангийн гудамж, Зайсангийн гүүрний баруун талд TOKYO TOWER 6-н давхарт

 

Салбар 2: Dr.Chingun’s Beauty Med clinic

Утас: 7768-5555, 8050-5593 /10:00-20:00/

Даваа-Баасан: 10,0-20,0 Бямба: 11,0-19,0, Ням гарагт амарна

Хаяг: БЗД, 26-р хороо, Энканто таун 2, Энканто тауэр-н зүүн талын 207-р байр, баруун тийшээ харсан хаалга

 

Салбар 3: Dr.CHINGUN'S HAIR & VITAMIN CLINIC

Утас: 7742-5555

Хаяг: ХУД, Зайсангийн гудамж, Зайсангийн гүүрний баруун талд TOKYO TOWER 2 давхарт