Циркийн жүжигчин М.Мягмарсайхан Архангай аймгийн Чулуутын хавцал дээгүүр 50 метрийн өндөр, 130 метр утсан дээгүүр ямар ч хамгаалалтгүйгээр экстрем тэнцвэрийн үзүүлбэр хийхээр болжээ.
Түүний үзүүлбэр ирэх сарын 8-ны өдөр болох юм байна.
М.Мягмарсайхан нь өнгөрсөн зун Улаанцутгалан хүрхрээн дээгүүр мөн л ямар ч хамгаалалтгүй утас татан алхаж байжээ.
Видео:
Жил бүр эх орныхоо үзэсгэлэнт байгальд экстрем үзүүлбэрээ хийхийн зэрэгцээ монгол хүний амины үнэ цэнийг сануулж, яг одоо та намайг үзээд зүрхшээж байгаа шигээ эргэн тойрныхныхоо төлөө сэтгэл зовж, эрсдлийг тооцоолж, аюулгүй байдлыг нь хангаж байгаарай гэсэн мессежийг түгээхийг зорьж байгаа талаар мэдээлжээ.
Тэрбээр өмнө нь 2009 онд БНСУ-ын Сөүл хотноо Дэлхийн аварга шалгаруулах өндөр утсан дээрх тэнцвэрийн тэмцээнд оролцохдоо Хан мөрөн дээгүүр 1км урт олсон дээгүүр уралдаж байсан байна. Түүнчлэн Герман, Швейцарьт байшин барилга хооронд болон стадион, уул өөд өндөр утсан дээрх тэнцвэр хийж байсан туршлагатай. Гиннесийн 25 удаагийн амжилтыг эзэмшигч Швейцарийн алдарт жүжигчин Фрэдди Ноктой тэрбээр хамтран тоглож, энэ үзүүлбэрийг залгамжлан хийх болжээ.
Наймдугаар сарын 8-нд үзүүлбэр үзэхээр очих хүмүүст дараах санамжийг өгсөн байна.
М.Мягмарсайханы фэйсбүүк дэх пэйж хуудас:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!