Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэхэн хүнээ хүлээн авахад БЭЛЭН ҮҮ, ААВУУДАА?

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 7 сарын 24
Сурталчилгаа

Монголын ард түмэн давхар биетэй байх үедээ “Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий” хэмээн хүүхдийн эд, хэрэгсэл бэлдэхийг цээрлэдэг байжээ. Энэ ёс одоо үеийг хүртэл уламжлагдан ирсэн. Тиймээс ихэнх гэр бүл хүүхдээ төртөл шаардлагатай зүйлсийг бэлдээгүй байдаг.

Тэгвэл манай аавууд шинэхэн хүнээ хүлээн авахад бэлэн үү? Хорвоод мэндэлсэн бяцхан үрээ гэртээ хүлээн авахад та юу юу бэлдэх хэрэгтэй вэ? Танд туслах бяцхан зөвлөгөөг хүргэж байна.

Аавуудын бэлдэх зүйлсийн жагсаалт:

  1. Хүүхдийн нярайн даавуун хувцас, өлгий – Бяцхан хүүхдүүдийн эмзэг арьсанд зориулан цэвэр даавуун, чанартай хувцас сонгох нь чухал юм шүү.
  2. Хүүхдийн ванн, ванн-д гулгахаас хамгаалагч – Нярай хүүхдийг өдөр бүр усанд оруулж, арьсыг нь төлжүүлдэг. Тиймээс хүүхдээ усанд оруулахад тань хамгийн чухал хэрэгсэл бол хүүхдийн ванн байдаг.
  3. Биеийн хэм хэмжигч, усны хэм хэмжигч – Хүүхдийг 37 градус хэмийн усанд оруулдаг. Усны хэмийг тохиромжтой эсэхийг мэдэхэд тань усны хэм хэмжигч туслах болно. Мэдээж хүүхдийн халуун, бүлээнийг хэмжихэд биеийн хэм хэмжигч хэрэгтэй.
  4. Хүүхдийн саван, тос, хөвөнтэй мод – Нярай хүүхдийн арьс маш эмзэг байдаг. Тиймээс хүүхдийн гэсэн тодотголтой бүтээгдэхүүн сонгохыг танд зөвлөж байна. Johnson’s baby хүүхдийн бүтээгдэхүүнүүд нь байгалийн гаралтай орц найрлага агуулсан бөгөөд парабен, сульфат, будагч бодис гэх мэт химийн орцгүй тул хүүхдэдээ сонгохыг зөвлөж байна.
  5. Хүүхдийн нойтон сальфетка – Гадагшаа гарах, яаралтай үед хүүхдийн нойтон сальфетка их хэрэг болдог.
  6. Хүүхдийн алчуур – Хүүхдийн гэсэн тодотголтой, зөөлөн материалтай алчуур сонгоорой.
  7. Нус сорогч, нус шингэлэгч салин – Хүүхэд чөлөөтэй амьсгалж байж тайван нойрсдог. Ингэхийн тулд зориулалтын хэрэгслээр хүүхдийн хамрыг цэвэрлэх нь чухал.
  8. Хүүхдийн живх – Нярай хүүхдийн хүй 7-14 хоногт цөглөж эдгэдэг. Хүүхдийн хүй цөглөөгүй үед хүйг хөндөхгүй байх нь чухал тул Хүйн ухлаадастай “MamyPoko” живх сонгохыг зөвлөж байна.
  9. Угж – Хүүхдийг заавал угжих шаардлагагүй ч зарим тохиолдолд хүүхдийн угж хэрэг болдог. Байхад илүүдэхгүй гэсэн үг.
  10. Цагаан мөөг, юндүүжин – Энэ нь ээжид хэрэг болох бөгөөд шавхарга сайн гаргахад тусалдаг.
 

Дээрх зөвлөгөөнд хүүхдэд хэрэгтэй бүхнийг багтаагаагүй ч хамгийн чухал 10 зүйлсийг орууллаа. Ингээд бяцхан үрээ өлгийдөн авах гэж буй шинэхэн аавууддаа баяр хүргэж, амжилт хүсье!

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.