Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/12-НД НИЙТЛЭГДСЭН

Увс аймгаас УЛСЫН ШИНЭ АВАРГА төрлөө

Г.Номин, iKon.mn
2020 оны 7 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

19:19 2020/07/12

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Увс аймгийн харьяат, "Увс нуур" дэвжээний бөх П.Бүрэнтөгсөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар УЛСЫН АВАРГА цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэгийг гардууллаа.

ВИДЕО:

https://www.facebook.com/MNBnationalTV/videos/1910908825711025/
ФОТО

Гэрэл зургийг, Б.Бямба-Очир /mpa.mn/

18:53 2020/07/12

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны ЕСИЙН ДАВАА эхэллээ.

Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан П.Бүрэнтөгс нар үзүүр түрүү булаалдаж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/MNBwebsite/videos/1030010377809013/

Улсын арслан П.Бүрэнтөгс улсын аварга Н.Батсууриар ес даван түрүүлж, улсын аварга цолонд хүрлээ.

17:37 2020/07/12

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваа буюу гарьд цолны даваа эхэллээ.

Шөвгийн дөрөвт улсын аварга Н.Батсуурь, арслан П.Бүрэнтөгс, заан Б.Пүрэвсайхан, шинээр заан цолны болзол хангаад буй харцага М.Бадарч нар зодоглож байна.

Улсын аварга Н.Батсуурь улсын харцага М.Бадарчаар, улсын арслан П.Бүрэнтөгс улсын заан Б.Пүрэвсайханаар найм давж, үзүүр түрүү булаалдахаар үлдлээ.

16:28 2020/07/12

Улсын харцага М.Бадарч ЗААН цолны болзол хангалаа

Гэрэл зургийг mpa.mn

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваа эхэллээ.

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/MNBnationalTV/videos/592966341658437/

Архангай аймгийн харьяат улсын харцага М.Бадарч, Улсын арслан Р.Пүрэвдагваар долоо давж, улсын заан цолны болзол хангалаа.

16:12 2020/07/12

Улсын начин Ц.Одбаяр, аймгийн арслан Б.Бат-Орших, Б.Зоригтбаатар нар улсын харцага цолны болзол хангалаа

Гэрэл зургийг mpa.mn

Тав давж улсын начин цолны болзол хангасан есөн бөхөөс хоёр нь зургаа давж, улсын харцага цолны болзол хангалаа.

Архангай аймгийн харьяат улсын харцага М.Бадарч цолоо бататган зургаа давсан бол Өмнөговь аймгийн харьяат улсын начин Ц.Одбаяр цолоо ахиулж, улсын харцага цолны болзлыг хангав.

Мөн Баянхонгор аймгийн харьяат аймгийн арслан Б.Бат-Орших, Архангай аймгийн харьяат аймгийн арслан Б.Зоригтбаатар нар улсын харцага цолонд хүрлээ.

15:48 2020/07/12

Зургаагийн даваа эхэллээ

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа эхэллээ.

Зургаагийн даваанд улсын цолтой долоон бөх, улсын начин цолны болзол хангаад буй аймаг, цэргийн арслан цолтой есөн бөх зодоглож байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/MNBnationalTV/videos/282997826342011/

15:17 2020/07/12

Аймаг, цэргийн цолтой есөн бөх улсын начин цолны болзол хангав

Гэрэл зургийг mpa.mn

Хүчит бөхийн барилдааны тавын даваанд улсын цолтой 14, аймаг, цэргийн цолтой 18 бөх барилдаж, есөн бөх улсын начин цолны болзол хангалаа.

Тавын даваанд улсын цолтнуудаас аварга Ч.Санжаадамба, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, арслан Ц.Содномдорж, гарьд Б.Гончигдамба, заан Б.Батмөнх, начин Э.Энхбат, Л.Лха-Очир нар өвдөг шороодов.

Начин цолны болзол хангасан бөхчүүдийг танилцуулбал,

  • Булган аймгийн харьяат аймгийн арслан Х.Цогтгэрэл,
  • Увс аймгийн харьяат аймгийн арслан Ц.Мөнхбаяр,
  • Завхан аймгийн харьяат цэргийн арслан Т.Дүгэрдорж,
  • Төв аймгийн харьяат аймгийн арслан Д.Хүдэрбулга,
  • Завхан аймгийн харьяат аймгийн арслан Ш.Пүрэвгарьд,
  • Архангай аймгийн харьяат аймгийн арслан Б.Зоригтбаатар,
  • Баянхонгор аймгийн харьяат аймгийн арслан Б.Бат-Орших
  • Баян-Өлгий аймгийн харьяат аймгийн арслан Н.Мустафа
  • Архангай аймгийн харьяат аймгийн арслан О.Мөнх-Эрдэнэ нар тав давж начин цолны болзол хангаад байна.

14:18 2020/07/12

Тавын даваа эхэллээ

Гэрэл зургийг mpa.mn

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа эхэллээ.

Энэ жилийн наадамд дархан аварга нэг, улсын аварга дөрөв, улсын арслан долоо, нийт улсын цолтой 93 бөх зодоглосноос улсын цолтой 14, аймаг, цэргийн цолтой 18 хүчит бөх тавын даваанд үлдээд байна.

Аварга, арслангуудын ам авсан байдлыг харвал,

  • Улсын аварга Н.Батсуурь аймгийн арслан Б.Суманчулууныг,
  • Аварга Ч.Санжаадамба, улсын начин Ц.Одбаярыг,
  • Аварга Г.Эрхэмбаяр аймгийн арслан Х.Цогтгэрэлийг,
  • Аварга С.Мөнхбат аймгийн арслан О.Мөнх-Эрдэнийг 
  • Улсын арслан П.Бүрэнтөгс улсын начин В.Чимэдванданг,
  • Ц.Содномдорж арслан аймгийн арслан Ц.Мөнхбаярыг,
  • Р.Пүрэвдагва арслан цэргийн арслан Т.Дүгэрдоржийг тус тус амлан авжээ.