Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Үнэт металл, үнэт чулуун эдлэлийн арилжаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүсэлт авах хугацаа долоо хоногийн дараа дуусна

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Монгол Улс Саарал жагсаалтад орсонтой холбоотойгоор үнэт металл, үнэт чулуу болон тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийг бүртгэлжлүүлэх, тусгай зөвшөөрөл олгох ажлыг Санхүүгийн зохицуулах хороо зохион байгуулж байгаа билээ.

Цар тахлын хорио цээрийн нөхцөл байдалтай холбоотойгоор энэ төрлийн арилжаа эрхлэгчдийн тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг Санхүүгийн зохицуулах хороо зургаадугаар сарын 30-ныг хүртэл хүлээн авахаар хугацааг сараар сунгасан. 

Тиймээс үед үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл авах хүсэлтэй иргэн, хуулийн этгээд холбогдох журмын дагуу баримт бичгийг бүрдүүлж цахим болон цаасан хэлбэрээр үлдсэн долоо хоногт багтаан ирүүлэх боломжтой байна. 

Хэрэв энэ хугацаанд тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ ирүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн гэж үзэх эрх зүйн үндэслэл бүрдэхийг Санхүүгийн зохицуулах хорооноос анхааруулж байна.