Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зорилготой “WE” эмэгтэйчүүдэд зориулсан хамтын оффис үүд хаалгаа нээлээ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 6 сарын 22
Сурталчилгаа
Зураг зураг

Гэрэл зургийг WE-Coworking Space For Women фэйсбүүк хуудсаас

Монголд гоо сайхны салбарт е-коммерс буюу цахим худалдааны анхдагч болсон, үйлчлүүлэгчдэдээ олон шинэлэг, хүртээмжтэй үйлчилгээг санаачилсан Beauty Secrets LLC компани өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт “WE” эмэгтэйчүүдэд зориулсан хамтын оффисынхоо нээлтийг хийлээ. Энэхүү оффис-төв нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тусгайлан зориулсан, тэднийг дэмжих зорилготой ашгийн бус байгууллага ажээ.

Нээлтийн арга хэмжээнд салбар бүрийн манлайлагч, бизнес эрхлэгч эмэгэтйчүүдийн төлөөлөл урилгаар хүрэлцэн ирж “Эмэгтэйчүүд бид хамтдаа хэрхэн хөгжих вэ?” сэдвийн хүрээнд Панель ярилцлага өрнүүлжээ.

 

Панель ярилцлагын зочдоор:

  • “Ард Капитал” ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр
  • Хаан банкны Жижиг Дунд Бизнес Эрхлэгчдийг Дэмжих Төвийн захирал Т.Хулан
  • Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн холбооны /IWFCI/ Монгол дахь салбарын ТУЗ-ийн дарга О.Байгаль 
  • Олон улсын итгэмжлэгдсэн удирдах төвшний көүч Ж.Номин
  • “Beauty  Secrets” компанийн захирал “WE” эмэгтэйчүүдэд зориулсан чөлөөт оффисын үүсгэн байгуулагч Д.Энххорвоо нар тус тус оролцож, эмэгтэй бизнес эрхлэгчдэд компаниа эхлүүлэхэд ямар ур чадвар шаардлагатай хийгээд компанийн өсөлтийг хангахын зэрэгцээ ур чадвараа дээшлүүлэхийн тулд хэрхэн төлөвлөх хэрэгтэй тухай, эмэгтэйчүүдэд зориулсан банкны санхүүжилтийн хөнгөлөлттэй нөхцөлийн тухай, хөрөнгийн зах зээлээс санхүүжилт босгох ямар боломж байгаа тухай сэдвүүдээр өөрсдийн мэдлэг боловсрол, туршлагаасаа хүргэжээ.

Тус төвд гишүүнээр элсэн орсноор та:

  • Том талбай түрээслэх шаардлагагүй ажил хэргээ оффисд гүйцэтгэх
  • Хурал, уулзалт, сургалт, семинар болон бусад үйл ажиллагаа зохион байгуулах
  • Бусад бизнес эрхлэгчидтэй түншлэл үүсгэх, нетворкинг хийх
  • Чөлөөт цагаараа ном унших
  • Beauty Corner-т арьс арчилгаа, нүүр будалтаа сэргээх, Солонгосын шилдэг гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг туршиж үзэх
  • Принтер, Өндөр хурдны интернэт, хувийн локер, гадны дуу чимээ нэвтрүүлдэггүй чихэвч ашиглахын сацуу бие биенээ дэмжсэн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн community-г үүсгэхэд хувь нэмрээ оруулах давуу талуудыг эдлэх гэнэ.

Гишүүнээр бүртгүүлэхээс гадна та болон танай компанид энэхүү төвийн зорилго, чиглэлтэй нийцсэн эмэгэтйчүүдийг дэмжих сургалт, үйл ажиллагааны санаа байгаа бол тус төвтэй хамтран ажиллах үүд хаалга нээлттэй ажээ.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр авсан онцлох зургуудыг хүргэе:

 

Нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн зочид

 

Азийн Сангийн Эдийн засгийн чадавхи бэхжүүлэх хөтөлбөрийн Захирал Тришиатай өрнүүлж буй ярилцлага

 

Нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн хүндэт зочид

 

Олон улсын итгэмжлэгдсэн удирдах төвшний көүч Ж.Номин, “Beauty  Secrets” компанийн захирал “WE” эмэгтэйчүүдэд зориулсан чөлөөт оффисын үүсгэн байгуулагч Д.Энххорвоо нар

Тус төвийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг:

https://beautysecrets.mn/we/ 

https://www.facebook.com/we.spaceforwomen/ 

75051525 утсаар эс бөгөөс info@beautysecrets.mn и-мэйл хаягаар авах боломжтой.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.