Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

“ЛэндМН Бонд”-ын анхдагч зах зээлийн арилжаа 34.8 хувиар давж биеллээ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 6 сарын 19
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын финтек салбарын анхны нээлттэй бондын анхдагч зах зээлийн арилжаа амжилттай хаагдлаа. 2020 оны 6 сарын 15-ны өдрөөс эхлэн 5 хоногийн турш үргэлжилсэн “ЛэндМН Бонд”-ын захиалга өнөөдрийн 15:00 цагт хаагдаж, нийт 541 хөрөнгө оруулагчдаас 6,742,400,000 төгрөгийн захиалга хүлээн авснаар татан төвлөрүүлэхээр зорьсон үнийн дүн 34.8 хувиар давж биеллээ.

Хөрөнгийн зах зээл дээр сүүлийн 3 жилийн турш гараагүй компанийн нээлттэй бондыг “ЛэндМН ББСБ” ХК ийнхүү амжилттай гаргаж, олон нийтэд хөрөнгийн зах зээл болон санхүүгийн шинэ төрлийн хөрөнгө оруулалтын хэрэгслийг таниулах, сурталчлах ажлыг Үнэт цаасны андеррайтеруудын хамтаар хариуцлагатайгаар гүйцэтгэснээр цаашид олон компаниуд нээлттэй бонд гаргаж, олон нийтээс санхүүжилт босгох ажлын гарааг ийнхүү амжилттай эхлүүллээ.

 
“ЛэндМН ББСБ” ХК-ийн Гүйцэтгэх захирал О.Болдбаатар хэлсэн үгэндээ “Дэлхий нийтээр COVID-19 вирусын цар тахал тархаж, эдийн засаг хүндэрсэн энэ цаг үед бид нээлттэй бондоо олон нийтэд амжилттай гаргаж, Монголын хөрөнгийн зах зээл дээрх хамгийн олон захиалагчтай бондыг босголоо. Үүгээр “ЛэндМН ББСБ” ХК Монголын хөрөнгийн зах зээлд жишиг болсон нээлттэй компани гэдгээ дахин нотлон харууллаа.
 
“ЛэндМН ББСБ” ХК-д итгэл хүлээлгэн, ЛэндМН Бондод хөрөнгө оруулсан нийт хөрөнгө оруулагч нартаа болон нээлттэй бонд гаргах ажлыг маш амжилттай зохион байгуулсан андеррайтер “Мирэ Эссет Секюритис” ҮЦК ХХК болон “Ард Капитал ҮЦК” ХХК-ууддаа талархлаа илэрхийлье. Мөн нээлттэй бонд гаргахад хамтран ажилласан “Эм Ди Эс энд Хаанлекс” хуулийн фирм, “Эрнст энд Янг Аудит Монголия” ХХК, “Итгэлт эстимэйт” ХХК болон бидний санаачилгыг дэмжсэн “Санхүүгийн Зохицуулах Хороо” болон “Монголын Хөрөнгийн Бирж”-ийн хамт олонд баярлалаа. 
 
Бид өөрсдийн тогтоосон жишгийн дагуу хөрөнгө оруулагчдынхаа өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлж, уламжлалт болон шинэ төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг технологи дээр тулгуурлан шинэлэг байдлаар иргэдэд хүргэж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэн санхүүгийн салбарыг манлайлан ажилласаар байх болно.” гэж тэмдэглэв.
 
“ЛэндМН Бонд”-ын арилжааг хүн бүрт хүртээмжтэй байлгах зорилгоор ухаалаг гар утастай хүн бүр бондын анхдагч зах зээлийн арилжаанд оролцох боломжийг бүрдүүлж, андеррайтер болон үнэт цаасны компаниудаас гадна SuperUp аппликейшнээр дамжуулан бондын захиалгыг хүлээн авч, бага үнийн дүнтэй захиалгыг тэргүүн ээлжинд хуваарилахаар зохицуулалт хийснээрээ онцлог байлаа.
 
Монголын Хөрөнгийн Бирж дээр хийгдсэн анхдагч зах зээлийн арилжааны хуваарилалтаар 28.8 сая төгрөг хүртэлх үнийн дүнтэй захиалгыг 100 хувь биелүүлж, түүнээс дээш давсан дүнтэй захиалгыг 58.8 хувиар хувь тэнцүүлэн хуваарилсан //http://mse.mn/mn/news/7541/ бөгөөд  СЗХ-оос анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсон шийдвэр гармагц хөрөнгө оруулагч нарт бонд авч чадаагүй үлдсэн мөнгөн хөрөнгийг захиалга өгсөн Үнэт цаасны компаниудаар дамжуулан буцаан олгох юм.
Хэрвээ та анхдагч зах зээлийн арилжаанд оролцож амжаагүй эсвэл таны захиалга хэсэгчлэн биелэгдсэн бол МХБ-ийн хоёрдогч зах зээлийн арилжаанаас “ЛэндМН Бонд”-ыг худалдан авах бүрэн боломжтой. 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.