Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

ЛэндМН Бондын захиалга 4.0 тэрбум төгрөгийг давлаа

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 6 сарын 18
Сурталчилгаа
Зураг зураг

“ЛэндМН ББСБ” ХК нь Монголын финтек салбарын анхны нээлттэй бондыг гарган анхдагч зах зээлийн захиалгыг 2020 оны 6 сарын 15-наас 19-ний өдрийн 15:00 цаг хүртэл авч байгаа билээ. “ЛэндМН Бонд”-ын албан ёсны захиалга эхэлснээс хойш арилжааны дөрөв дэх хоногтоо татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн нийт 5 тэрбум төгрөгийн 90 хувьтай тэнцэх буюу 4.5 тэрбум төгрөгийн бондын захиалгыг аваад байна.

Монгол Улсын Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржээс Монгол Улсын эдийн засаг дахь хөрөнгийн зах зээлийн оролцоог өсгөх, олон нийтэд хөрөнгийн зах зээлийг таниулах, санхүүгийн олон төрлийн хэрэгслийг зах зээлд нэвтрүүлэхээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд “ЛэндМН Бонд” нь дээрх зорилгын хүрээнд үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалагдах үнэт цаасны хүү болон ногдол ашгийн орлогод хөнгөлөлттэй буюу 5%-ийн татвар ногдуулах Татварын багц хуулийн өөрчлөлт хэрэгжиж эхэлснээс хойш гарч байгаа анхны бонд бөгөөд финтек салбарын гаргаж буй анхны бонд гэдгээрээ онцлог юм. 

 

Нээлттэй бондод хөрөнгө оруулснаар иргэд баталгаатай компанид эрсдэлгүй хөрөнгө оруулалтыг хийж, өндөр өгөөж хүртэх боломжтой юм. Үүнийг олон нийтэд таниулах, сурталчилах ажлыг “ЛэндМН ББСБ” ХК хариуцлагатайгаар хийж байгаа төдийгүй иргэдийг шинэ төрлийн хэрэгсэлд хөрөнгө оруулах боломжийг хангах зорилгоор захиалгын хэмжээ хэтэрсэн тохиолдолд бага дүнтэй захиалгыг тэргүүн ээлжинд хуваарилахаар зохицуулалт хийжээ.

“ЛэндМН ББСБ” ХК нь үндсэн ажиллагаагаа санхүүжүүлэх зорилгоор хөрөнгийн зах зээлд нийт 5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий “ЛэндМН ББСБ” ХК-ийн хувьцаагаар баталгаажсан, 100,000₮-ийн нэрлэсэн үнэтэй, нэг жилийн хугацаатай, жилийн 17 хувийн хүүтэй нээлттэй бондыг олон нийтэд санал болгон арилжаалж байгаа билээ.

ЛэндМН Бондын андеррайтераар “Ард Капитал Групп ҮЦК” ХХК болон "Мирэ Эссэт Секьюритис Монгол ҮЦК" ХХК ажиллаж байгаа бөгөөд үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалга 2020.06.19-ний өдрийн 15:00 цаг хүртэл үргэлжлэх тул амжиж захиалгаа өгөөрэй.

Та дараах байршлуудад өөрийн биеэр очиж захиалгаа өгөх боломжтой. Үүнд

  1. “Мирэ Эссет Секюритис” ҮЦК ХХК

Хаяг: Блю Скай Тауэр, 4 давхар, 406 тоот

Утас: 7011-0806

Цахим хаяг: https://www.facebook.com/miraeassetsecuritiesmongolia/ 

  1. “Ард Капитал ҮЦК” ХХК 

Хаяг: Сити Центр, 10 давхар, 1003 тоот

Утас: 7731-0262

Цахим хаяг: https://www.facebook.com/ardcapital.broker/ 

  1. Үнэт цаасны данстай брокерийн компанидаа тус тус хандах
  2. Мөн Централ Тауэр болон Шангрила Молл-д байрлах нээлттэй өдөрлөгөөс ирж мэдээлэл авч, захиалга өгөх боломжтой. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.