Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

ГОВЬ брэнд Их Британийн хэрэглэгчдэд зориулсан онлайн вебсайтыг нээлээ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 5 сарын 22
Сурталчилгаа
Зураг зураг

Эх орны хосгүй баялаг болсон монгол ямааны ноолуурыг түүхий эдээс “эцсийн бүтээгдэхүүн” болгон үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд таниулж яваа компани бол Говь юм.

 

Ноолуурын салбарт тэргүүлэгч Говь ХК нь дэлхийн 28 орны 171 орчим харилцагчдад бүтээгдэхүүнээ нийлүүлэхийн зэрэгцээ онлайн худалдааны зах зээлд эрчимтэй үйл ажиллагаа явуулах болсон.

Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд онлайн худалдан авалт хурдацтай өсөн нэмэгдэж байгаа бөгөөд хэрэглэгчдийн цаг хугацаа, мөнгийг хэмнэх олон талын ашигтай болохыг олон улсын жишээнээс харж болно. Үүний дагуу Говь ХК нь Европ, Герман, АНУ, БНХАУ-ын зах зээлд www.gobicashmere.com, www.gobicashmere.com/de, www.gobicashmere.com/us, https://gobicashmere.world.taobao.com/
онлайн дэлгүүрийг ажиллуулж байна.

Олон улсын зах зээлд хүрээгээ тэлсээр энэ сарын 18-ны өдөр Их Британи улсын хэрэглэгчдэд зориулан www.gobicashmere.com/uk сайтыг нээжээ.

 

Дэлхийн аль ч өнцөгт суугаа монголчууд болон гадаад хэрэглэгчид өөрийн хүссэн өнгө, загвар, размерын ноолууран бүтээгдэхүүнээ сонгож, тухайн улсынхаа мөнгөн тэмдэгтээр худалдан авалт хийж, гэртээ хүргүүлэх боломжийг Говь брэндийн дээрх онлайн дэлгүүрүүд олгож байгаа юм.

www.gobicashmere.com/uk вэбсайтад хавар/зуны улиралд өмсөхөд тохиромжтой ноолууран пальто, даашинз, цамц, хөнжил, акссесуар гэх мэт 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн худалдаалагдаж байна.

Ийнхүү Говь ХК нь дэлхийн зах зээлд хүрээгээ тэлж, компанийн 2000 ажилтан болон малчдын амьжиргааны түвшинг нэмэгдүүлж, бүх шатны үйлдвэрлэл буюу хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт үр ашгаа өгч, улс орны эдийн засагт онцгой нөлөө үзүүлсээр байна.
 

Монгол хүний ур ухаанаар бүтсэн байгалийн хосгүй баялаг дэлхий дахинд түгсээр...

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.