Дэлхийн бараг хаанаас ч олж болох Zara, H&M, Esprit гээд брэнд дэлгүүрүүд рүү орсоор байгаад та өөрийн гэсэн загварлаг өвөрмөц зүйлийг хүсэж эхэлдэг. Тэр бол том их дэлгүүрүүдэд байдаг боловч хэр баргийн хүний мэдэхгүй чамин нэр, загвартай Бютик хувцасны дэлгүүрүүд билээ.
Тэндээс л та зөвхөн өөрт зохисон чамин хувцасыг олж чадна. Бютик зочид буудал гэдэг нь яг дээрхтэй адил зөвхөн таньд зориулсан онцгой торгон мэдрэмжийг өгөх болно.
Сингапур, Лондон, Парис, Бээжин зэрэг томоохон хот бүрт Ritz Carlton сүлжээ зочид буудал байрладаг бөгөөд аль ч хотод тухайн сүлжээ буудалд очиход нэгэн адил хэв маяг угтдаг. Харин түүний хажууд байрлах хүн бүр сайн мэддэггүй, нэг л нууцлаг, чамин, тансаг жижиг бютик зочид буудал байх бөгөөд үйлчилгээ, уур амьсгал, өнгө төрх, интерьер зэрэг бүх зүйлээрээ ялгарч чадах тэр л зочид буудлыг Бютик гэж хэлнэ.
Харин ийм нэгэн зочид буудал өнөөдөр Улаанбаатарт байгуулагдаад хэдхэн сар болж байна. Энэ бол Монгол Улсын 2,000 жилийн түүхийг өрөө бүртээ тусгаж чадсан Номадо Бютик Зочид Буудал юм.
Зочид буудал нь долоон давхар барилгын 4-7 давхарт байрлах бөгөөд давхар тус бүр өөр өөрийн өнгө төрх, үзэл санааг илэрхийлсэн байна.
Зочид буудал нь нийт 36 өрөөтэй бөгөөд өрөө тус бүр өөр өөр интерьер загвар, нэр, түүхтэй билээ.
Япон, Америк зэрэг зочид буудал өндөр хөгжсөн орнуудад хайрын, бизнес, аялалын, капсул зэргээр зочид буудлыг ангилдаг шиг Номадо Бютик Зочид буудал нь жуулчдад болоод хосуудад зориулсан өрөө бүр өвөрмөц өөрийн өнгө төрхтэй, мартагдашгүй дурсамжийг бүтээхэд зориулсан зочид буудал бөгөөд зөвхөн унтаад босоод яваад өгнө гэдэг дэндүү хангалтгүй гэж, төслийн баг өөрсдөө тодорхойлж байсан билээ.
Номадо Бютик Зочид буудал нь гаднаасаа хүртэл орчин үеийн архитектур шийдлийг тусгаж өгсөн. Мөн төслийг хэрэгжүүлэхэд нийт 6 архитектор зураг төслийг хийсэн тул бүхий л талаараа шинэлэг зочид буудал.
Вебсайт: www.Nomadohotel.com
Утас: 7777-7769
Хаяг: Улаанбаатар, Баянгол дүүрэг, Амарсанаагийн гудамж 48-2
FB: https://www.facebook.com/
Insta : https://www.instagram.com/
Tripadviser : Онлайн ӨРӨӨ ЗАХИАЛГА
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!