Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

Байгууллагын бодит төрхийг харуулах цахим хөтөч - people.mobicom.mn

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 4 сарын 8
Сурталчилгаа

Өнөө цагт ажил олгогчид тухайн ажлын байран дээр тавигдах шаардлагыг гагцхүү мэдлэг, мэргэжлийн түвшнээр хязгаарлах нь өрөөсгөл болсон. Хэрэв танай байгууллага чадварлаг, мэдлэгтэй ажил горилогчдоос хамгийн сайныг нь сонгон авахыг хүсэж буй бол байгууллагын зүгээс тэдэнд өгөх боломж, давуу талууд, тухайн ажлын байран дээр хийж гүйцэтгэх жинхэнэ чиг үүргийг нээлттэй, тодорхой нэг үгээр хэлбэл шударгаар илэрхийлэх нь зүйтэй. Ингэж чадвал дөт бөгөөд оновчтой замаар хүссэн ажилтнаа олж авч чадна. Аливаа буруу сонголт нь ойлголтын зөрүүтэй байдлаас үүддэг бөгөөд хаана хэнтэй юу хийхээ бүрэн тодорхой ойлгож чадаагүйгээс буруу шийдвэр гаргасан байдаг.

Мобиком Корпораци нь өнөөдөр, яг энэ цаг мөчид цоо шинэ цахим сайт болох people.mobicom.mn –ийг танилцуулж байна. Дижитал хувьслын “салхи”-ийг эхлүүлсэн компанийн хувьд технологийн дэвшлийг ашиглан зөвхөн дотооддоо хуваалцдаг байсан мэдээллийг гадагш олон нийтэд түгээхийн зэрэгцээ хамгийн гол нь ажил горилогчдод зориулсан шинэ ажлын байрны мэдээллийг тодорхой, ойлгомжтой харуулж багтаасан “Байгууллагын хүний нөөц, соёлын цахим хөтөч” юм.

Ирээдүйг сэтгэл догдлон хүлээж байгаа оюутан залуус, шинэ төгсөгчдөд зориулав. Оюутан залуус, шинэхэн төгсөгчид буюу ажил горилогч та уг цахим сайтад зочилсноор Мобикомчууд гэж хэн болох, тэд юуг яаж хийдэг, ямар соёл үнэт зүйлтэй хамт олон бэ гэдгийг мэдэж авах болно. Энэхүү сайтын тусламжтайгаар ажил горилогчид зөвхөн ажлын байрны нэрийг нь сонсоод бүртгүүлж, ажлын ярилцлагад орж цаг хугацаа алддаг байсан удаан процессыг халж, таныг чухам ямар хамт олон угтан авч байна, таны ажлын байр яг юу хийдэг, ямар хүндрэл бэрхшээл тулгардаг, та ямар хугацаанд ахиж дэвших боломжтой, танаас ямар ур чадвар шаардах зэрэг зөвхөн тухайн хамт олны дунд орсны дараа мэдэж авдаг байсан эдгээр олон ойлголтуудыг цогцоор олж мэдэх боломжийг олгож байгаа юм. Үүнд гагцхүү төгсөх курсийнхэн, шинэ төгсөгчид төдийгүй оюутнууд ч хамаарна. Учир нь Мобиком Корпораци нь Монголын хамгийн том Хэрэглэгчийн мэдээлэл үйлчилгээний нэгдсэн төв буюу бидний нэрлэж заншсанаар 2222 Call center лавлах утасны үйлчилгээг 7/24/365 ажиллуулдаг бөгөөд хэрэглэгчийг зөвлөгөө мэдээллээр тасалдуулахгүй байх үүднээс хоногийн 2 ээлжээр операторуудаа ажиллуулдаг. Энэхүү ажлын байранд оюутан залуусыг сурган ажиллуулдаг бөгөөд лавлах утасны үйлчилгээнээс ажлын гараагаа эхлэн өдгөө ахлах мэргэжилтэн, менежер, албаны захирал хүртлээ өсөж дэвшсэн, хөрвөн ажилласан олон жишээг та уг цахим сайтаас олж үзэх болно.  

“Сайн мэдлэг үү, сайн хандлага уу?” гэдгийг харуулах Мобикомын ажилтнууддаа зориулав. Мобиком Групп нь 1500 гаруй ажилтантай бөгөөд харилцаа холбоо, мэдээллийн технологийн томоохон компаниас гадна ББСБ, цахим бизнес, контент үйлдвэрлэгч, хамтын оффисын төв зэрэг олон төрлийн бичил бизнесүүдээс бүрддэг. Хүний нөөцийн алба болон компанийн удирдлагын багийн зүгээс байгууллага дотроо “хөндлөн” шилжилт хийн ажиллах, өөрийн ур чадварыг дээшлүүлэх, шинэ салбарт хүч сорих боломжийг нээлттэй олгодог давуу талтай. Хэрэвзээ Мобикомын ажилтнууд байгууллагынхаа үнэт зүйл, соёл, алсын хараа, зорилтыг цаасан дээр бичсэнээс илүүтэйгээр “гүн” ойлгож чадсан бол тухайн ажилтан хаана ямар ажлын байран дээр ажиллах нь тухайн хүний л сонголт гэж үздэг. Тухайн ажилтан тэрхүү ажлын байранд шаардагдах мэргэжлээр суралцан төгсөөгүй ч чадна гэж үзсэн л бол тэр хүний мэдлэг бус “хандлага”-ыг үнэлэн, байгууллагын зүгээс дэмжиж, өсөж хөгжих боломжоор хангадаг. Тиймээс уг сайт нь гагцхүү шинэхэн ажил горилогч төдийгүй Мобикомын ажилтнуудад ч сонирхож буй ажлын байрных нь мэдээллийг нээлттэй харуулж байгаа юм.

Ийнхүү ажил олгогч, ажил горилогч хоёр талын цаг хугацааг дөтлөх, ажлын байрны чиг үүргийн талаар ойлгомжтой дүрс бичлэг, ярилцлагаас үзэн танилцах боломжтой хүний нөөц, байгууллагын соёлын шинэлэг, цогц сайт “мэндэллээ”.

Хэрэв таны эргэн тойронд Мобикомд ажилд орохоор сонирхон судалж буй хэн нэгэн байгаа бол “people.mobicom.mn – Байгууллагын хүний нөөц, соёлын цахим хөтөч” рүү чиглүүлээрэй!

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.