ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Европын орнуудаас ОХУ-аар дамжин импортлогдож буй бараа, бүтээгдэхүүнээс сэжигтэй зүйл илрээгүй

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: НМХГ

Гүний гаалийн хяналтын бүсүүдэд гуравдугаар сарын 19-өөс эхлэн 202 ачааны автомашиныг холбогдох албаныхан өндөржүүлсэн бэлэн байдалд хүлээн авч, тээвэрлэн ирсэн 5.7 сая ширхэг, 2.8 мянган тонн хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг шалгажээ.

Мөн автомашины 217 жолоочийн 73 нь гадаад, 144 нь монгол жолооч нар байсан бөгөөд тэднээс эрүүл мэндийн асуумж авч, биеийн халууныг үзэж, өвчний сэжигтэй тохиолдол илэрвэл ХӨСҮТ-д шилжүүлэх бэлэн байдлыг хангаж ажилласан байна.

Түүнээс Монголын 63 жолоочийг “Асралт мед”, “Наранбулаг”, “Энхсаран”, “Ар гүнт”, “Ивээлэн”, “Амуре зочид буудал”, “Сэлбэ ресорт”-д хүргүүлж тусгаарласан бол гадаадын жолооч нарыг машины кабинд нь тусгаарлаж, буулгахгүйгээр эх оронд нь буцааж буй аж.

Хяналт шалгалт, тандалт судалгааны явцад жолооч нарт сэжигтэй тохиолдол илрээгүй байна. Мөн тээврийн хэрэгслийг ариутган халдваргүйжүүлж, ачааг өндөр хяналт шалгалтын дор дээж авч, гаалийн баталгаат агуулахад битүүмжилжээ.

Гэрэл зургийг НМХГ

Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв лабораторид 31 ААН-ийн гахайн мах, өөх, тахианы мах, өндөг, малын сүү зэрэг 32 нэр төрлийн бүтээгдэхүүн, ХАБҮЛ лабораторид боловсруулсан хүнс, жимс, хүнсний ногоо, булцуу, хүнсний нэмэлт, сав баглаа боодол, цагаан будаа, шар айраг, иогурт зэрэг 36 ААН-ийн 88 нэр төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс дээж авч, лабораторид хүргүүлэхэд дээжнээс эерэг сорьц илрээгүй гэж нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

УОК-оос гаргасан болзошгүй гамшгийн үед хариу арга хэмжээ авах бэлэн байдлын төлөвлөгөөний дагуу Интердесижн, Ти Ай Ложистик, Монгол транс дахь гүний гаалийн хяналтын бүсүүдэд Европын орнуудаас ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжиж Алтанбулаг боомтоор импортлогдож буй ачаа, бүх төрлийн бараа бүтээгдэхүүн, тээврийн хэрэгсэл, жолооч нарыг цагдаагийн хамгаалалт доор хүлээж авах, халдваргүйжүүлэх, тусгаарлах, сэжигтэй тохиолдлыг илрүүлэх тусгай үйл ажиллагаа явуулж буй.

Энэ үйл ажиллагааг НМХГ-ын Экспорт импорт, Хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн байцаагчид болон ХӨСҮТ, ЗӨСҮТ, Улаанбаатар хот дахь Гаалийн газар, Цагдаагийн газартай хамтран гүйцэтгэж байгаа юм.

 

Эх сурвалж: НМХГ

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Zochin [61.156.112.135] 2020/4/3
Odoo golomtoos irj bgaa baraanuudaa gadnaasan shurshij ariutgaj naad zahan 2 honogiin daraa taraah heregtei deereesen mungun devsgertuudee ariutgah heregtei Hyatad yag ingej bsan bichlegiin harhad iluudehgui ilgeemj baraanuuudaa bugdiin gadnaasan shurshij bhiig bodhod virus naaldadagal gesen ug
1 | 0 Хариулах
зочин [202.179.25.69] 2020/4/3
Яаж илрэх бэ дээ.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.1] 2020/4/2
Буриадад халдварын тохиолдол өсаж 30 боллоо
0 | 0 Хариулах