Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

“Грийн Химистри” ХХК-аас Коронавирусын эсрэг үйлсэд ХАНДИВ өглөө

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 3 сарын 19
Сурталчилгаа
Зураг зураг

Өнөөдөр “Грийн химистри” ХХК-ийн хамт олноос Дэлхий дахинд цар тахлын хэмжээнд тархаад байгаа коронавирусийн (Covid-19) эсрэг тэргүүн эгнээнд ажиллаж буй эмч, мэргэжилтнүүд, лабораторид шинжилгээ хийж байгаа химич, вируслогич, шинжээчид болон бусад ажилтан, албан хаагч нарыг хамгаалах, вирусийн сэжигтэй ажлын байр, тусгаарлах байр, шал талбайг ариутган халдваргүйжүүлэхэд зориулж ЭМЯ-д өөрсдийн импортлон худалдаалдаг бүтээгдэхүүнээс:

  1. Бактери, вирус, химийн бодисоос хамгаалах чадвартай тусгай зориулалтын талькгүй бээлий - 30 000 ш-ийг,
  2. Ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисын түүхий эд - Гипохлорид натри (өндөр концентрацтай) - 300 л (буюу эмнэлэгт 6000-9000 л болгон концентрацыг бууруулж ашигладаг)-ийг хандивлалаа.
 
 

Хандивыг “Грийн химистри” ХХК-ийн захирал, доктор Б.Даваацэрэн ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар нарт хүлээлгэн өгч, аюулт өвчнөөс хамтдаа урьдчилан сэргийлэх, даван туулахад бидний сэтгэлийн өчүүхэн хандив тус нэмэр болно гэдэгт найдаж байна хэмээн цаашдын ажилд нь амжилт хүслээ.

“Грийн химистри” ХХК нь уул уурхай, үйлдвэрлэлийн зориулалттай бүх төрлийн химийн бодис, лабораторийн тоног төхөөрөмж, урвалж бодис, тавилга, шил сав, хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгслийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, салбартаа тэргүүлэгч, мэргэжлийн компани юм.

 

Цахим их дэлгүүр - https://shop.greenchemistry.mn

Вэб сайт - http://www.greenchemistry.mn

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.