Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Мөнхбаатар: Үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа маргаашаас хэвийн үргэлжилнэ

А.Намуун, iKon.mn
2020 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: НЗДТГ

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхээр нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан 2020 оны гуравдугаар сарын 10-нд А333 тоот захирамж гаргаж үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоосон билээ.

Захирамжид заасан хугацаа дуусаж буй тул үйлчилгээний байгууллагуудын ажиллагааг түр зогсоох хугацааг сунгах эсэхийг Нийслэлийн хэвлэлийн албаны дарга Ц.Мөнхбаатараас тодруулахад "Нийслэлийн захирагчийн захирамжийн хугацаа нь маргааш өглөөний 07:00 цагт дуусгавар болно. Шинээр захирамж гаргаагүй нөхцөлд энэ хугацаанд өөрчлөлт орохгүй. Тиймээс үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа маргаашаас хэвийн үргэлжилнэ" гэлээ.

Захирамжийн дагуу дараах газруудын үйл ажиллагааг гуравдугаар сарын 16-ны 07:00 цаг хүртэл түр зогсоохоор болсон юм.

  • Хүнсний худалдаанаас бусад бүх төрлийн худалдаа, үйлчилгээний газрууд /Их дэлгүүрүүдийн хүнсний худалдаанаас бусад бүх тасгууд, бүх төрлийн барааны дэлгүүр
  • Зах, худалдааны төвийн хүнс, ахуйн хэрэглээний бараанаас бусад бүх төрлийн бараа бүтээгдэхүүний худалдаа, хүргэлтийн үйлчилгээ
  • Бүх төрлийн хүргэлтийн хоолны үйлчилгээ
  • Халуун усны үйлчилгээнээс бусад бүх төрлийн ахуйн үйлчилгээний цэг салбарууд /үсчин, гоёлын гоо засал, хувцас засвар, гутал захиалга, засвар, хими цэвэрлэгээ, гэр ахуйн модон эдлэл захиалга, засвар, ахуйн электрон, цахилгаан хэрэгсэл засвар, цоож, цаг, нүдний шил засварлах, түлхүүр олшруулах, цүнх захиалга, засвар, алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар, худалдаа, гэрэл зураг авах, угаах үйлчилгээ, айл нүүлгэх үйлчилгээ/
  • Дугуй засварын үйлчилгээнээс бусад бүх төрлийн авто засвар, үйлчилгээ, худалдааны газрууд автомашины худалдаа, авто сэлбэгийн худалдаа, бүх төрлийн авто засвар, бусад үйлчилгээ
  • Смарт карт цэнэглэгч, борлуулагч цэгээс бусад төрлийн ТҮЦ-үүд байв.

Үйлчилгээний газруудыг түр хаах тухай гаргаж байсан Хотын даргын захирамж:

 
 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.