Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Муу хоол хүнс хэрэглэвэл гэдэс ходоод хямардагтай адил дан муу мэдээ сонсож, автаад байвал сэтгэл зүй хямарна"

Г.Номин, iKon.mn
2020 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
"Муу хоол хүнс хэрэглэвэл гэдэс ходоод хямардагтай адил дан муу мэдээ сонсож, автаад байвал сэтгэл зүй хямарна"
Sara, ikon.mn - text to speech

Коронавирусийн халдварын үед нийт хүн амын дунд айх, түгших, сандрах, бухимдах, сэтгэл тавгүй болох шинж тэмдэг ажиглагдаж байгаа нь сэтгэл зүйн хэвийн хариу урвал гэдгийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дарга Л.Насанцэнгэл хэллээ.

Тэрбээр “Биеийн хувьд даралт ихсэх, толгой өвдөх, нойргүйдэх, амьсгаадах, зүрхний цохиолт түргэсэх шинж тэмдэг гарч байгаа нь шийдвэрлэж болох шинж юм. Үүнийгээ шийдвэрлэхгүй бол сэтгэцийн тулгамдсан асуудал болж болдог. СЭМҮТ-өөс өгч байгаа зөвлөмжүүд ДЭМБ, бусад халдвар гарсан орнуудын эрүүл мэндийн байгууллагуудын зөвлөмжтэй адилхан” гэв.

ЗӨВЛӨГӨӨ:

  • ЭМЯ-ны өгч байгаа баталгаатай мэдээллийг хүлээн авах
  • Сэтгэл санаагаа тайван байлгаж, аль болох эерэг зүйлсийн талаар бодох
  • Одоогийн нөхцөл байдал, өдөр тутмын амьдралаа зөв төлөвлөх
  • Шинэ коронавирусийн халдварын талаар сөрөг ташаа мэдээллийг бусдад тараахгүй байх хэрэгтэй. 

Муу хоол хүнс хэрэглэвэл гэдэс ходоод хямардагтай адил дандаа муу мэдээ сонсож, автаад байвал сэтгэл зүй өвдөж, хямарна. Тиймээс сөрөг мэдээллээс татгалзаж, гэр бүлийнхэнтэйгээ эерэг сайхан зүйлсийн талаар ярилцах, мөн утсаар зөвлөгөө авах шаардлагатайг нэмж хэллээ.

СЭМҮТ-д 1800-2000 дугаарын утсыг 24 цагаар ажиллуулж байгаа бөгөөд уг дугаарт хандсан иргэдийн 40 гаруй хувь нь коронавирусийн халдвартай холбоотой сөрөг мэдээллээс болж хямарч байгаа талаараа ярьж, зөвөлгөө авсан байна. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.