Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

УОК: Гуравдугаар сарын 2-ны өдрийг дуустал БНСУ-тай хийх нислэгийг зогсоолоо

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 2 сарын 24
iKon.MN

Улсын онцгой комисс хуралдааны шийдвэрээ танилцуулж байна.

Шууд үзэх:

https://www.facebook.com/iKonNews/videos/531127374185620/?v=531127374185620¬if_id=1582531407796003¬if_t=live_video

"Тийзүүд үнэгүй буцаагдана"

 
Mpa.mn

Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан "Өнөөдөр Улсын онцгой комисс хуралдаж БНСУ-тай холбоотой шийдвэр гаргалаа.
БНСУ-д шинэ коронавирусийн халдвар тархалт эрчимтэй явагдаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар л гэхэд нийт 700 гаруй хүн халдвар авсан тогтоогджээ.

Тиймээс тус улсаас Монгол Улс руу агаарын хөлгөөр ирж байгаа эрсдэл нэлээд өндөр байна гэж үзэж бид Инчеон болон Бусаны бүх нислэгийг 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдрийг дуустал түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа.

Дамжин өнгөрч байгаа зорчигчдын хувьд зөвхөн Инчеоны буудлаас авахаар зохицуулалтыг хийсэн. Гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл нийт 18 нислэг байна.

Бид маргаашнаас эхлээд энэ нислэгүүдийг зогсоох шаардлага гарч байна. Бусанаас нийт 4 удаагийн нислэгт 367 тийзээ захиалсан байна.

Нийт 3,668 хүн тийзээ авсан байгаа бөгөөд 2,504 хүн явах захиалга өгсөн байна. Эдгээр тийзүүд үнэгүй буцаагдана.

Мөн бид Авиа компаниудад хорио тавигдсан үед одоо авсан тийзээр явах бололцоог хангаж өгөх чиглэл өгч байна.

Солонгосын чиглэлд зургаан авиа компани нислэгээ цуцалсан байна" гэв.

"Ажлын гэрээ нь дууссан гадаадын иргэдэд 50 хүртэлх хоногоор зөвшөөрлийг БНСУ олгож байгаа"

 
Mpa.mn

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "Бид уртасгасан цагаар, жижүүр гарган ажиллаж байна. 

Нөхцөл байдал цаг цагаар өөрчлөгдөж байгаа учраас бид иргэддээ байнгын мэдээлэл сэрэмжлүүлэг өгч байна.

БНСУ-тай бид төр засгийн байнгын харилцаатай ажиллаж байна. Нислэгийг зогсоох шийдвэр гаргахдаа ч бид Солонгосын талтай харилцан тохиролцсон. 

Нэг улсын гэлтгүй бид бүс нутгийн хооронд уялдаа холбоотой ажиллах шаардлагатай. Энэ хүрээнд ч бид Солонгосын талтай тогтмол уялдан ажиллаж байна.

Түүнчлэн Солонгос улсад байгаа манай иргэд коронавирустэй холбоотойгоор эмнэлэгт үзүүлэхэд ямар нэг төлбөр тооцоо шаардахгүй гэдгийг бидэнд өгсөн.

Их, дээд сургуулиудын хувьд зарим сургуулиуд гуравдугаар сарын 2,6,9 хүртэл хичээлээ хойшлуулсан бөгөөд их дээд сургуулийнхаа хүрээнд ч тус улс тодорхой хэмжээгээ аваад эхэлсэн байна.

Мөн бид БНСУ-ын улсын Тэгү хотод зорчсон иргэдэд түр хугацаагаар виз олгохгүй байх шийдвэрийг өнөөдөр гаргасан.

Харин гэрээт ажилчдын хувьд Солонгос улсад ажиллах гэрээ нь дууссан гадаадын иргэдэд 50 хүртэлх хоногоор зөвшөөрлийг олгож байгаа.

Тийм учраас үүнд ямар нэгэн сандрах шаардлагагүй бөгөөд Солонгосын талаас энэ тал дээр ойлгож ажиллах зохицуулалт хийсэн" гэв.

 
Mpa.mn

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан "Нийтийн тээврийн тусгай үйлчилгээний чиглэлийг хоёрдугаар сарын 24-ны өдрийн 27-ний өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд тусгай шугам гаргаж ажиллаж байгаа. 

Ингэхдээ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй алба хаагчдад нийт 8 чиглэлд үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд бага оврын автобус явуулж байна.

Энэ өдрүүдэд Орбит-Сүхбаатарын талбай, Офицерүүдийн ордон- Саппоро, Чингэлтэй, Баянгол, Зүүнсалаа-Баянхошуу гэх мэт чиглэлд алба хаагчдын бичиг баримтыг шалган үйлчилж байна.

Баяр ёслолоос цааш нийтийн тээврээр үйлчлүүлэгч иргэддээ халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахаас гадна дотор халдваргүйтэл хийнэ.

Одоогоор нийслэлийн 12 товчоонд хяналт хийж байна" хэмээн мэдээлэл өгөв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.