ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

“Монгол БЭЛЭГ бэлэглэе” уриалга гаргажээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Монгол зон олны Үндэсний их баяр “Цагаан сар”-ын баяр удахгүй тохиох гэж байна.

Уг баяраар Монгол хүн бүр үндэсний бахархлаа сэргээн, Монгол ёс заншлаа дээдлэн, өвгөд буурлууд, ахан дүүсээ хүндэтгэн нэг нэгнийхээрээ зочлон золгож, идээ будаагаа бэлдэн ирсэн зочдод гарын бэлэг өгөн үддэг.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар Цагаан сарын баярын бэлэгний 80 орчим хувийг импортоор авч байгаа нь жил бүр дунджаар 357.3 тэрбум төгрөгийн гадагш урсгалыг бий болгож байгаа гэсэн маш өндөр дүн гарчээ.

Энэ жилийн сар шинийн баяраар улсын хэмжээнд 845 тэрбум төгрөгийн зардал гарахаар төлөвтэй байгаа тухай ХХААХҮЯ-наас мэдээлсэн. 

Түүнчлэн Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хууль батлагдсантай холбоотой Сар шинийн худалдан авалт өнгөрсөн жилтэй харьцуулахад нэмэгдэх төлөвтэй байгаа аж.

Иймд Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас санаачлан Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтарсан  “Эх оронч хэрэглээ-2020” төслийн хүрээнд “Монгол БЭЛЭГ бэлэглэе” уриалга гаргажээ.

Ирж буй жил бол төмөр хулгана хэмээх жил. Монголчууд бид хулгана хөеөгөө хураадаг учраас тэр жилдээ олз омог ихтэй, тэдгээрээ хурааж хадгалах сайхан жил хэмээн ерөөдөг.

Гадагш урсаж байгаа тэр их хөрөнгийг эх орондоо үлдээх нь иргэн танаас шууд хамааралтай. Эх орондоо хайртай иргэн таны бас нэгэн үүрэг бол энэ орныхоо үйлдвэрлэлээ дэмжих явдал юм.

Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, сар шинийн баяраар “Монгол СОЁЛ бэлэглэе-Монгол ГОЁЛ бэлэглэе-Монгол ЭРДЭМ бэлэглэе” Монгол бэлгээ ахан дүүсдээ бэлэглэж, сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Видео:

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
26
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
basca feiza [216.240.89.20] 2020/2/10
сайн байцгаана уу? Заримдаа ч хүмүүсийн заримыг огтоосоо ерөөсөө ойлгодоггүй, албаар хэргээр инэгдэг юм болвуу ч хэмээн гайхашрах. Ердөө л тэс хөндлөн зөрүүдлээд муйхарлаад, -Тэнгэр гэхээр Газар гээд; Тэмээ гэхээр Ямаа гээд шиг л-, дөргүй зүтгэчихдэг юм болвуу, эсвэл бусдыг өрөөлийг цухалдуулж байж таашаал авдаг, хөөрдөг, баясдаг, баярладаг, таатай болдог юм болвуу. Тийм хүмүүс угаасаа бий буй байдаг л даа, тэдгээр нь Монголын маань хүмүүсийн нилээдгүй хэсэг юм шиг л санагддаг шүүдээ. Энэ айхтар өвчин дэгдээд, цагаан сарыг хийхгүй тэмдэглэхгүй байх нь дээр гээд л бусад хүмүүс нь дуугараад, -аргаа барахдаа ядаж гэр гэртээ л ёслоод өнгөрөөгөөч. Аав ээж, ах дүү гээд улам цаашилж өргөжих бие биенийх рүүгээ очихоо больцгооё гэлцэж байхад, бас юун баярын сурталчилгаа, бэлэг сэлт болоод "монгол бэлэг" болоод явчихаваа. Зүй бус цагт оноогүй сурталчилгаа болчихвуу яав.
2 | 0 Хариулах
Bayraa [103.229.123.29] 2020/2/12
zui ni tsag uyteigee ingeed taarav boltoi, uug ni bol eh oronhc heregleeg urialj bui ni sain l ym
0 | 0 Хариулах
Зочин [64.119.16.156] 2020/2/10
Олон хун цуглуулах ажил л хийгээд байна уу нийслэлийнхэн Халдвар тарахгуй юу Баталгаа огч чадах уу
3 | 0 Хариулах
Зочин [64.119.20.227] 2020/2/10
Цагаан сар тэмдэглэхийг хорилочихлоо найзуудаа
6 | 0 Хариулах
Зочин [202.9.46.224] 2020/2/10
Цагаан сараа хориглоочээ
15 | 0 Хариулах
Зочин [202.131.242.154] 2020/2/10
хуц
0 | 11 Хариулах
Зочин [202.131.245.243] 2020/2/10
уль
6 | 0 Хариулах
Зочин [66.181.161.76] 2020/2/10
Дэлхий сөнөж байсан ч баяраа тэмдэглээд айл хэснэ танайхыг хаалгаа тавьж өгөхгүй бол хэмхлээд заавал орно сүртэй амьтан минь!!!!
0 | 8 Хариулах
Зочин [66.181.170.162] 2020/2/10
тэмдэглэх нэг нь тэмдэглээл. тэмдэглэхгүй нэг нь тэмдэглэхгүй л бай л даа. заавал тэмдэглэнэ тэмдэглэхгүй гэж тэнэг хүмүүс шиг маргалдах хэрэг байгаа юм уу. ер нь бол хувь хүний өөрийнх нь л асуудал ш дээ. заавал хэн нэгнийг өөр шигээ үзэл бодолтой байлгах гээд бүгд
0 | 4 Хариулах