Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын далд эдийн засаг ДНБ-ий 9.2-15.7%-д байна

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
00:00 00:00
Монгол Улсын далд эдийн засаг ДНБ-ий 9.2-15.7%-д байна
Sara, ikon.mn - text to speech

Монгол Улс 2019 оны аравдугаар сард ФАТФ-ын Саарал жагсаалтад орсон. Тус байгууллагаас өгсөн зөвлөмжийн нэгд манай улсын далд эдийн засгийн мэлээлэл бүрэн бус байгааг дугдсан.

Тэгвэл Үндэсний статистикийн хороо Монгол Улсын 2015-2018 оны далд эдийн засгийн судалгааг хийж гаргажээ. Уг судалгаагаар манай улсын далд эдийн засгийн хэмжээ ДНБ-ий 9.2-15.7 хувийн хооронд хэлбэлзэж байна. Тодруулбал, 2018 онд далд эдийн засгийн хэмжээ 2.97 их наяд төгрөг байжээ.

Далд эдийн засаг гэдэгт юу хамааруулдаг талаар доор зургаас харж болно.

Зураг 1. ДЭЗ-ийн үйл ажиллагааны анги болон талбар

 
Эх сурвалж: ҮСХ

Зураг 2. ДНБ-д далд эдийн засгийн эзлэх хэмжээ, тэрбум төгрөгөөр

 
Эх сурвалж: ҮСХ


Эндээс далд эдийн засаг ДНБ-нд эзлэх хувиар буурч ирснийг харж болно. Далд эдийн засгийн албан бус секторын үйлдвэрлэл 52.4%, нуугдмал үйлдвэрлэл 42.3%, хууль бус үйлдвэрлэл 4.9%, өрхийн эцсийн хэрэглээний үйлдвэрлэл 0.4% эзэлж байна.

График 1. ДНБ-д далд эдийн засгийн эзлэх хэмжээ, тэрбум төгрөгөөр 

Харин хар тамхи, мансууруулах бодисын худалдаа 2010 онтой харьцуулахад бараг 20 ДАХИН нэмэгджээ. ҮҮнийг доорх графикаас харна уу.

Дэлхийн далд эдийн засгийн хэмжээг хэд хэдэн аргаар тооцож харьцуулсан хамгийн сүүлчийн судалгааг ОУВС-ийн эдийн засагч Леонардо Медина болон Жоханнес Киплер Их сургуулийн Эдийн засгийн тэнхимийн профессор, доктор Фредрих Шнайдер нар 2018 оны нэгдүгээр сард хийжээ. Ингэхдээ 158 орны 1991-2015 оны мэдээлэлд үндэслэн далд эдийн засгийн хэмжээг тооцох шинэ аргачлал ашигласан байна. 

Далд эдийн засгийн нийт эдийн засагт эзлэх хэмжээ дунджаар 31.9 хувь байна хэмээн тооцжээ. ДНБ-д далд эдийн засгийн эзлэх хэмжээ хамгийн ихтэй улсуудад

  • Зимбабве 60.6%, Болив 62.3% орж байгаа бол хамгийн бага улсуудад 
  • Австри 8.9%, Швейцар 7.2% оржээ. 

Уг судалгаагаар манай улсын ДНБ-д далд эдийн засгийн эзлэх хэмжээг 17.3% гэж тооцоолсон байна.