Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: НӨАТ-ын буцаан олголтыг хэрхэн боддог вэ?

Д.Янжиндулам, ikon.mn
2019 оны 12 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn
00:00 00:00
ВИДЕО: НӨАТ-ын буцаан олголтыг хэрхэн боддог вэ?
Sara, ikon.mn - text to speech

2019 оны НӨАТ-ын баримтыг 2020 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийг дуустал бүртгэх тухай бид өмнө нь мэдээлсэн.

Журамд заасны дагуу албан татвар төлөгч нь төлсөн албан татварынхаа 20 хүртэлх хувийг буцаан авах хүсэлтэй бол ebarimt системд тодорхой мэдээллийг бүртгүүлсэн байх шаардлагатай.

Тэгвэл НӨАТ-ын буцаан олголт хэрхэн бодогддог талаарх мэдээллийг хүргэж байна.

Мөн энэ оны НӨАТ-ын урамшууллыг ирэх оны I улиралд олгодог учир ebarimt системийн хэрэглэгч, хувийн мэдээллээ бүрэн, зөв оруулсан эсэхээ шалгах хэрэгтэйг дахин сануулья.

 

Харин таны бүртгүүлсэн баримт дунд ААН илгээгээгүй төлөвт буй баримтад хэрхэн гомдол гаргах вэ?

  • QR кодоор хийсэн төлбөрийн баримт ААН нэгж илгээгүй гэсэн төлөвтэй бол 72 цагийн дараа гомдол мэдээлэх товч идэвхжинэ. Тухайн баримт дээр дарж гомдол хэсгийг сонгосноор таны гомдол илгээгдэх юм.
  • Гараар шивсэн баримт ААН илгээгээгүй гэсэн төлөвтэй бол иргэн та төлбөрийн баримтын сугалааны дугаарыг бүртгүүлэхдээ алдаатай шивсэн тохиолдолд ААН илгээгүй төлөвт шилждэг гэдгийг мартаж болохгүй. Энэ үед тухайн төлбөрийн баримтыг устгаад дахин бүртгүүлэхэд хангалттай.

Худалдаа үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж нь борлуулалтын мэдээллээ 72 цагийн дотор Татварын системд илгээх үүрэгтэй байдаг. Харин тухайн байгууллага мэдээллээ илгээсний дараа автоматаар иргэдийн төлбөрийн баримт баталгааждаг.

Хэрвээ ААН нэгж илгээгдээгүй төлөв 72 цагаас хэтэрсэн тохиолдолд 1800-1288 дугаар залган гомдол мэдээлэх боломжтой.

Видео:

 

 

Эх сурвалж: Татварын ерөнхий газар