Дулааны шугамын худаг буюу бидний хэлж заншсанаар траншейны нүхнээс эрэгтэй хүний цогцос олдсон байна.
ОБЕГ-ын мэдээлснээр, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн уулзварын хойно дулааны шугамын худаг дотор хүний цогцос байна гэсэн дуудлагыг өчигдөр орой 18:24 цагт хүлээн авжээ.
Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, нэг автомашинтай 8.5 км замыг туулан 18:34 цагт очиж, 3 метрийн гүнтэй дулааны шугамын худгаас 10 минутын хугацаанд цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн байна.
Талийгаач нь 25-30 орчим насны эрэгтэй хүн байжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!