Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Махбалд холбогдох хэргийг дахин прокурорт буцаалаа

Г.Номин, iKon.mn
2019 оны 12 сарын 13
www.ikon.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:20 2019/12/13

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Махбалд холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцааж, Б.Махбалд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээлээ хэмээн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.

11:15 2019/12/13

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал өнөөдрийн 14:00 цагт товлогджээ.

Нийслэлийн прокурорын газраас түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 /онц, харгис хэрцгийгээр хүнийг алах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн.

Хэргийн тухайд сануулахад, ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбал нь тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн хэрэгт холбогдсон юм.

Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn

Хуулийн заалт:

10.1 дүгээр зүйл.Хүнийг алах

2.1.онц харгис хэрцгийгээр алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.