Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Махбалын гэм бурууг шүүх хурал гурав дахь удаагаа хойшиллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 3 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:00 2019/03/18

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр болсон ч гэрчүүд дутуу гэдэг шалтгаанаар ийнхүү гурав дахь удаагаа хойшиллоо. Өнөөдрийн шүүх хуралдаанд ЗТХ-ийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд асан, Төрийн нарийн бичгийн дарга, тухайн үед хэргийн газарт байсан яамны бусад газрын дарга нар гээд 10 хүнийг гэрчээр дуудсан ч гурван хүн л ирсэн байна. Тухайлбал, сайд асан Ж.Бат-Эрдэнэ ирээгүй бөгөөд зарим нь ирэх боломжгүй гэдгээ хэлжээ

Уг шүүх хуралдаанд оролцохоор ирсэн ЗТХЯ-ны дэд сайд асан Б.Цогтгэрэл энэ үеэр "Ард түмэн нэг л зүйлийг ойлгоох хэрэгтэй. Энэ бол ердийн нэг архидалт, хоёр хүний маргаан биш. Энэ бол ажил албан тушаал, хэсэг бүлэг хүний шуналтай л холбоотой бөгөөд талийгаач үүний л золиос болсон. Цаашдаа төрд ажиллаж байгаа хүмүүс юу анхаарах вэ гэдэг дээр энэ хэрэг том сургамж болох учраас шүүх хурлаас их зүйлийг хүлээж байна. 

Гэтэл тухайн үед шийдэл гаргаж байсан сайд нь ч ирсэнгүй шүү дээ. Гэрч нар ирээд гэрчлээд өгөх хэрэгтэй" гэв. 

Хохирогчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх "Бид 10 гэрч, нэг шинжээч оролцуулах хүсэлт тавьсан. Өнөөдрийн шүүх хуралд гурван гэрч ирлээ. Зарим нь ирэхгүй,  чадахгүй гэж хэлж байгаа юм байна. Шүүх үүнд арга хэмжээ аваад бүгдийг нь оролцуулаад хийнэ гэж найдаж байна" гэлээ. 

Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс дөрвөн хүнийг шинээр гэрчээр оруулах хүсэлт тавьсан ч шүүх хурал хүлээж аваагүй байна. Түүнчлэн прокуророос хэргийг шилжүүлсэн хуулийн зүйл хэсэг тохироогүй, хөнгөдсөн гэсэн байр суурьтай байгаа бөгөөд энэ шүүх хуралдааны бүрэлдэхүүнд л найдаж байгаагаа хэллээ. 

Шүүх хурал ирэх дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн 10.00 цагт болж хойшлов.

ШҮҮХИЙН АЛБАН ЁСНЫ ШИЙДВЭР:

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б.Махбалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад: 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Өнөрцэцэг шүүх хуралд ирээгүй, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд шинээр өмгөөлөгч нэмж оролцуулах,  хавтаст хэргийн материалтай танилцах үндэслэлээр хүсэлт ирүүлсэн байх тул шүүхээс яллагдагч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг  2019 оны 04 дүгээр  сарын 05-ны 10:00 цаг хүртэл хойшлууллаа. 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

11:26 2019/03/18

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр 10:00 цагт болохоор товлогдсон ч 11:00 цагт эхэллээ. 

Шүүх хуралдаанд хохирогчийн ар гэр болон өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч ирсэн бөгөөд гэрчээр ЗТХЯ-ны дэд сайд асан Б.Цогтгэрэл оролцохоор иржээ. 

Шүүх хуралдааныг хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй эхлүүлсэн ч асуулт, хариулт, хэлэлцүүлгийн явцыг хаалттай үргэлжлүүлэх юм. 

10:01 2019/03/18

Зам, Тээврийн Хөгжлийн Яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр 10:00 цагт болохоор товлогдсон билээ. 

Өмнө нь буюу хоёрдугаар сарын 27-нд товлогдсон шүүх хуралдааны үеэр хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон хэмээн шүүхээс албан ёсоор мэдэгдсэн. 

Эргэн сануулахад, Б.Махбалыг тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн хэрэгт холбогдуулан ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа билээ.

Мөн гэм буруугийн шүүх хуралд ЗТХ-ийн дэд сайд асан Б.Цогтгэрэл оролцох хүсэлтэй байгаагаа сошиалд илэрхийлсэн. Тэрбээр "Даваа гарагт шүүх хурал болно. Би очно. Ердийн нэг харилцан зодоон болгоод хаах гэсэн нөхдийн багийг нь хуулцгаая" хэмээн жиргэсэн байв. 