Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Махбалын гэм бурууг шүүх хурал гуравдугаар сарын 18-н хүртэл хойшиллоо

С.Бадрал, iKon.mn
2019 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр 10:00 цагт эхэлсэн. Гэсэн ч шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон тул гуравдугаар сарын 18-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулжээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Шүүхийн албан ёсны мэдээлэлд:

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б.Махбалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон тул яллагдагч Б.Махбалдад холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг  2019 оны 03 дугаар сарын 18-ны 10 цаг хүртэл хойшлууллаа.

 
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар

Б.Махбалыг тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн хэрэгт холбогдуулан ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа билээ.

 
Гэрэл зургийг mpa.mn