Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Махбалын хэргийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хурлыг ирэх сарын 8-нд товлолоо

С.Бадрал, iKon.mn
2019 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.

Ингээд Б.Махбалын хэргийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хурлыг 2019 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 10:00 цагт товлосон байна.

ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбалыг тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн хэрэгт холбогдуулан ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм.

 

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар