ЗТХЯ-ны газрын дарга нар архидан согтуурч байгаад нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг өнгөрсөн сард гарсан. Тухайлбал, ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбал нь архи уусан үедээ согтуурч, тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн агсны аминд хүрсэн.
Хэрэг гарсны маргааш нь сэжигтэн Б.Махбалыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид наймдугаар сарын 10-нд саатуулсан. Түүнийг цагдан хорих хугацаа есдүгээр сарын 10-нд дуусаж, прокурорын байгууллагаас үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлжээ.
Шүүхээс Б.Махбалыг үргэлжлүүлэн нэг cap цагдан хорих шийдвэрийг гаргасан аж. Б.Махбалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй. Хуульд зааснаар хэрэв Б.Махбалын гэм буруутай нь тогтоогдвол 8-15 жилийн хорих ялаар шийтгүүлэх аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!