Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хүн амины хэрэгт холбогдсон Б.Махбалын шүүх хуралдаан 5 дугаар сарын нэгэн хүртэл хойшлогдлоо

С.Бадрал, iKon.mn
2019 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

14:29 2019/04/29

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б.Махбалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан, шийдвэрээ гаргалаа.

Шүүгдэгчийн өмгөөлөгч н.Ганболд улсын яллагч болон шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Өнөрцэцэг нь өөрийн сонгон авсан 5 өмгөөлөгчөөсөө татгалзсан тул шүүхээс шүүгдэгч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг  2019 оны 5 дугаар  сарын 1-ний 10:00 цаг хүртэл хойшлууллаа гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.

11:02 2019/04/29

Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал 09:30 цагт эхэлсэн ч түр хугацаагаар хойшлогдлоо.

Өнөөдөр 12:00 цагаас шүүх хурал үргэлжилнэ гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээллээ.

12:00: Шүүх хуралдаан товлосон цагтаа эхэллээ.

09:42 2019/04/29

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж байна.

Б.Махбалыг тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн хэрэгт холбогдуулан ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа.

Түүнд холбогдох хэргийн шүүх хурал дөрвөн удаа хойшлогдсон юм.