Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

"70 кг хар тамхины хэрэгт холбогдсон дэд консулд есөн жилийн хорих ял оноох эсэх нь тодорхойгүй байна"

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: tag24.de

ХБНГУ-ын Дрезден хотод саатуулагдаад буй БНТУ-ын Истанбул хот дахь Консулын газрын дэд консул н.Баттүшиг, жолооч н.Эрдэнэбилэг нарт холбогдох хэргийн шүүх хурал Дрезден хотноо арваннэгдүгээр сарын 26-ны өдөр болжээ. Герман улсын шүүхийн байгууллага дээрх хоёр иргэнд хамгийн багадаа есөн жилийн хорих ял оноох ёстой хэмээн үзэж байгаа бол өмгөөлөгч нь гурван жил болгох санал тавиад байгаа аж. 

Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшигээс тодруулахад “Шүүхийн үйл явц үргэлжилж байгаа тул есөн жилийн ял өгөх эсэх нь тодорхойгүй байна. Шүүхийн шийдвэр бичгээр бидэнд ирснээр албан ёсны шийдвэр гарлаа гэж үзнэ. Тиймээс одоогоор тодорхой хэлэх боломжгүй” гэлээ.

Хэргийг эргэн сануулбал, 2019 оны тавдугаар сарын 5-нд БНТУ-ын Истанбул хот дахь Монгол Улсын Консулын газрын дэд консул н.Баттүшиг, жолооч н.Эрдэнэбилэг нар Чех улсаас ХБНГУ-ын хилээр нэвтэрч байх үедээ дипломат дугаартай автомашинтай саатуулагдсан. Энэ үедээ 70 кг геройн буюу хар тамхи тээвэрлэж яваад баригдсан бөгөөд тус улсад хоригдон шалгагдаж байгаа юм.