Тавдугаар сарын 3-ны өдөр Чех улсаас Германы нутагт орж ирсэн дипломат дугаартай машиныг шалгахад Монгол улсын хоёр иргэн 70 кг героин төрлийн мансууруулах бодис тээвэрлэж байсныг илрүүлснээ Дрезден хотын Гаалийн Төв Газар өнөөдөр мэдээлсэн байна.
Уг мансууруулах бодис нь зах зээлийн ханшаар гурван сая еврогийн үнэ хүрэх эд ажээ.
Машины ачаанд тус бүр нь 500 граммаар савласан 140 уут героиныг хоёр цүнхэнд хувааж хийсэн байсан тухай Германы хэвлэлүүд мэдээлсэн байна.
Машиныг хурааж, хоёр этгээдийг баривчлан шалгаж байгааг бас мэдээлжээ.
Бид энэ тухай Монгол Улсын Гадаад Харилцааны Яамнаас тодруулахаар ажиллаж байна.
Эх сурвалж: Bild.de, RadioDresden.de
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!