Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Хар тамхины хэрэгт холбогдсон Дэд консул Баттүшиг өмнө нь Тагнуулын байгууллагад ажиллаж байсан"

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 6 сарын 7
iKon.MN

Тагнуулын Ерөнхий Газраас хар тамхины асуудлаар мэдээлэл өгч байна.

ШУУД ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ:

https://www.facebook.com/iKonNews/videos/326159944984239/

Истанбул дахь Консулын газрын дэд консул н.Баттүшиг, жолооч н.Эрдэнэбилэгийн хамт Чех улсаас ХБНГУ-ын хилээр нэвтэрч байх үедээ дипломат дугаартай автомашинтай саатуулагдсан. Энэ үедээ 70 кг геройн буюу хар тамхи тээвэрлэж явсан нь тогтоогдсон хэргийн талаар ТЕГ-ын Тамгын газрын дарга, хурандаа Э.Эрдэнэ тайлбар өглөө.

2018 оны сүүл болон 2019 оны эхээр Европын холбооны улсуудад дипломат болон албан паспорт, дипломат дугаартай автомашин ашиглан хууль бус хэрэг үйлдэж байж болзошгүй мэдээлэл авсан

Тэрбээр "2018 оны сүүл болон 2019 оны эхээр Европын холбооны улсуудад дипломат болон албан паспорт, дипломат дугаартай автомашин ашиглан хууль бус хэрэг үйлдэж байж болзошгүй мэдээлэл авсан. Үүний дагуу ТЕГ, ГХЯ хамтран ажиллаж, шалгаж байгаа. ХБНГУ-ын хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байх үед тавдугаар сард энэ хэрэг гарсан. 

Герман улстай Монгол Улс эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх хэлэлцээр байхгүй тул уг хэрэг Германы хуулийн дагуу шийдэгдэнэ. Хэргийг цааш нь судлах шаардлагатай. Ямар учраас дипломат дугаар олгосон, яагаад Туркэд үүрэг гүйцэтгэж байсан ажилтнууд Германд явж байсан, хэн хар тамхи нийлүүлэв гэгчлэн тодруулах шаардлагатай зүйл нэлээд байгаа. 

Гэрэл зургийг mpa.mn

Баттүшиг бол өмнө нь тагнуулд ажиллаж байсан. ГХЯ-ны шугамаар хоёр ч удаа үүрэг гүйцэтгэж байсан, дипломат албаны шаардлага ханган яамнаас томилогдсон  ажилтан. 

Энэ бол маш хүнд гэмт хэрэгт тооцогдож байгаа. Тэр тусмаа хилээр хууль бусаар хар тамхи нэвтрүүлэх нь маш ноцтой. 

Томилогдоод удаагүй байхдаа богино хугацаанд ийм ноцтой гэмт хэрэгт холбогдсон нь анхаарал татсан асуудал. Тагнуулын байгууллагаас зохион байгуулалттай гэмт хэрэгт монгол хүмүүс ямар байдлаар ашиглагдаж байгааг шалган тогтоож, дахин ийм явдал гаргахгүй байх, урьдчилан сэргийлэх талаар ажиллаж байгаа" гэлээ. 

Мөн шинэ нөхцөл байдал тогтоогдвол мэдээлэл өгнө хэмээв.