Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

“ХААН Банк”, “Ид шидийн орон 2” төсөл хамтран JCDecaux автобусны буудлууд дээр сайн үйлсийн аян эхлүүллээ

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Манай улсын хэмжээнд өнгөрсөн оны байдлаар 1,069 хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, 29,100 хүүхэд сургуулиас завсардаж, 560 хүүхэд гэмт хэргийн улмаас бэртэж гэмтэн, 238 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх аймшигтай тоо гарсан байдаг.  

Энэ дэлхийд аз жаргал, баяр хөөрийг авах гэж мэндэлсэн бяцхан үрсийн зарим нь харанхуй гэрт хүйтэн шалан дээр, хоосон ходоодтой, хүчирхийлэл, архидалт дунд нулимсаа арчин хэний ч төсөөлөлд багтахгүй тарчлал дунд амьдарч байна.

Эдгээр хүүхдүүдийн хэсэгхэнийг нь ч болтугай тэр зовлонгоос нь салахад тусалж, ирээдүйгээ гэрэлтэйгээр харах боломж олгохыг зорьсон "Ид шидийн орон"  хүүхэд хамгаалах хөгжлийн төвийн хоёр дахь төсөл хэрэгжиж эхлээд багагүй хугацааг өнгөрөөд буй.

Тэгвэл уг төсөлд хандив болох үүднээс “ХААН Банк”, “Ид шидийн орон 2” төсөл хамтран JCDecaux автобусны буудлууд дээр сайн үйлсийн аяныг хоёр долоо хоногийн хугацаанд хэрэгжүүлж эхлээд байгаа юм.

Өөрөөр хэлбэл, нийслэлийн хэмжээнд нийт 18 буудал, арван мэдээллийн самбарт QR код бүхий самбар, постеруудыг байршуулжээ. Уг QR кодыг уншуулахад “Лантуун Дохио” ТББ-ын данс гарч ирэн хандив өгөх боломж нээгдэж байгаа юм. 

Түүнчлэн "Хөгжим бүжгийн коллеж"-ийн буудал дээр /зөвхөн энэ буудал дээр/ дааран зогсож буй бяцхан охинд малгай, нөмрөг зэргийг өмсүүлэн дулаан хувцаслах боломж олгосон интерактив дэлгэц болон бүх банкны карт унших ПОС машин суурилуулсан нь бидний анхаарлыг ихээр татсан юм.

Учир нь энэхүү ПОС машинд картаа уншуулсан тохиолдолд 500 төгрөг автоматаар таны данснаас хасагдаж, “Ид шидийн орон 2” төслийн үйл ажиллагаанд зориулагдах аж.

Иймд бяцхан охины инээмсэглэлээр сэтгэлээ инээлгэхийг хүссэн хүн бүр энэхүү хандивын аянд оролцох боломжтой бий.  

Бид хөөрхөн охиныг хэр олон хүн инээлгэж байгааг харахаар тус буудлыг зорин очиход ид шидийг бэлэглэгч олон хүмүүс тасралтгүйгээр охиныг инээлгэж байсан нь үзэсгэлэнтэй санагдав.  

Тэдгээр хүмүүсийн төлөөлөл болох иргэн Д.Сугар “Хүүхэд бүхэн аз жаргалтай, амар тайван амьдраасай гэж үнэхээр их хүсдэг. Бидний амьдарч буй нийгэм өдөр ирэх тусам л хар бараан зүйлээр дүүрч байгаа болохоор хүүхдүүдийг хамгаалах үйл ажиллагаа маш чухал. Залуучууд ийм зүйлийг сэтгэж хийгээд хүүхдүүдийн төлөө дуу хоолойгоо нэгтгэх боломжийг олгосонд хувьдаа баяртай байна” гэж сэтгэгдлээ хуваалцсан юм. 

Бид өнгөрснийг өөрчилж чадахгүй ч маргаашийг өөрчилж чадна.

QR код бүхий самбар, постер байршуулсан автобусны буудлууд:

Мэдээллийн самбарын нэр Дүүрэг Гудамж
1 Халдвартын эмнэлэг  БЗД Намьяанжугийн гудамж 
2 Бөхийн өргөө БЗД  Энхтайваны өргөн чөлөө 
3 Хууль сахиулахын их сургууль  БЗД  Энхтайваны өргөн чөлөө
4 Хөгжим бүжгийн коллеж  Хойд СБД  Бээжингийн гудамж 
5 Баянбүрд /баруун чиглэлд/  Хойд СБД  Их тойруу
6  Баянбогд  Зүүн ЧД  Их тойруу 
7 МҮЭСТО /баруун 4 зам/  Хойд БГД  Энхтайваны өргөн чөлөө 
8 Барилгачдын талбай  Хойд ЧД  Жуулчны гудамж 
9 25-р эмийн сан  Урд БГД  Энхтайваны өргөн чөлөө 
10 5 шар  Хойд БГД  Энхтайваны өргөн чөлөө 
11 Дүүхээ  Урд БГД  Ард Аюушийн өргөн чөлөө
12 Вокзал  Урд БГД Нарны зам 
13 Жапен таун  Урд ХУД   
14 Аэрофлот  Хойд СБД  Сөүлийн гудамж
15 120 мянгат  /шинэ/ Хойд ХУД  Чингисийн өргөн чөлөө 
16 Эмнэлэгийн буудал  Хойд ХУД  Наадамчдын гудамж 
17 ИНЕГ  Урд ХУД  Наадамчдын гудамж
18 Вива Сити  Урд ХУД  наадамчдын гудамж 
19 Дарь-Эхийн уулзвар  СБД  Их тойруу Зүүн урд
20 ШУТИС-ийн уулзвар  СБД  Бага тойруу Зүүн хойд
21 Байгалийн түүхийн музейн уулзвар  ЧД  Сүхбаатарын гудамж Баруун урд
22 Ай Си Си Тауэр  СБД  Олимпийн гудамж Баруун урд
23 Хорооллын эцсийн уулзвар  БГД  Ард Аюушийн өргөн чөлөө Баруун хойд
24 Орос элчин сайдын яам  СБД  Энхтайваны өргөн чөлөө Урд
25 Циркийн уулзвар  СБД  Сөүлийн гудамж Баруун урд
26 Тэмээтэй хөшөө  ХУД  Чингисийн өргөн чөлөө Баруун хойд
27 МИАТ-ий төв байр  СБД  Чингисийн өргөн чөлөө Баруун урд
28 Эрүүл мэндийн яамны урд уулзвар  СБД  Олимпийн гудамж Баруун хойд