ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Тайландын хааны цэвэрлэгээ үргэлжилж, дөрвөн бие хамгаалагчаа ордноос хөөжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт ойрын хүрээний хэд хэдэн хүний цол хэргэмийг хурааж, ордноосоо хөөж байсан Тайландын эзэн хаан өчигдөр дахин дөрвөн бие хамгаалагчаа ажлаас нь халжээ.

Тэдний хоёр нь хааны унтлагын өргөөний сахиулууд байсан ба тэднийг “ордны дэг журам зөрчиж, завхайрсан” гэж буруутгасан байна.

Нөгөө хоёр хамгаалагчийг хааны дэргэд алба хаах шаардлага хангаагүй гэж үзээд ордноос хөөжээ.

Өнгөрсөн долоо хоногт 67 настай эзэн хаан Маха Важиралонгкорн өөрийн албан ёсны татвар эм болох 34 настай Синэнат Вонгважирапакдийг хатантай зэрэг зиндаа, эрх мэдэл булаацалдсан шалтгаанаар ордноосоо хөөж байв.

Тэрээр долдугаар сард Тайландын хаант засаглалын сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд эзэн хааны татвар эмийн хэргэмийг хүртсэн анхны эмэгтэй болж байжээ.

Үүний дараа эзэн хаан ордныхоо зургаан ажилтныг “ноцтой хорлонтой үйлдэл хийсэн” шалтгаанаар хөөсөн юм.

2016 онд эцэг хааныг нас барсны дараа сэнтийг нь залгамжилсан Важиралонгкорн өмнөх хаадаас илүү ордны хэрэг явдалд оролцож, эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж байгаа гэлцдэг. Тухайлбал тэрээр хаан болсныхоо дараа Тайландын армийн хоёр анги нэгжийг өөрийн шууд захиргаанд шилжүүлж авсан юм.

 

Эх сурвалж: Reuters

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ХАХА
6
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [64.119.16.161] 2019/11/1
Хаантаны [хориотой үг] шолбоож уначихаад татвар эм нь заарсан зарцтайгаа барилдаад эхэлсэн гэдэг
0 | 0 Хариулах
Oyun erdene [66.181.161.12] 2019/11/1
Hha ?
0 | 0 Хариулах
Duk [202.126.89.65] 2019/10/31
Uiddiin muu yadiin shees chin
3 | 1 Хариулах
Зочин [172.58.238.238] 2019/10/31
Хаан хатан татварууд Солонгос кино их үзжээ дээ янз нь!
4 | 2 Хариулах
Зочин [133.41.91.83] 2019/10/31
Хийх юмаа олж ядсан хар писдаа юу.
0 | 1 Хариулах
Зочин [202.179.31.117] 2019/10/30
Хааны орон дээр зугаацаж дээ.
7 | 0 Хариулах
Зочин [66.181.188.16] 2019/10/30
Өө алдгийм байна
2 | 0 Хариулах
Зочин [64.119.20.162] 2019/10/30
Game of thrones тай хувилбар
1 | 0 Хариулах
гэтэл манайх ??? [202.9.44.106] 2019/10/30
их мундаг хаан баруунд боловсрол эзэмшсэн орчин үеийн сэтгэлгээтэй ямар ч гэсэн ордны бузар булайтайгаа тэмцэж эхэллээ
6 | 8 Хариулах
Зочин [103.57.94.62] 2019/10/30
Ахаха орчин үеийн сэтгэлгээтэй хүн тгд татвар эм нтр гээд заваан юманд шунаад явхуу
19 | 3 Хариулах
Зочин [202.126.89.122] 2019/10/31
Энэ коментоо аваад очвол чамайг ядаж шивэгчингээр авна даа хаха
5 | 2 Хариулах