Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

"МИАТ"-ийн олон улсын нислэг энэ сарын 27-ноос өвлийн хуваарьт шилжинэ

Г.Мөрөн, iKon.mn
2019 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"МИАТ" ТӨХК-ийн олон улсын нислэгүүд 2019 оны 10 дугаар сарын 27-ноос 2020 оны 3 дугаар сарын 28-ныг хүртэл өвлийн цагийн хуваарьт шилжих тухай мэдээллээ.

Тус компанийн 2019-2020 оны өвлийн нислэгийн хуваарь:

 

Бангкок: Аялал жуулчлалын бүс нутаг Тайландын Вант улсын нийслэл Бангкок хот руу 10 дугаар сарын 30-наас эхлэн 7 хоногийн Лхагва, Бямба гараг бүр шууд нислэгтэй.

Хонг Конг: Өдөр бүр нислэгтэй. Энэ жил Хонг Конг чиглэлийн давтамжийг өвлийн цагийн хуваарийн хугацаанд өдөр бүр болгож байгаагаар онцлогтой аж.

Сөүл: Энэ өвлийн хугацаанд Сөүл хот руу өдөр бүр нислэгтэй байх бөгөөд Мягмар болон Баасан гарагуудад шөнийн давхар нислэг үйлдэнэ.

Бээжин: Өдөр бүр нислэгтэй. Өмнөх жилийнхтэй адил 7 хоногийн өдөр бүр.

Москва, Берлин: Москва хотоор дамжин нисдэг Пүрэв, Ням гарагийн үндсэн нислэг үйлдэгдэнэ.

Токио: 7 хоногт 5 нислэг: Үндсэн 5 нислэг болох Даваа, Лхагва, Баасан, Бямба, Ням гарагт нислэг үйлдэнэ.

Бусан: 7 хоногт 2 нислэгтэй. Пүрэв, Ням гарагт нислэг үйлдэнэ.

Нислэгийн үнэ болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг МИАТ-ын лавлах 11 333-999 дугаараас авах боломжтой.

 

Эх сурвалж: "МИАТ" ТӨХК