Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Чингүн эмч: Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмчилгээг Монголд буруу хийж нэр хүндийг нь унагаж байна

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 10 сарын 17
Сурталчилгаа

Dr.Chingun’s арьс гоо заслын эмнэлгийн ерөнхий эмч Б.Чингүн Польш улсад зөвлөгөө өгч хамтран ажилладаг  эмнэлэг дээрээсээ фэйсбүүк лайв видео хийх үеэрээ олон улсад түгээмэл хийгддэг PRP эмчилгээг Монголд зориулалтын бус төхөөрөмж ашиглан буруу хийж байгаагаас болж уг эмчилгээг үр дүнгүй гэж бодох хүмүүс ихэсч байгаа тухай ярилаа.

PRP буюу (Platelet-rich plasma/Тромбоцит эсээр баялаг сийвэн) эмчилгээ нь тухайн хүний өөрийн цуснаас тусгай аппаратын тусламжтайгаар сийвэнг ялган авч шаардлагатай хэсэгт нөхөн сэргээх зорилгоор буцаан тарих эмчилгээ бөгөөд сүүлийн жилүүдэд Монголд маш түгээмэл хийгдэж байна.

 

Б.Чингүн эмч нь 2015 оноос хойш Улаанбаатар хотын Dr.Chingun’s эмнэлэгт ерөнхий эмчээр ажиллaж байгаа бөгөөд арьс гоо заслын чиглэлээр олон улсад сургалт зөвлөгөө өгөх, эмчлэх эрх бүхий эмч юм. Ташрамд дурдахад Польш улсад АНУ-ын Silhouette soft утасыг суулгах техникийг зааж багшлах эрхтэй 3 эмч байдгийн нэг нь Чингүн эмч билээ.  

Ингээд live видеоны үеэр ирсэн асуулт хариулт болон Чингүн эмчийн яриаг та бүхэнд хүргэж байна.

Чингүн эмч:

Сүүлийн үед өөх шилжүүлэх эмчилгээ Европт их хийгдэж байна. Дан филлер гэхээсээ илүү био материалыг сонирхох явдал нэмэгдэж байгаа учир энэ эмнэлэг дээр энэ чиглэлээр зөвлөгөө өгч эмчилгээ хийдэг. Та бүхэн асуух асуулт байвал асуугаарай.

PRP эмчилгээний тухай

PRP эмчилгээг хийхэд гол нь цуснаас гаргаж авсан сийвэнг гэмтээлгүй амьд байлгаж хэрэгтэй газар нь хийх нь чухал. Европт энэ эмчилгээг ихэвчлэн бусад тарилгуудын хамт нөхөн сэргээх эмчилгээний зорилгоор хийдэг. Гэхдээ өндөр тунтай гиалуроны хүчилтэй хамт тарьж болохгүй. Тэгсэн тохиолдолд эс гэмтэж нөхөн сэргээх чадвараа алдана. Европт хамгийн шилдэг хамгийн өртөг өндөртэй нөхөн сэргээх эмчилгээнүүдийн нэг бол PRP. Манайд бол гиалуроны хүчлийг илүүд үздэг.

Монголд ихэнх газрууд лабораторын зориулалтын саванд цусыг ялгаж авч байгаа. Лабораторид ашигладаг савыг цуснаас хэмжилт хийхийн тулд ашиглах зориулалттай болохоос цусыг аваад буцааж тарихад ашиглах зориулалттай сав биш

Монголд PRP эмчилгээг буруу хийсээр байгаад үнэ цэнийг унагаасан. Над дээр олон хүн PRP дахин дахин хийлгээд үр дүнгүй болсон гээд ирдэг. Энэ нь цусаа буруу ялгаж авсан, буруу төхөөрөмж ашигласан зэрэгтэй холбоотой. Эсийг гэмтээлгүйгээр PRP эмчилгээг амжилттай хийхэд 3 зүйл чухал.

Нэгт цусыг хийж байгаа сав чухал. Монголд ихэнх газрууд лабораторын зориулалтын саванд цусыг ялгаж авч байгаа. Лабораторид ашигладаг савыг цуснаас хэмжилт хийхийн тулд ашиглах зориулалттай болохоос цусыг аваад буцааж тарихад ашиглах зориулалттай сав биш. Тиймээс эмчилгээ үр дүнгүй болж байгаа. Цусыг бүлэгнүүлэхгүйн тулд цусыг авч хийж байгаа сав доторх зориулалтын бодисын хэмжээ чухал. Plasmolifting PRP гэхэд дотроо heparin агуулсан бол бусад ихэнх газар ашиглагдаж байгаа саванд цитрат агуулагддаг. Түүний хувь хэмжээнээс шалтгаалаад цусан дахь эсийг гэмтээж хордуулж байгаа эсэх ялгаа гарна.

Хоёрт цусыг хийж эргүүлж байгаа машин чухал. PRP эмчилгээнд тусгай төхөөрөмжид цусыг хийж тохиромжтой хурдаар эргүүлж боловсруулан эсийг ялган авдаг. Эргэж байгаа хүч 400 нютоноос илүү хүчтэй байвал доторх эсүүд үхдэг. Эсүүд гэмтсэн байвал эмчилгээ үр дүнгүй болно.

Гуравт эмчийн тодорхой хэмжээний ур чадвар. PRP эмчилгээ хийлгэх гэж байгаа хүмүүс зориулалтын сав kit, центрфуг машин, тодорхой хэмжээний зөв техникийн дагуу хийж байгаа эсэхийг шалгаж байх хэрэгтэй.

Ер нь амьд эстэй холбоотой өөх шилжүүлэх, PRP, stem cell / үүдэл эс/ гэх мэт эмчилгээнүүдэд хэрэглэж байгаа багаж төхөөрөмж хамгийн чухал гэж хэлж болно. Буруу аргаар, зориулалтын бус технологиор хийвэл эс гэмтэж үр дүн гарахгүй.

Асуулт: PRP-г үсэнд хийлгэснээр уналт зогсох уу?

Үсний хуйханд PRP эмчилгээг хийснээр үсний уналт зогсоход маш сайн нөлөөлнө.

Асуулт: Европт ямар эмчилгээ хамгийн их хийгддэг вэ?

Ботокс, PRP, Fibrin. PRP-г илүү залуу хүмүүст, Fibrin-ийг 40-с дээш насныханд буюу илүү гэмтсэн, хөгширсөн арьсанд хийдэг.

Асуулт: Маш эмзэг хуурай, харшламтгай арьсанд лазер эмчилгээ хийлгэж болох уу?

Арьсаа бэлдэх шаардлагатай. Мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй. Арьсыг сайн бэлдэж нөхөн сэргээх эмчилгээ хийгээд тодорхой хугацааны дараа лазер эмчилгээнд орж болно.

Асуулт: Энгийн PRP, smart PRP, плазмо PRP-ийн ялгаа юу вэ?

Хүний цуснаас ялгаж авч байгаа болохоор найрлагын хувьд ялгаа байхгүй. Гол нь ялтас эсийг гэмтээлгүй авч хийх нь чухал. Мөн 1мм куб талбайгаас хэдэн сая ялтас эс ялгаж авч чадаж байгаагаараа төхөөрөмжүүд ялгарч байгаа. Хоёрт цус эргүүлж байгаа машины тохируулга ямар өнцгөөр эргүүлж байна, халуунаар нь эргүүлж байна уу гэх зэрэг чухал. Зарим нэг биеийн хэсэгт нөхөн сэргээх зорилгоор, жишээлбэл үе мөчинд хэрэглэж байгаа тохиолдолд том саванд цусыг авах шаардлагатай. Арьс гоо сайхны эмчилгээнд том саванд их хэмжээний цуснаас ялгаж авах шаардлага байхгүй.

PRP эмчилгээний үр дүнг өндөр байлгая гэвэл бэлдэх хэрэгтэй. 2-3 хоногийн өмнөөс архи дарс хэрэглэхгүй, шарсан түлсэн хоол идэхгүй, сарын тэмдэг ирээгүй, цус шингэлэх эм тариа хэрэглээгүй, үрэвслийн эсрэг эм уугаагүй, дааврын эм хэрэглээгүй үед цусаа авхуулаад тариулбал илүү үр дүнтэй.

Асуулт: Энгийн PRP 2 удаа хийлгэснээс Plasmolifting PRP 1 удаа хийлгэсэн нь дээр үү?

Энэ нь тухайн хүний арьсны онцлогоос шалтгаална. Илүү үрэвссэн арьсанд, илүү төлжүүлэх шаардлагатай арьсанд ойрхон зайтай ахиухан хийлгэвэл үр дүн өндөр. Хөгшрөлтийн эсрэг, урьдчилан сэргийлэх зорилгоор бол 1 удаа энгийнээр хийхэд л хангалттай.

Асуулт: Монголд хийгдэж байгаа эмчилгээ Европт хийгдэж байгаа эмчилгээнүүд адилхан уу?

Монголд ер нь бол адилхан. Сүүлийн үед бүх юм нээлттэй болж дэлхийн хаана ч байсан адилхан эм тариа аппаратууд ашиглах боломжтой болсон. Харин эмч нар илүү сайн суралцаж нээлттэй байж өөрсдийгөө хөгжүүлэх нь чухал юм болов уу гэж боддог. Монголд ашиглаж байгаа аппарат материал зэргийн хувьд бол дутагдахгүй. Энд Польшид гэхэд яг адилхан эмчилгээг Монголоос 3-4 дахин илүү үнэтэй байна. Монголд манай эмнэлэг яг энд байгаа эмчилгээнүүдийг хийж байгаа. Бараг эндээс илүү үр дүнтэй Монгол хүний арьсанд тохируулж хийж байгаа. Үнийн хувьд Монголчуудын амьдралын бололцоонд тулгуурлаад хямд үнэтэйгээр хийж байна даа. 

За ингээд Live-аа дуусгая. Цаашид Монголчууддаа бас өндөр хөгжилтэй гаднын эмнэлгүүдийн жишээнүүдийг Live видео хийж үзүүлж байх болно.

Чингүн эмчийн live видеогоор ярьсан яриаг хүргэлээ.

Live видеог бүтнээр нь https://www.facebook.com/dr.chingun/videos/399296620743288/ линкээр орж үзээрэй.

Ташрамд дурдахад Dr.Chingun’s эмнэлэгт амьд эс шилжүүлэх эмчилгээнүүддээ дэлхийд алдартай Испанийн Proteal брэндийн тоног төхөөрөмжийг ашигладагийг дуулгахад таатай байна.

 

Dr.Chingun’s эмнэлэгтэй холбогдохыг хүсвэл  

Салбар 1


Dr.CHINGUN'S AESTHETIC & SURGERY CLINIC

Утас: 7747-5555, 8808-7511 /09:00-20:00/

ХУД, Зайсангийн гудамж, Зайсангийн гүүрний баруун талд TOKYO TOWER 6-н давхарт

Салбар 2


Dr.Chingun’s Beauty Med clinic

Утас: 7768-5555, 8050-5593 /10:00-20:00/

Даваа-Баасан: 10:00-20:00 Бямба: 11:00-19:00, ням: амарна

БЗД, 26-р хороо, Энканто таун 2, Энканто тауэр-н зүүн талын 207-р байр, баруун тийшээ харсан хаалга

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.