Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ааваасаа нууцаар кино түрээсэлж үзээд машин хожсон бяцхан охин

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 10 сарын 10
Сурталчилгаа

Юнивишн компаниас 2 сарын турш хэрэгжсэн "Ладатай Кино" хөтөлбөрийн супер бэлгийн эзэд тодорч цоо шинэ лада машин эзэндээ очлоо. "Ладатай Кино" хөтөлбөр 8 дугаар сарын 26-с 10 сарын 4-ийг хүртэл үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд холливудын 70 гаруй шилдэг бүтээлээс бүрдсэн "Ладатай Кино" цэснээс кино үзэх бүрд эсвэл кино багц идэвхжүүлэх бүрд үзэгчдэд бэлгийн код очсон билээ.

 

Энэ дундаас 5 оролцогч Canon мэргэжлийн гэрэл зургийн аппарат, 2 ширхэг Playstation 4, Acer нөүтбүүк, Лада машин гэх супер бэлгийн эзэд болсон юм. Нэг сонирхолтой зүйл дуулгахад эдгээр 5 хүнээс 4 нь гэр бүлээрээ хүүхдийн кино үзэж бэлгийн эзэд болжээ.

 

Супер бэлэг болох Лада машиныг Д.Чингэлийн гэр бүлийнхэн хожжээ. Чингэл эхнэр хүүхдийнхээ хамт гурвуулаа амьдардаг бөгөөд удахгүй бүл нэмэх юм байна. Тэдний 5 настай охин Танхилуун "The Secret Life of Pets 2" киног түрээслэн үзэж цоо шинэ машины түлхүүрийг аавдаа атгууллаа. Ингээд тэдний бяцхан ярилцлагыг хүлээн авна уу.

-Цоо шинэ машинтай болсон сэтгэгдлээ хуваалцаач

-Ладатай Кино хөтөлбөрийг явж байгааг мэдэж байсан ч арай ч өөрийгөө машины эзэн болчихно гэж бодоогүй. Манай гэр бүлийнхэн 2 дах жилдээ Юнивишнийн гурвалсан үйлчилгээг хэрэглэж байна. Манай охин IPTV-ийн нууц үгийг мэддэг болохоор өөрөө киногоо түрээслээд үзчихдэг. Бид 3 гэр бүлээрээ ч гэсэн кино их үздэг. Удахгүй бид бүл нэмнэ. Магадгүй энэ машин шинэ хүний минь бэлэг байх. Супер бэлгийн эзэн болсондоо одоо хүртэл итгэхгүй, маш их баяртай байна

-Ладагийн эзэн болсноо мэдээд яасан бэ?

-Захиралтайгаа уулзаж хэлэлцүүлгээ хийчхээд жоохон бухимдалтай сууж байлаа. Гэтэл гэнэт Юнивишнээс залгаад "Та Ладатай Кино хөтөлбөрийн супер бэлэг болох лада машины эзэн боллоо" гэж хэлсэн. "Яасан гэнээ"?! гээд итгэж өгөхгүй эргээд асуусан. Тэгтэл намайг ладатай болсныг минь дахиад хэлсэн. Хажууд байсан захирал маань сонсчхоод намайг тэвэрч аваад, бид хоёр ширээ тойрч гүйгээд л ёстой итгэж өгөмгүй байсан шүү. Эхнэрлүүгээ залгаад "Аан гээд уун гэж бай. Битгий цочирдоорой хайраа. Бид машин хожчихлоо" гэж хэлсэн. Эхнэр минь бас л итгэж өгдөггүй. Орой бид хоёр гэртээ ороод кодоо тулгасан юм. Үнэхээр манай код явж байдаг шүү. Гэхдээ итгэхгүй байсаар л байлаа. Өнөөдөр ирээд машинаа хараад л нэг юм бүрэн итгэж байна. Гайхалтай сайхан байна. Бид сард 20 - 30 кино үзчихдэг шүү. Гэхдээ охин минь ихэнхийг нь үздэг юм. Охины минь үзсэн хүүхэлдэйн кино өнөөдөр бидэнд цоо шинэ машин авчирлаа шүү дээ.

-Д.Танхилуун ямар кино үзэх дуртай вэ?

 

-Би охидын кино үзэх дуртай. Макс гэдэг нохой гардаг хүүхэлдэйн кино үзээд аав минь машинтай болсонд баяртай байна. Хүүхэлдэйн кино дандаа үздэг.

Ладатай Кино хөтөлбөр нь 8 сарын 26-с 10 сарын 4-г хүртэл үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд "Ладатай Кино" цэснээс кино үзсэн эсвэл дурын кино багцыг идэвхжүүлсэн бүх хүн хөтөлбөрт хамрагдсан билээ.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.