ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөхөөр болов

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Эрүү, Зөрчлийн болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг УИХ-ын чуулганаар өчигдөр хэлэлцэн дэмжлээ. 

Өөрөөр хэлбэл, 2018 оноос хойш хав дарсан хэмээн Ц.Нямдорж сайдын шүүмжлүүлдэг хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөхтэй холбоотой заалтууд, “бусдыг гүтгэх” хэмээх Зөрчлийн хууль дахь заалтыг Эрүүгийн хуульд оруулах зэрэг олны анхаарал татсан асуудлууд дээрх хуулиудын өөрчлөлтөөр шийдэгдэх юм. Уг хуулийн төслүүдийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан дээрх хуулиудад тодорхой зүйлүүдийг тусгасан гэдгийг тодотгосон.

Тухайлбал, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа тоолох зохицуулалтыг зөрчлийн хугацаа тоолох зохицуулалттай уялдуулж, улмаар зарим гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацаа тоолох зохицуулалтыг боловсронгуй болгохоор өөрчилсөн байна. Мөн аргагүй хамгаалалтын зохицуулалтанд хамрах хүрээг өргөжүүлж, эрх хасах, хорих зэрэг зарим ялын хэмжээтэй холбоотой зохицуулалтын зөрчлийг арилгасан гэсэн юм.

Онц их хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдсон мэргэжлийн хяналтын байцаагч нар хөөх хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслээр ял завшсан хэрэг өнгөрсөн тавдугаар сард гарсан. Нийслэлийн прокурорын газраас эсэргүүцэх санал гаргаснаар уг хэргийг дахин шалгахаар болоод байгаа билээ. 

Уг хэрэгтэй холбоотойгоор хөөн хэлэлцэх хугацааг өөрчилж, авлига албан тушаалын хэрэгтнүүдэд ял завших боломж олгосон буруутныг олон нийт хайх болсон. Тухайн үед Хууль зүйн байнгын хороон даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг буруутай хэмээн одоогийн байнгын хороон дарга Х.Нямбаатар мэдэгдээд буй. Гэвч хөөх хэлэлцэх хугацааг өөрчлөх ажлын хэсэгт Х.Нямбаатар гишүүн өөрөө байсан бөгөөд уг саналыг ажлын хэсгээс оруулсан гэдгийг Ш.Раднаасэд гишүүн чуулганы хуралдааны үеэр хэлсэн юм. 

Түүнчлэн хуралдааны үеэр Х.Нямбаатар гишүүн Ш.Раднаасэд гишүүнээс уучлал гуйв. Тэрбээр “Батлагдаж, нотлогдоогүй, олон нийтийн сүлжээгээр явсан асуудалд Ш.Раднаасэд гишүүний нэрийг нь холбогдуулсандаа албан ёсоор уучлал гуйж байна” хэмээсэн. Учир нь хэрэгт холбогдсон мэргэжлийн хяналтын байцаагч нар Ш.Раднаасэд гишүүнд хахуулийн мөнгөнөөсөө хувь өгдөг байсан хэмээн хэлсэн юм. 

Хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөхтэй холбоотой гишүүдийн байр суурийг хүргэж байна. 

 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой нугалаа гарчихлаа гэдэг маргаан удаан хугацаанд яригдсан. Гэтэл үүнийг засч, залруулах ажлыг яагаад ийм хойрго хийв ээ Ц.Нямдорж сайд аа. Би протоколыг нь харлаа. Та тийм зүйл байхгүй. Хөөн хэлэлцэх хугацааг харин ч уртасгасан гээд нэг хэсэг дарагдуулсан. Энэ хооронд ял завших хүмүүс 20-30-аараа явж байна. Та хэдэн удаа хууль зүйн сайдаар ажиллаж байгаа билээ. Энэ хугацаанд гэмт хэргүүд улам л хэрцгий, улам их гарах боллоо. 

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: Энэ хуулиудад өөрчлөлт оруулах төсөл 2018 онд боловсруулагдаад, бүх газруудаас санал аваад 2019 оны нэгдүгээр сард над дээр эцэслэгдэн орж ирсэн. Би 2017 оны сүүлээр ажлаа авсан юм. Ингээд энэ оны долоодугаар сард өргөн мэдүүлээд одоо хэлэлцүүлж байна. Би бол хөөн хэлэлцэх хугацааг богиносгосон биш уртасгасан гэж ойлгож байгаа. Яллагдагчаар татагдахаас гэдэг үгийг шүүхэд шилжүүлэхээс гэж өөрчилсөн. 

Хуулиасаа болж ял завших асуудал гарч байна уу хуулийн байгууллагын удаашралтай ажиллагаанаас болж ингэж байна уу гэдгийг хэргийг нь үзэж байж л ярина. 2015 оны Эрүүгийн хууль батлахдаа хэд хэдэн том алдаа гаргасан. Үүний гор нь одоо гарч ирж байгаа юм. 2002 оны хуулиар онц хүнд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 25 жил байсан. Үүнийг 20 болгосон. Хүнд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 15 жил байсныг 12 болгосон. Хэргийн ангиллыг байхгүй болгосон. Үүнээс болж ийм асуудал үүссээд байгаа юм. Би ажлын хэсэг байгуулаад, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын асуудлыг ойрын үед ярина гэж бодож байгаа. 

Энэ хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөх асуудлыг ажлын хэсэг дээр л хийсэн шүү дээ. Прокурорынхон, шүүхийнхэн, хууль зүйн яамныхан. 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Өчигдөр байнгын хороон дээр энэ хуулийг хэлэлцсэн. 2017 оны тавдугаар сарын 15, 16-нд 344 дугаар өрөөнд ажлын хэсэг хуралдаж, дэд сайд Б.Энхбаяр, Х.Нямбаатар, орлогч прокурор Г.Эрдэнбат, Ё.Сагсай гэх мэт хүмүүс сууж үүнийг өөрчилсөн. Эцэст нь байнгын хороон даргаар ажиллаж байсан Раднаасэдийг хийсэн болгож Х.Нямбаатар, дэд сайд Б.Энхбаяр нар эх захгүй ярьсан. Гэхдээ нүүрээрээ уулзахаар өөр юм яриад байдаг.

Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Эрүүгийн хууль хоёрын бичлэгийг хольж тавьдаг. АТГ-ын Мөрдөн шалгах хэлстийн даргаас “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг хөөн хэлэлцэх хугаагаар хэрэгсэхгүй болсон юм уу үгүй юу гэдгийг асууя. Яагаад 2009 онд нээсэн хэргийг 2019 он хүртэл мөрдөөд байдаг юм бэ. Хамгийн сонирхолтой нь энд байгаа байхгүй юу.

Энэ бүхнийг нийгмйин анхаарлын төвд оруулж, оруулсных нь дараа улстөрчид нь айж, намайг хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн гэж гүтгээд зугтчихдаг. Энэ хуулийг яаралтай засах хэрэгтэй. Эрүүгийн хууль бол бодлоо гүйцээж бичдэг ийм хууль. Ажлын хэсэгт нь нэлээд чамбай хүмүүс оруулахгүй бол прокурор нь нэг юм ярихаар за гэдэг, шүүхийнхэн мөн нэг юм ярихаар за гэдэг ийм байдлаар л өмнөх ажлын хэсэг ажилласан.  Одоо байгуулах ажлын хэсэг байгуулбал ахлагчаар нь  ноён нуруутай, байр сууриндаа байж чаддаг, аль нэг байгууллагын эрх ашгийг тусгахаасаа илүүтэй үндэсний эрх ашгийг нэгт тавих тийм хүнийг томилох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 400 гаруй хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаар хаагдсан. Малын хулгай, орон байрны хулгайгаас эхлээд санхүүгийн луйврын хэргүүд хаагдсан. Тийм учраас үүнийг зохион байгуулсан Х.Нямбаатар гишүүн Хууль зүйн байнгын хороог удирдаж болохгүй. Хэн үүнийг зохион байгуулсан, хэн оролцсон нь цаасан дээр ил байгаа. Үүнийг олон нийтэд ил болгох хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг 2013 онд үүссэн. Өнөөдөр 2019 он. Яагаад хуулийн байгууллага энэ хэргийг 6-7 жилийн хугацаанд шийдэж чадахгүй байгаа юм бэ. Энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэдгийг хуулийн байгууллагын удирдлагууд хэлсэн. 

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга н.Буянтүмэн: Би энэ оны тавдугаар сард ажилд томилогдсон. Намайг томилогдохоос өмнө МХЕГ-ын байцаагч нартай холбоотой хэрэг шүүхээр шийдэгдсэн юм билээ. Энэ оны наймдугаар сард Ааяа гэгчтэй холбоотой мэдээлэл нийгмийн сүлжээгээр тараагдсан. Үүнтэй холбоотойгоор тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Тэр хүрээнд Ааяа гэгчид хахуулийн мөнгөнөөс хувь өгч байсан гэх тэмдэглэл тухайн иргэнд илэрч, шалгагдсан асуудал байхгүй байсан. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
27 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.179.25.101] 2019/10/8
Монгол банкны Баяртсайхан их л НО-той хүн дээ.
0 | 0 Хариулах
Зочин [202.179.25.101] 2019/10/8
Мөнгө идэж уусан УМХГ-ын мэргэжилтнүүд хэний садан төрлүүд болоод ял авахгүй байна вэ.
0 | 0 Хариулах
зочин [66.181.161.59] 2019/10/7
өөрчлөх ажилын хэсэгт ,нямдорж,лүндээ 2-г оруулж болохгүй ,монгол төр ,түмнээр мөнч их тоглож бна даа ямар их шунал өш хонзонтой новшууд вэ?
0 | 0 Хариулах
Зочин [103.212.117.235] 2019/10/6
Монголын хууль шууд шоронжоод,бүр өөрсдийгөө хамгаалахаар бэлдээд байх юм аа.Ухаантан 76 зөв зүйл хийгээч.
1 | 0 Хариулах
Хэний захиалга вэ ? [202.9.42.97] 2019/10/6
"Мөн аргагүй хамгаалалтын зохицуулалтанд хамрах хүрээг өргөжүүлж". - Зам тээврийн яамны газрын даргад зориулж хийсэн өөрчлөлт үү ?
2 | 0 Хариулах
Зочин [107.77.173.4] 2019/10/6
Ха ха ха айдгийгаа авдрандаа хийчихсэн хүмүүс шүү дээ
1 | 0 Хариулах
ccg [122.201.22.85] 2019/10/6
pisdaanuud. Ayursaihan l gants zuv yum helj
3 | 0 Хариулах
Copy [174.198.37.7] 2019/10/6
Ард түмнээр их даажигнаж байна даа, 10000 төгрөг хулгайлсан хүүхэд 2 жилээр таслуулаад тэрбумаар нь идсэн гишүүд хөөн хэлэлцэх хугацаагаар шагнуулж баяжаад юу болоод байнаа Монголчуудаа та нар сэрэх болоогүй юу !!!!!
5 | 0 Хариулах
jdu nam [202.179.24.104] 2019/10/5
nyamdorj radnaa nyambayr dald op
7 | 0 Хариулах
Зочин [122.201.24.106] 2019/10/5
Ааяа гэж хэн бэ. Раднаасэд үү.
3 | 1 Хариулах
Zochin [117.111.13.71] 2019/10/5
Nyamdorj said maani huuliin salbaraa terguulj bgaa tsagt mongolchuud maani sanaa zovoh zuilguiee.
1 | 7 Хариулах
Zochin [66.181.161.106] 2019/10/5
Hoon heleltseh hugatsaa gj bhgvi bolgo hereg hiisen bol shuud l yallana.naadah chin yal zawshih neg arga shde.ghdee helmegdvvlelt bj blohgvi .
7 | 0 Хариулах
Зочин [202.9.42.73] 2019/10/5
"Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга Ж.Пунцагийг бас 1 ажилтны хамтаар өчигдөр орой (2019.10.04)Тагнуулаас баривчилжээ
5 | 0 Хариулах
Ж.Пунцаг нь [202.9.42.73] 2019/10/5
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын хяналт шалгалтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байх үедээ авлигын хэрэгт холбогдсон. Ж.Пунцаг 2014 онд “Си Ар Си Жи девеломент Монголиа” ХХК-ийн орлогч захирал Жан Юү Шингээс 5 сая төгрөгийг орчуулагч Жя Рун Лингээр дамжуулан авсан, мөн бизнес ангиллын визээр Монгол Улсад зорчин ирсэн боловч ажил эрхэлж байгаад визний хугацаа хэтрүүлсэн 14 хятад иргэнийг дахин хил нэвтрэх эрхтэйгээр нутаг буцаасан болох нь мөрдөн байцаалтаар нотлогдсон. Тиймээс Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн хуралдаанаас Ж.Пунцагт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар 1 жил 6 сар хорих ял ногдуулж, БНХАУ-ын иргэн Жан Юү Шинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэн хэмжээ /9.5 сая төгрөг/-гээр,
5 | 0 Хариулах
Зочин [202.9.42.73] 2019/10/5
Монгол Улсад түр оршин суух Жя Рун Линд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тус тус торгож, хэргийг шийдвэрлэж байсан
4 | 0 Хариулах
ёаа [122.201.22.85] 2019/10/6
хѳлѳѳ хийсэн ѳѳр хэргүүд бас бгаа
1 | 0 Хариулах
ѳѳ [122.201.22.85] 2019/10/6
хѳдѳѳѳ хийсэн ѳѳр хэргүүд бгаа. пунцагийн
1 | 0 Хариулах
Зочин [202.9.42.73] 2019/10/5
ЭЭ ХАР СҮЛД СЭР СЭР!!! ЭЭ ХААН ТӨР МӨНХ МАНД!!! ХАЧИН ЮМ БЭ ЮУВ ЮУВЭЭ ЮУВЭ
5 | 1 Хариулах
Зочин [202.9.42.73] 2019/10/5
Ард түмнээр их даажигнаж байна даа, 10000 төгрөг хулгайлсан хүүхэд 2 жилээр таслуулаад тэрбумаар нь идсэн гишүүд хөөн хэлэлцэх хугацаагаар шагнуулж баяжаад юу болоод байнаа Монголчуудаа та нар сэрэх болоогүй юу !!!!!
10 | 0 Хариулах
Зочин [202.9.42.73] 2019/10/5
Их л удаан идэж уугаад наргиж цэнгээд хачин юм бэ юу вэ юу вэ юув
7 | 0 Хариулах
Раднаасэд Төрөөс зайл [103.57.93.158] 2019/10/5
Раднаасэдийн хэдэн хамссатан ял завшсан МХЕГ-ын Аззаяа, Баярсайхан нарт хөөн хэлэлцэх хугацааг хамааруулахаа Монголын Ард түмэн мэдэх байлгүй. Нүгэл нүдээрээ...
7 | 0 Хариулах
Зочин [66.181.176.117] 2019/10/5
Бүхэл бүтэн 20 жил, 5 удаа хууль зүйн сайд хийлээ. Салбар нь Монгол улсын хамгийн дампуу, хамгийн их авилгатай салбар боллоо. Тэгээд энэ хүн шудрага хүн үү тэ. Монголчуудын шудрага ёсны үнэлэмж нь амаараа хир их шудрага гэдэг үг хэлж, тийм ноцтой царай гаргах гэж ойлгодог юм уу?
18 | 0 Хариулах
Зочин [202.131.225.150] 2019/10/7
ene durakiig ahij songoh yum bol Han-uulchuud uursduu avilgal demjigchid gdgee batlana
0 | 0 Хариулах
Зочин [107.77.173.4] 2019/10/5
Шудрага нямдорж энэ тэр гэсэн Л А Л А Р-ууд нүдээс далд яаж хуйвалдаж байгаа бол?
11 | 0 Хариулах
Х.Нямбаатар [202.9.42.73] 2019/10/5
“Хэрэгт холбогдсон мэргэжлийн хяналтын байцаагч нар Ш.Раднаасэд гишүүнд хахуулийн мөнгөнөөсөө хувь өгдөг байсан”
10 | 0 Хариулах
Зочин [202.9.42.73] 2019/10/5
хууль зүйн дэд сайд б.энхбаяр улсын ерөнхий прокурорын орлогч эрдэнэбат прокурор сагсай нарын хийсэн хуулийн хулгай тэнд нямбаатар байсан байнгын хорооны дарга нь раднаасэд байсан нь бас сэжигтэй ЗА ИЙМ Л БҮРЭЛДХҮҮН ХУУЛИЙГ УЛАЙМ ЦАЙМ ХУЛГАЙЛЖДЭЭ
8 | 0 Хариулах
Зочин [66.181.161.21] 2019/10/5
Жастын Батхүү, Эрдэнэт гэхээр л Нямдорж, Нямбаатар гээл гарууд янз бүрийн юм яриал яаж ийж байгаал гараад ирэх юмаа. Тэгснээ хаалттай хуралдаан дээр хөөн хэлэлцэх хугацаа дуусгахыг санаачилж дэмжчихсэн л. Та 2 гоё [хориотой үг] нар шүү
10 | 0 Хариулах