129 дүгээр цэцэрлэгийн ₮5 тэрбумын төсөвт өртөгтэй өргөтгөлийн барилгын ажил 80 хувьтай байна

Д.Янжиндулам, ikon.mn
55 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах 129 дүгээр цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилга угсралтын ажил 80 хувьд хүрч, өнөөдрийн байдлаар дотор заслын ажил үргэлжилж байна гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.

1,521 ам метр талбай бүхий зоорьтой, хоёр давхар барилгыг дөрвөн жилийн хугацаанд буюу 2022 оноос 2026 онд барьж дуусгахаар төлөвлөжээ.

Тус цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг нийслэлийн төсвийн 5 тэрбум төгрөгөөр барих төсөвт өртөгтэй байна.

Улсын тэргүүний 129 дүгээр цэцэрлэг 1989 онд анх үйл ажиллагаагаа эхэлжээ.