ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Иргэд Уго Чавесыг тахин шүтчихсэн байсан учраас улс оронд юу болоод байгааг сөхөөрөөгүй"

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Одоогоос ердөө 50-аад жилийн өмнө хүн бүр нь тэгш эрхтэй, ардчиллын үлгэр жишээ байсан Венесуэл улс өдгөө хэрхэн сүйрч буй дүр зургийг профессор Александра Панзарелли “Уй гашуу, ядуурлын цөл болсон” хэмээн тодорхойлов. 

Газрын тосны нөөцөөрөө дэлхийд тавдугаарт бичигддэг энэ улсын инфляц 2 сая хувьд хүрч, өдөр бүр 2,000 хүн алхаад ч хамаагүй дүрвэж байгаа бөгөөд зөвхөн энэ онд 5.4 сая иргэн нь харийг зорьсон нь Сирийн дүрвэгсдийн хэмжээнд ижилтгэж байна. 

Нийгэм, улс төр судлалаар мэргэшсэн, Вэнэсуэлийн улс төрийн талаар олон тооны судалгаа гаргасан хүний эрхийн томоохон төлөөлөгч профессор Александра Панзарелли “Боловсрол төвтэй улс төр” ТББ-ын урилгаар Улаанбаатар хотод нэг өдөр саатан, улс орон нь чухам ямар учраас ийнхүү дордсон талаар сонирхолтой илтгэл тавьсан юм. 

Тэрбээр Caracas Sivitas Venezuela Төрийн бус байгууллагад Хүний эрхийн захирал, Венесуэл дахь Канадын Элчин сайдын яамны улс төрийн зөвлөх, НҮБ-ын ДОХ/ХДХВ/ НҮБ-ын хамтарсан хөтөлбөрт ажиллаж байсан тушлагатай бөгөөд “Венесуэлийн 21-р зуун дахь популизм, рентиеризм ба социализм”-ын зохиолч, Венесуэлийн улс төрийн болон захиргааны шинжлэх ухааны чиглэлээр 2009 онд Фулбрайтын тэтгэлгээр Нью-Йоркийн их сургуульд магистр хамгаалсан бөгөөд Йешива их сургуульд, Нью-Йорк хотын Мэримоунт Манхэттен коллежид Латин Америкийн улс төрийн хичээл заадаг ажээ. 



Түүний илтгэлээс онцлох эшлэлүүдийг хүргэе. 

Уго Чавес ерөнхийлөгч болохоос өмнө Венесуэл улс төрийн хувьд тогтвортой, ардчиллын жишиг болсон улс байв. Харин энэ хүн төрийн эрхэнд гарч ирснээр манай улсын ардчилал нуран унах эхлэл болсон. 
 
Ардчилал доголдож эхэлсэн шалтгаан нь манай улс төрийн хоёр эвсэл дотроосоо ялзарч, ямар ч чадамжгүй болсон бөгөөд үүнтэй холбоотой ядуурлын түвшин маш их болсон. Яг энэ үед буюу 1988 онд Карлос Андрес Перрис гэдэг хүн Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Тэрбээр хоёр дахь удаагаа мөрийн хөтөлбөрөө танилцуулахдаа 1970-аад оны Венесуэлийг эргүүлж авчирна гэж амалсан. Харамсалтай нь төрийн эрхэнд гарсныхаа дараа тэрбээр эдийн засгийн түвшинд бодлогын өөрчлөлт хийхгүй бол амлалтаа биелүүлэх боломжгүй гэдгээ ойлгосон. Тэр үед ядуурал маш өндөр байсан тул Каракас хот болон тэр орчимд үймээн самуун гарсан бөгөөд Ардчиллын төгсгөл ирсэн гэж үздэг. 
 
Яг тэр үед хэн ч таньж мэдэхгүй Уго Чавес гэдэг хүн гудамжин дахь үймээн самуун дундаас гарч ирж, төрийн эрхийг хүчээр гартаа авах гэж оролдсон ч чадаагүй бөгөөд шоронд хоригдсон. Харин шоронгоос гарч ирээд сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулсан. 

Уго Чавес сонгуульд нэр дэвшихдээ 

  • Шинэ үндсэн хууль батална
  • Улс төрийн амьдралд оролцоо бага байсан нийгмийн бүлгүүдийг оролцуулна гэсэн хоёр амлалт өгсөн. Түүнийгээ ч биелүүлсэн.
Үндсэн хуулийг өөрчилсний үр дүнд үндэсний цөөнхүүд парламентад суудалтай болж, эмэгтэй сайд нар Засгийн газрын бүрэлдэхүүнд орж, Африк, Кариб гаралтай иргэд албан газар хөдөлмөрлөх боломж бүрдсэн. Эдгээрийг биелүүлснээр Чавесын нэр хүнд маш их өссөн. Учир нь энэ бол ард түмний удаан хүлээсэн өөрчлөлтүүд байв.
Харин сул тал нь Ерөнхийлөгчид маш их хэмжээний эрх мэдэл төвлөрч, аажмаар авторитар дэглэм тогтсон. Тухайн үед улсын гол орлого олж байсан газрын тосны салбараас орж ирсэн их хэмжээний мөнгөөр дамжуулж Уго Чавес улс төр, нийгмийн бүх бүлгийг өөрийнхөө талд оруулж, атгаж эхэлсэн.
2009 оноос эхлэн бүх секторыг хяналтандаа оруулж эхэлсэн. Үүнд 2009-2012 онд 1,300 компани өртсөн. Хувийн хэвшлүүдийн өмчийг улсын өмчид авч, өөрийнхөө эрх мэдлийг тэлсэн. Төрийн хяналтаас болж олон аж ахуйн нэгж дампуурсан. Харин оронд нь улс төрийн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой улс орнуудаас их хэмжээний импортын бараа бүтээгдэхүүн авах болсон.
Хэвлэл мэдээллийн хэрэгсүүлийг хянаж эхэлсэн. 2017 онд хамгийн нөлөө бүхий телевизийн үйл ажиллагааг зогсоосон бөгөөд маш олон хэвлэлийг өөрөө худалдан авсан. Газрын албадан хураан авах үйл явж өрнөсөн.
Уго Чавес ингэж хүний эрх болон хэвлэлийн эрх чөлөөг нухчин дарж, Венесуэлийн эдийн засаг, ардчиллыг үгүй хийсэн ч ард түмэн тэр хүнд маш их хайртай.
Сөрөг хүчнүүд чадлаараа ажиллаж, авлига хээл хахууль гаарч байгаа талаар мэдээлж байсан ч иргэд Чавесыг тахин шүтчихсэн байсан тул амьдрал дээр, эдийн засаг, улс оронд  юу болоод байгааг сөхөөрөөгүй.
Уго Чавес Венесуэл дэх хамгийн популист улстөрч болсон. Харин популизм эцэстээ дарангуйлал болсон.
Уго Чавес хавдраар нас барахынхаа өмнө өв залгамжлагчаа гэж Николас Мадурог өөрөө сонгосон. Дахин сонгууль болж Мадуро өрсөлдсөн бөгөөд маш маргаантайгаар, ганцхан хувиар ялалт байгуулсан нь угаас хоёр талд хуваагдсан нийгмийг улам туйлшруулсан.
Эндээс бид Ардчиллын жижиг ч гэсэн үнэт зүйлийнхээ жаахан хэсгийг ч болов хамгаалах ёстой гэдэг маш том сургамж авсан.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
35
Зураг
ХАРАМСАЛТАЙ
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
56 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.55.188.88] 2019/10/2
Та нар "Жээнкоо Чааваас" гээд орилооч. Ямар адилхан түүх яваад байна аа. Би зүүдлээгүй биз дээ
4 | 0 Хариулах
ХАЛХ [45.92.32.7] 2019/10/1
Монголд л чавиг гүйцэх хэмжээний улс төрч байхгүй.ямартай ч улс орноо бүрэн бичиг үсэгтэй болгосон юм билээ
1 | 5 Хариулах
Зочин [66.181.191.39] 2019/10/1
Neg l yum guuya dahij bitgii orosiin utsan huuheldei songooroi
10 | 2 Хариулах
Зочин [59.153.115.201] 2019/10/1
Тэгээд хятдынхыг сонгох естой юм уу?
3 | 6 Хариулах
Зочин [202.131.225.150] 2019/10/2
za barag hol ochij hutsahad ter n deer shu, yadajil hel amgui nuursee zaraad bnshd
1 | 0 Хариулах
Зочин [106.38.18.140] 2019/10/1
Оюука Чавес
5 | 1 Хариулах
Зочин [124.64.18.102] 2019/10/1
Хуурна Даа Чавес...
4 | 0 Хариулах
zochin [49.195.195.191] 2019/10/1
manai hun mun adil zamiig songood bgaa shuu dee erunhiilugchiin zasaglal geed iim yum baij bolohgui ashiggui tumur zam tavij bas bolku
6 | 0 Хариулах
zochin [49.195.195.191] 2019/10/1
popuud garhaaraa uls orniig tulhej hayj bgaan hudlaa ard tumen gej yarina
2 | 1 Хариулах
Зочин [66.181.186.181] 2019/10/1
Уго Чавес бол Путиний гадаад бодлогын үр дүн юм Монголд ялгаагүй Монгол нүүрсийг гацаах гэж нэг бөхийг оросын пиараар ялуулсан сууж байна
17 | 0 Хариулах
Зочин [202.55.188.86] 2019/10/1
Yu meddeg gej ingej heldeg bn
0 | 5 Хариулах
Хуягаа [66.181.161.93] 2019/10/1
Хүмүүс эдийн засгийн хориг арга хэмжээнээс венесуэл сүйрсэн гэж их бичсэн байна. АНУ-н венесуэл дэхь баялагийг хурааж авчихаар хориг тавихгүй гээд яах билээ. Хятад байсан бол цэргийн хүчээр баялагаа хамгаалах байсан. Оросууд харин бид тусалга та нар харилцаагаа тасал гэж нураагаад дараа нь зөнд нь хаядаг. Эрүүл ухаанаар юу болж байгааг дүгнэж чаддаг ард түмнээр Монгол дутаж байна даа.
7 | 2 Хариулах
Хуягаа [66.181.161.93] 2019/10/1
Уго Чавесийн сүнс Монгол хүний биенд шингээд төр удирдаад, уурхай хаагаад, компаниудыг дарамтлаад, төмөр зам бариад, төрийн өмяийн компаниудыг тэлээд явж байна даа. Өө тийм үндсэн хуулийн шинэчлэлээ ч эхлүүлчихсэн, бүр шүүх засагруу орж байна.
13 | 1 Хариулах
Зочин [202.126.89.233] 2019/10/1
Хүүко Чавес
1 | 0 Хариулах
зочин [202.180.216.19] 2019/10/1
Уго Чавесын тухай л яриад байгаа болохоос биш их л танил дүр зураг харагдаад байх юм ... Юуны ёр юм бол ...
8 | 0 Хариулах
Зочин [103.26.194.92] 2019/10/1
Популизм нь анархизм болно анархизм социализм болно манайх яг ийм дараалал яваа Ерөнхийлөгч ерөнхийлөгчийн засаглалтай орон болье гэж байна болох амархан харин хүмүүсийн амьдрал дээшлэх үү гэдэг асуудал юм дэлхийн түүхэнд дарангуйлал гарч эрсэн үйл явдалууд тодорхой үгүүлдэг хамгийн гол шалтгаан нь ард түмэний амьдрал үгүй ядуу болдог үүн дээр тоглодог байна хөгжсөн орон түүх нь болохоор жижиг дунд үйлдврийг хөгжүүлдэг засаг төр дэмждэг хааж боодоггүй хяналт шалгалтаар зовоодогүйд хамаг учир байна тэгээд ард түмэн өөоийгөө аваад явчина Ард түмний амьдрал хэрэглээ но д баячуудын хэрэглэдэг бүхнийг адилхан хэрэглэдэг бол хэзээч засаг төртэй тэсрэлдэггүй оролцох сонирхол ч байхгүй зүгээр өөрийнхөө жижиг дунд бизнесээ хийгээд мөнгө аривжуулахаа бодно харин ард түмнийхээ амьдралыг улам дордуулах бодлого явуулаад байвал нэг өдөр ноёд баячууд дарга нары эсэрэг буу бариад бослого гараад дарангуйлагч төрнө дөө үүнд монгол маш ойрхон байна даа
6 | 1 Хариулах
Зочин [64.119.24.77] 2019/10/1
Битгий хуцааа. Монголд хэн дарангуйлагч болох гэж байна. Тэгээд ч Монголд бослого тэмцэл гарах нөхцөл байдал ч үүсээгүй, дарангуйлагч гарах нөхцөл байдал ч үүсээгүй байгаа шүү. МАНАН мафийн гэмт хэргүүд илчлэгдсэнээр Бат-Үүл, Баабар мэтийн нохой нар худлаа хуцаж байгаа юм. Монголчууд жинхэн үхэр гэдэг нь үнэн шүү. Одоо тиймэрхүү нэг хаа хаа хүмүүсийн ярьдаг юм болгонд итгээд явдаг. Монгол шиг жижиг улс оронд улс төр нь эрүүлжиж, цэвэршилвэл бусад яах уу эдийн засаг энэ тэр яваандаа болчих байхаа. МАНАН болон түүний олигархууд алга болвол Монгол хөгжинө шүү
1 | 10 Хариулах
Зочин [103.26.194.92] 2019/10/1
Муу попчин их хуцаж байна МАНАНгаа устгаачээ уул уурхайгаа хаагаачээ бүгдийг нь улс оюу толгойгоо улсын болго тэгээд тэр хулгайч ерөнхийлөгчидөө эрхийг өгчих эргүү үхэр монгол чиний улс төр ч цэвэршихийг харья МАНАН олгигархуудаа шорондоо хийл дээ ийм популистууд байгаа цагт хэзээч хөгжихгүй энэ [хориотой үг] чг ингэж сэтгэнэ
1 | 1 Хариулах
Зочин [64.119.24.77] 2019/10/1
Монгол хэзээ ч хөгжихгүй гэж шааагааад байгаа бэлгэвч чамд хэлэхэд МАНАНгаараа 30 жил тэгээд юу хөгжсөн
0 | 0 Хариулах
Зочин [64.119.24.77] 2019/10/1
За одоо МАНАН-чууд худлаа Венесуель гэдэг улсаар айлгахаа болимоор юм. Өөр айлгах зүйл олдсонгүй юу. Венесуелийн түүх нь өөр, улс төр нь өөр, газарзүйн байршил, геополитикийн нөхцөл байдал, хүмүүсийн шашин шүтлэг, сэтгэхүйгээс эхэлж шал өөр шүү дээ. Тэгээд гол сүйрч байгаа шалтгаан нь эдийн засгийн бодлогоос болж байгаа юм. Тэрийг ганц Венесуель хэрэгжүүлээгүй. 21-р зууны эхээр газрын тосны ханш өссөнөөр Латин Америкийн орнууд ихэвчлэн Бразил, Аргентин гэх мэтүүд pink tide буюу 21-р зууны онцлог бүхий социализм гэдэг эдийн засгийн онол гаргаж тэрүүгээр яваад л 2010-аад оны дундаар тэр бодлого нь газрын тосны ханш навс унасанаар гацаж одоогийн нөхцөл байдал үүсч байгаа юм аа. Манайханы шүтээд сүйд болоод явдаг Путин ч газрын тосны ханшны өсөлтөөр явсан хүн шүү. Манайд Хүрэлсүх нар МАНАН мафи болох олигархуудаас салах зүйл ярьж байгаа болохоос биш хэт зүүний баримжаатай эдийн засаг яриагүй байгаа шүү малнуудаа оркуудаа муу МАНАН-чуудын бэлгэвч нараа.
3 | 6 Хариулах
Зочин [64.119.24.77] 2019/10/1
Тэгж яривал Сингапур ч хатуу гараар авилга, олигархизмийг барьснаар одоогийн өндөрлөгт хүрсэн байгаа шүү. МАНАН-д одоо Венесуель гэж нэг сайхан далим болсон худлаа хүмүүсийг айлган сүрдүүлж байдаг. Латин Америкийн дэлхийн том улсуудын геополитик орсон Венесуель болон Азийн жижигхэн улс болох Монголын хувь заяа өөр байх шүү МАНАН-гийн бэлгэвч нараа. 2020 оны сонгуульд Хүрэлсүхийг дэмжихгүй бол эсвэл Хүрэлсүх ерөнхий сайдаасаа унавал Монголыг Венесуель байтугай Сириээс доор хувь тавилан хүлээж байгаа шүү. МАНАН бол Монголын хамгийр том дсйсан шүү
1 | 1 Хариулах
Зочин [103.26.194.92] 2019/10/1
Чиний тэр орилоод МАНАН дотор чинь Баттулга Зи Энхболд У Хүрэлсүх Батзандан Оюун Эрдэнэ Л Болд Аюурсайхан Нямбаатар гээд бүгд байгаа Их хурлын гишүүдээс ганцхан С Жавхлан биш за тэгээд попчин минь МАНАН г устгая гэж хамгийн их ориолсон тэр хүмүүсээ дагаад гүй дээ тэд чинь МАНАН гийн хамгийн гол идэвхитэй гишүүдэдээ шал худалч попорчингууд
3 | 0 Хариулах
Зочин [49.0.171.43] 2019/10/1
bi Hurelsuhiig demjij baigaa harin z.enhbold genko nar hurdan ogtsroh yostoi.
4 | 2 Хариулах
МАНАНгийн хөлсний бичээч [202.126.89.218] 2019/10/1
Женко оркуудтайгаа сөнөтүгэй. Хүрэлсүх ард түмэнтэйгээ цуг баялгаа ухуулцгаах нь зөв гэдгээ хэзээ ойлгох хэрэгтэй
4 | 1 Хариулах
Зочин [49.0.171.43] 2019/10/1
orosuud ch olon ulsiin huvi zayagaar togloson doo cuba venezuel nicaragua mongol kavkaz dundad azi ter chigtee orosuudiin togloom hertsgii bodlogiin zolios bolson.
6 | 0 Хариулах
Оросын гибрид дайн [192.82.64.23] 2019/10/1
Гадна дотны луйварчид хамаг баялагийг маань ухаад соруулаад ачаад явчихлаа, ард түмэн ядуурч байна, хэдхэн гэр бүлж баяжаад байна, газар шороо минь сүйрч байна, ордуудыг төрдөө авч би шударга ёс тогтооно, баялагаа тэгш хувиарлана, америкчууд эх оронд минь ялаа шиг шаваад хамаг охидууд хуугаараа очиж дэвсгэр болоод байна, Америкийн аюул, эх орон уйлж байна, улсаа аврана.... гэж нэгэн цоохор цамцтай эгэл ардын хүү хурандаа Чавэс гэгч чангаар орилсоор ерөнхийлөгч болсон. Тун танил дотно сэдэвүүд байгаа биз?! Жонхууг оросууд гаргаж ирсэн. Тэхнологи нь яг адилхан. Харин Америкийг нь Хятадаар л солиход бусад нь яг таарна. Яармагийн гэр хороололд одоо болтол амьдардаг ээждээ хоолных гурилыг майктайгаа зогсож байгаад элдэж өгдөг цоохор дээлтэй эгэл ардын хүү аймшигт авилгачид гадны дотны луйварчид, 30-н гэр бүлтэй тэмцэж шударга ёс тогтоож байгаа дүр зурагтай... Харанхуй массд тун таалагдах имиж.Ядаж байхад тэд нар нь атаархалаа шударга ёс гээд ойлгочихсон.
15 | 0 Хариулах
Оросын гибрид дайн [192.82.64.23] 2019/10/1
Ингэж л төрөлхийн тэнэг мангол хонинуудын эдийн засгийн үсрэнгүй хөгжих бололцоог нь алдуулж Хятадын аварга зах зээл дээрхи нүүрс бол уул уурхайн бүтээгдэхүүн нийлүүлэх өрсөлдөөнөөс зайлуулна. Хэдэн малынхаа бөгсийг хараад дуу дуулж бөх барилдуулж ноолуур моолуурханаар оролдож байхад хаваасаг. Гоё ногоон хөгжил гэж тархийг нь угаах хэрэгтэй.Уул уурхай мэтийн хөгжлийн тэсрэлт авчирдаг мөнгө их эргэлддэг салбараар занимаалдуулж давруулахгүй. Яг ийм чиглэлээр бид өргөн хүрээтэй мэдээлэлийн гибрид дайн маш амжилттай хийсэн. Манай троллууд болох Баатархуяг түүний эхнэр Эсгий таавчиг Уянга, Судлаач хочтой Ганхуяг, рэйлполитик судлаач Болорболд, олон улсын тоймч өвгөн болон үйл олон байгал орчин газар шороо хамгаалах, баялаг тэгш хувиарилах уриатай ТББ-ууд мөн Босоо хөх монгол Даяар Монгол гэх мэтийн нацист ТББ-уудыг бид бодлогоор бий болгож алсаас санхүүжүүлсэн. Вот так. Тьфу!
9 | 0 Хариулах
Оросын гибрид дайн [192.82.64.23] 2019/10/1
Вэнэсуэлын газрын тосын батлагдсан нөөц нь 280 тэрбум баррэл. Саудын араб 160 тэрбум Орос 60 тэрбум баррэллийн нөөцтэй. Оросын газрын тосны олборлох зардал асар өндөр баррэл тутамдаа 30 доллараас буудаггүй ба тэхник болон мэнэжмэнтийн хоцрогдол хулгай нь нийлээд баррэл газрын тосын үнэ 70 доллар байж дөнгөж эерэг үзүүлэлттэй болдог байна. Ийм учраас гол нийлүүлэгч оронуудаас нийгмийн хувьд хамгийн эмзэг бүтэцтэй төрийн инстүүц нь төлөвшөөгүй Вэнэсуэлийг сонгож өрсөлдөөнөөс гаргах замаар газрын тосны үнийг өсгөх шаардлагатай тулгарсан. Бусад булангийн оронууд болон Норвэгийг барахгүй нь дэндүү ойлгомжтой байв. Гол арга нь популизмыг хөөсрүүлж популистуудыг засгийн эрхэнд гаргах явдал.
3 | 0 Хариулах
Зочин [202.21.127.168] 2019/10/1
Худлаа. Венесуэль Уго Чавесаас өмнө олиграхжсан, хуурамч ардчилалтай улс байсан.
3 | 2 Хариулах
Зочин [119.40.99.5] 2019/10/1
Үхсэний чинь хуурамч ардчилал. Ядаж л тог ус хоолтойгоо явж байсан хамгийн хурдацтай хөгжиж байсан улс байсан юм. Чамд наад үгийг чинь тэр Иван чинь хэлж өгөөд явуулсан уу
5 | 3 Хариулах
Эргүү үхэр минь [37.120.132.50] 2019/10/2
Хаашдаа ямар ч нийгэмд чам шиг том том юм ярьсан ядуучууд байж л байдаг Чавесийг гарахаас өмнө хийсэн халтар царайтаас нь Монголчууд анх Хаус усан сан гэдэг юмыг харж байлаа шүү дээ яриангүй хөгжлийнхөө замд орчихсон улс байсан жаахан л тэсцгээгээд зөв сонголт хийсэн бол өдийд Латин америкийн шигтгээ нь байх байлаа Хөгжил сайхан хүүхнүүдийг нь харах гэж жуулчид шаваал
2 | 0 Хариулах
Зочин [64.119.26.97] 2019/10/1
Энэ улсын нуран уналтанд барууныхан биш оросууд гол үүрэг гүйцэтгэснийг тархины чинь оронд ус байдаггүй л м бол ойлгомоор. Оросууд хориг арга хэмжээнд орж эз нь хүндэрч эхлэхэд тэдэнд нефтээс өөр орлого үлдээгүй_ өдөр ирэх бүр нефтийн үнэ буурч оросууд сүйрч эхэлсэн. Гэтэл венесуэль нефть олборлолтоор дэлхийд тэргүүлдэг орны нэг байсан. Оросууд зориуд америктай муудалцуулж хориг тавиулсны улмаас венесуэль нефтээ экспортлох боломжгүй болсоноор дэлхийд дутагдал үүсч нефтийн үнэ өссөн. Оросууд хожсон. Венесуэлчүүд хожигдсон._ Одоо яг энэ технологиор монголтой нүүрсний салбарт өрсөлдөж байна оросууд
22 | 2 Хариулах
Dolgoji [221.149.54.249] 2019/10/1
Ter Orosuud chin yasan muuhai humuus we?
2 | 2 Хариулах
Зочин [64.119.26.97] 2019/10/1
хавьтсан ойртсон улс орон болгоноо нурааж сөнөөж мөхөөж байдаг америкаас ч дутахгүй эзэрхэг түрэмгий орондоо. Сайхан улс байсан бол газар нутгаараа дэлхийд нэгд орчихсон Ази Европыг дамнаад л байж байхуу айн Бод бод бод хха
2 | 0 Хариулах
Зочин [96.2.71.72] 2019/10/1
АНУ-та зөв харьцаж,наймаалцаж чадвал бар арслан,луу болтлоо дээшилж томорч чаддаг л юм.Оросыг дагаж гүйгээд тэгтлээ томорсон улс байна уу?
7 | 1 Хариулах
Зочин [64.119.26.97] 2019/10/1
тэр ч үнэн. Изриаль Тайвань Солонгос Япон гээд л тоо томшгүй олон орон америктай нөхөрлөж хөгжлийн замдаа орсон_ Оростой тэр орон гээд хэлчих сайн жишээ даанч алгадаа сорри
6 | 1 Хариулах
Евреи хөл авгай [192.82.65.56] 2019/10/1
Энэ авгай чинь Евреи нарын гар хөл болсон авгай биана.ШААЛ ХУДАЛ зүйл ярьж биана. Барууныхны захиалгаар. Бензыүсүэлийн Нефтыг барыыны компаниуд булааж авсанаас гол асуудал үүссэн. Уга чвез байгалин бяалгаа буцааж авсанаас болсон гээч. Вензесүэлийн эсэрэг тагнуулын хорлон сүйтгэх ажиллгаа АНУ явуулсан. ЭЗ-ын хориг арга хамгжаа аваад 10 жил болж буйг яриаачээээ !!! Үхсэний популизм!!
1 | 15 Хариулах
Зочин [64.119.26.97] 2019/10/1
яагаад ийм маанаг мал шиг байдаг байнаа. Энэ улсын нуран уналтанд барууныхан биш оросууд гол үүрэг гүйцэтгэснийг тархины чинь оронд ус байдаггүй л м бол ойлгомоор. Оросууд хориг арга хэмжээнд орж эз нь хүндэрч эхлэхэд тэдэнд нефтээс өөр орлого үлдээгүй_ өдөр ирэх бүр нефтийн үнэ буурч оросууд сүйрч эхэлсэн. Гэтэл венесуэль нефть олборлолтоор дэлхийд тэргүүлдэг орны нэг байсан. Оросууд зориуд америктай муудалцуулж хориг тавиулсны улмаас венесуэль нефтээ экспортлох боломжгүй болсоноор дэлхийд дутагдал үүсч нефтийн үнэ өссөн. Оросууд хожсон. Венесуэлчүүд хожигдсон._ Одоо яг энэ технологиор монголтой нүүрсний салбарт өрсөлдөж байна оросууд
3 | 1 Хариулах
Зочин [202.21.98.238] 2019/10/1
Энэ чинь харин ориг Орос тролл уу үгүй юу. Манайхаан зүгээр битгий тоо. Тэгэхээр эд нар амь тавих шахдаг
0 | 0 Хариулах
Зочин [119.40.99.5] 2019/10/1
Чи тэр оростоо л очиж наадхаа яриач. Цаад мангарууд чинь итгээд эхэлчихсэн. Нэг монгол хүнээр орчуулуулаад юун ч их үхэлддэг юм. Монгол дараагийн венесвуэл болохгүй байхаар чиний Иван зорилго нь байхгүй болчих гээд хэцүү байна уу. Яаж энэ Монголыг дампууруулж хая вэ гэж шөнийн бодол болж байгааг мдэхэгүй гэж санаа юу
3 | 0 Хариулах
АНУ-н компаниуд газрын то [192.82.65.56] 2019/10/1
шаал ХУДАЛ хуцаж байна. Хаа газар эх орноосоо урвасан, гадныхны гар хөл болж амиа зогоосон ийм шаарнууд байдаг л юм. Манайхаар бол эх орноо муулж голоо зогоодог хүзүүгүй мэттэй яг л адил юмаа даа. Уга чавез бол эх орон ард түмэндээ шүтэгдсэн гайхалтай удирдагч байсна. Түүнийг АНУ-ын тагнулууд алсан гэдэг шүү дээ. Аминд нь халдах 40 гаруй оролдлого хийсээр эцэстээ алдсан гэдэг. Гадныхны мэдэлд байсан уул уурхай, газрын тосоо улсынхаа мэдэлд авсан нь АНУ-ын дургүйгү хүргэсэн гэдэг гол асуудлыг яахгаад хэслэнгүй вэ???????? Вензысүэлийн эсрэг ЭЗ-н хориг арга хэмээ аваад дампууруулах гэж 10 гаруй жил оролдсон шүү дээ. Дотроос нь урвагчдыг хатгаж үймэээн самуун гаргуулсан асуудал яагаад орхигдов судлаач гуай!!
1 | 10 Хариулах
Хүрэлсүх [119.40.99.5] 2019/10/1
Чи тэр оростоо л очиж наадхаа яриач. Цаад мангарууд чинь итгээд эхэлчихсэн. Нэг монгол хүнээр орчуулуулаад юун ч их үхэлддэг юм. Монгол дараагийн венесвуэл болохгүй байхаар чиний Иван зорилго нь байхгүй болчих гээд хэцүү байгааз
2 | 1 Хариулах
Зочин [66.181.161.111] 2019/10/1
Одоо бүх юм нь төрийнх нь мэдэлд байгаа ш дээ. Тэгээд эдийн засаг нь босоод ирдэггүй, инфляц 2.0 сая хувь хүрчихдэг сонин оо. Тээ.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.96] 2019/10/1
Сэлэм Хүрэлсүх,Хадагтай Оюунэрдэнэ,Жонхуу Батаа нар энэ улсыг сүйрүүлж мэднэ шүү.ГЭВЧ Монгол яланчууд юм ойлгохоосоо өнгөрсөн.удахгүй Венесулэ боллоо
15 | 1 Хариулах
Зочин [139.5.216.31] 2019/10/1
Та зөв дүгнэжээ
1 | 0 Хариулах
Зочин [202.131.227.82] 2019/10/1
Ноён долларын өмнө сөхөрч унаж сүйрч байгаа нь тэр дээ. Хэт хамааралтай эдийн засагтай байсан уу энэ улс?
0 | 2 Хариулах
Зочин [96.2.71.72] 2019/10/1
АНУ-тай сөргөөцөлдөх юм бол ямар ч эдийн засагтай байлаа гээд тус болохгүй л дээ...
2 | 0 Хариулах
Зочин [202.21.113.66] 2019/10/1
Уншаад үзвэл эдийн засаг хамаагүй, поп улс төрч төрийн толгойд гараад дарангуйлагч болоод улсаа сүйрүүлжээ. Манайх попуудаасаа салахгүй бол дараагийн венесуэль.
5 | 0 Хариулах
Зочин [66.181.191.39] 2019/10/1
Bolovsrol medleggui hun songohoor tegdeg yum moyachuudaa.
1 | 0 Хариулах
бидний ирээдүй [202.70.46.20] 2019/10/1
Жэнко=Уго Чавес/Мадуро. Ард түмэн Жэнког дэндүү их шүтээд хайрлаад байгаа шүү, цаад чинь ерөнхийлөгчийн засаглал тогтоож, хаан сууж аваад. Яг ижил зүйл хийнэ, бүх хувийн компаний өмчийг төрд хурааж авна, уул уурхайгаас орж ирж буй бүх орлогыг өөртөө авч рэх мэдлээ бататгана, за тээл хэвлэлийн эрх чөлөөг боомилож, өөрийн эсрэг дуугарсан бүхнийг шоронд хийж, цаазын ялыг сэргээж аваад дургуйг нь хүрэгсэн бүхнийг цаазлан суух болно доо
21 | 3 Хариулах
Зочин [202.131.225.150] 2019/10/1
bur yg shu, jenko manan bugdees n salah heregtei
5 | 0 Хариулах
Sanction [182.160.35.228] 2019/10/1
sanction хийлгэхээр тэгнэ ш дээ
1 | 0 Хариулах
ЭЗ-ын хориг арга хамгжаа [192.82.65.56] 2019/10/1
ЭЗ-ын хориг арга хамгжаа аваад 10 жил болж буйг яриаачээээ !!! Үхсэний популизм!!
0 | 1 Хариулах
Женко [202.21.96.254] 2019/10/1
Женко Чавес
12 | 2 Хариулах
зочин [202.21.112.37] 2019/10/1
шинэ үндсэн хууль батална гээд байгаа билүү
4 | 0 Хариулах
Зочин [96.2.71.72] 2019/10/1
Манайхтай зарим талаараа,ялангуяа эрх баригч 2 хүч дотроосоо ялзарсан гэдгээрээ төстөй ч юм уу
16 | 1 Хариулах