“Сайн Актив” йогурт шинэ төрлийн шилдэг бүтээгдэхүүнээр шалгарчээ
ХХААХҮЯ-наас “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” уриан дор зохион байгуулагдаж буй “Намрын ногоон өдрүүд-2019” арга хэмжээ энэ сарын 18-24-ний өдрүүдэд “Мишээл экспо” төвд болсон билээ.
Энэхүү арга хэмжээний хүрээнд таван төрлөөр үндэсний шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулснаа өчигдөр зарласан юм.
Шинэ төрлийн шилдэг бүтээгдэхүүн төрөлд “АПУ дэйри” ХХК-ийн өнгөрсөн дөрөвдүгээр сараас худалдаанд гаргасан цоо шинэ бүтээгдэхүүн болох “Сайн Актив” йогурт шалгарчээ.
Иймд “Сайн Актив” йогуртын найрлага, онцлогын талаар “АПУ дэйри” ХХК-ийн маркетингийн албаны дарга Г.Ганчимэгээс тодрууллаа.
- Баяр хүргэе. “Сайн актив” йогуртын хувьд бусад төрлийн йогуртаас юугаараа ялгаатай вэ?
- Баярлалаа. Манай “Сайн актив” йогурт нь хамгийн их пробиотиктой буюу ашигт бактерийн тоо нь нэг грамм тутамд 100 сая ашигтай бактеритай гэдгээрээ юуны түрүүнд онцлог юм. Энэ нь Монголын зах зээл дээр худалдаалагдаж буй импортын болон дотоодын бүх тараг, йогуртнаас хамгийн өндөр пробиотикийн агууламжтай гэсэн үг.
"СайнАктив" йогуртыг бид дэлхийд тэргүүлэгч Германы К.Хансэн “Christopher Hansen”компаний патентлагдсан хөрөнгө болох LGG пробиотик хөрөнгөөр бүрдэг бөгөөд Монгол улсын газар нутаг дээр АПУ Дэйри ХХК нь үйлдвэрлэх албан ёсны эрхийг эзэмшдэг.
Нэг грамм “Caйн Актив” йогурт нь 100 сая L.Rhamnosus буюу идэвхтэй ашигтай бактерийг агуулж байдаг.
Тэгэхээр “Сайн актив”-ын 290 граммын савлагаатайг ууснаар 29 тэрбум пробиотик агуулсан йогурт хэрэглэж байна гэсэн үг.
- Тэгвэл тухайн ашигтай бактери нь хүний бие организмд ямар ач тустай юм бэ?
-L.Rhamnosus бактери нь эсийн түвшинд дархлааны системийг дэмждэгээс гадна ходоод гэдэсний хэвийн орчинг хангадаг. Энэ нь маш олон буюу 1,200 гаруй эмнэл зүйн туршилт, судалгаагаар батлагдсан.
LGG пробиотик хөрөнгөөр бүрсэн йогурт нь бидний ходоод гэдэсний бичил орчинг тэнцвэржүүлж эрүүлжүүлж өгдөг.
Хүний дархлааны эсийн 70-80% нь гэдсэнд байдаг нь хэдийнээ нотлогдсон бөгөөд эрч хүчтэй, эрүүл амьдрах эх үндэс болдог.
-“Сайн актив” йогурт ямар ямар төрлөөр худалдаалагдаж байгаа вэ?
-“Сайн Актив” йогурт маань Сахаргүй энгийн, Ванилл болон Чиа үр, Хар чавга болон Овьёос гэсэн гурван төрөлтэй.
Савлагаа нь хэрэглэхэд тохиромжтой гарт барихад эвтэйхэн төдийгүй гэр бүлийн хэрэгцээнд зориулсан том савлагаатай мөн авч явахад уухад тохиромжтой жижиг савлагаатайгаар тус тус үйлдвэрлэгддэг.
- Сайн брэндийн дор нилээд олон төрлийн бүтээгдэхүүн байдаг. Та бүхэн хэрхэн бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ хийдэг вэ?
- АПУ Дэйри компани нь дөрвөн брэндийн 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэгчдэдээ өглөө бүр шинээр нь хүргэдэг байгаа.
Манай компанийн шилдэг брэндүүдийн нэг нь яахын аргагүй “Сайн” брэнд юм.
Энэхүү брэнд нь бусдаасаа юугаараа онцлогтой вэ гэвэл, орчин үеийн эрүүл амьдралын хэв маягт нийцсэн шинэхэн сүү, сүүн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг гэж хэлж болно.
Үүнд: Зөөхий, Д Витаминаар баяжуулсан сүү, амьд жимснүүдтэй йогуртууд, ногоо жимсний төгс хослол болсон йогуртууд, за тэгээд Бифидум бактеритай Бифидо тараг, эслэгээр баяжуулсан Сайн плас йогурт, LGG патентлагдсан хөрөнгөөр үйлдвэрлэсэн Сайн актив зэрэг бүтээгдэхүүнүүд багтдаг.
Үүнээс гадна Дээж, Маамуу, Цэвэр сүү зэрэг брэндийн монгол технологичдын маань ур ухаан шингэсэн сүү, сүүн бүтээгдэхүүн маань өглөө бүр айл бүрийн ширээнд очдог тул хамт олноороо үргэлж бахархаж явдаг гэдгийг хэлэхэд таатай байна.
- Танай хамт олонд улам их амжилтыг хүсэн ерөөе.
- Баярлалаа танай хамт олонд ч бас хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
