ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ард нийтийн санал асуулгыг улс орон даяар явуулахаар боллоо

ikon.mn
2019 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг

    Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.09.11) нэгдсэн хуралдаан гишүүдийн 77.3 хувийн ирцтэй эхэлж,  Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Ард нийтийн санал асуулгад оруулах төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ. 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны өдрийн морин цагаас улс орон даяар дагаж мөрдөхөөр найруулгын өөрчлөлт оруулахаар санал гаргасан болно.

Хуралдаанд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын дэд хэсгийн ахлагч, Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав, Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Д.Лхамжав,  Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Р.Хатанбаатар, УИХ-ын гишүүн, Улсын Бага Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор, профессор О.Мөнхсайхан, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, профессор доктор А.Бямбажаргал, Үндсэн хууль судлаач О.Машбат нарын Ажлын хэсгийн гишүүд оролцжээ.

Гишүүд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд нэмж тусган, ард нийтийн санал асуулгад оруулах төсөлд оруулах, найруулгын засвар хийсэн саналуудын  талаар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Ингээд төслийн зүйл, хэсэг, заалтад найруулгын засвар хийсэн есөн саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэсэн. 

Их Хурлын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Ард нийтийн санал асуулгад оруулах төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлжснээр чуулганы хуралдаан 15 минут түр завсарлав. 

Энэ үеэр тус Байнгын хороо хуралдаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Ард нийтийн санал асуулгад оруулах төслийг хоёр дахь хэлэлцүүлэг хийсэн тул УИХ-ын чуулганы нэгдсэн  хуралдаан үргэлжиллээ. Төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулав. 

Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дугаар зүйлийн 24.6.1.-т заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл ард нийтийн санал асуулгад оруулах төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж, нэгдсэн хуралдаанаар төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулах нь зүйтэй гэж үзсэнийг танилцуулгадаа онцолсон. 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй тул  “Ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлая” гэсэн  саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон 60 гишүүдийн  58 нь  дэмжив.  

Үргэлжлүүлэн “Ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулав. 

 Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа уг  тогтоолын төслийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр чуулганы хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна. 

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. 

Уг тогтоолын төсөлд Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран наймдугаар зүйлийн хоёр дахь хэсэг, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дугаар зүйлийн 24.8 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн УИХ-ын 2019 оны есдүгээр сарын 07-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар оруулах нь зүйтэй гэж УИХ-ын нийт гишүүний 94.8 хувь нь буюу гуравны хоёроос доошгүй саналаар тогтсон тул ард нийтийн санал асуулгыг улс орон даяар явуулахаар тогтоосугай хэмээн тогтоолын төсөлд тусгажээ.

Ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг хавсралтаар батлахаар тусгасан байна.

Ингээд тогтоолын төслийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүд 98.3 хувь нь  дэмжлээ.  Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, Ард нийтийн санал асуулга зохион байгуулалт, зардлыг багасгах, хугацаатай холбоотой асуудлыг Засгийн газар, Сонгуулийн ерөнхий хороонд дахин хянуулахаар болсон  тул тогтоолын төслийг дараагийн хуралдаанаар хэлэлцэнэ гэдгийг гишүүдэд анхаарууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
49
Зураг
ТЭНЭГЛЭЛ
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
50 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [124.158.124.223] 2019/9/13
Ард нийтийн санал асуулга!!! Ард нийт дотроо оюунлаг хэсгийг хэдэн хувь бүрдүүлдэг вэ? Монголчуудын массын түвшний оюун санаа ямар байгаа билээ.Баттулга мэтийг тахин шүтэгчид ямар аюултай хар масс байдаг билээ.Ард нийтийн Үндсэн хууль Засаглалын тухай мэдлэг хэр билээ!!! Цаазын ял, диктатур хүсч, эх оронч дүр эсгэж дэлхий дээр ганцхан монгол улс оршдог юм шиг орилж хашгирдаг түүнийг ивээдэг ганц нар мэт улс нь Орос байдаг мэт дайрдаг хий үзэл сурталжсан бүхэл бүтэн хөөрсөн массаас би айж байна.
1 | 0 Хариулах
Зочин [103.242.47.90] 2019/9/12
etsiin etsest mongolchuud oorsdoo neg hunii daranguilalaas oorsdiigoo hamgaalah heregtei bolj baina.
0 | 0 Хариулах
Зочин [150.129.141.176] 2019/9/12
Heden orkuudaas asuuh ym bga ymuu?
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.140] 2019/9/12
МАНАН-г ахиад 30 жил тэжээхийг хүсвэл парламентийн засаглалаараа явцгаа!
1 | 2 Хариулах
Mongol [103.229.178.2] 2019/9/13
Oros shig neg hunii daranguilliin system ruu orvol bidnii uzen yadaad baigaa MANAN-aas dor nuhcul baidal uusch bii, Parliament-n zasaglalaa avch uldeed MANAN-aa zasah l umaa bid sain bodoj hiisen ni deer!
0 | 0 Хариулах
Зочин [103.212.119.209] 2019/9/12
ZAIL
0 | 0 Хариулах
menget shaxa [103.57.95.245] 2019/9/12
xylgaich JDU, awilgach nar chadxguie
0 | 0 Хариулах
Зочин [202.131.243.190] 2019/9/12
Үндсэн хуульд оруулах нэмэлт , өөрчлөлтийн төслийн санал асуулга Үндсэн хуульд оруулсан нэмэлт , өөрчлөлтөөсөө илүү Парламентийн засаглалаа бэхжүүлэх , нэг хүний дарангуйлал тогтоохын эсрэг санал асуулга болон өөрчлөгдлөө .
1 | 0 Хариулах
Зочин [103.212.119.209] 2019/9/12
Orosuud 76 huniig tarhiig barisnaas 1 hunii tarhiig barih n amar gj bodoj bgam bizde
2 | 1 Хариулах
зочин [202.21.127.166] 2019/9/12
ӨНӨӨДРИЙН ЛУЙВАРЧИД ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАХЫГ БИ ДЭМЖИХГҮЙ ЭЭ, ТҮҮХЭНД ТОДРОХ ГЭСЭН ХЭСЭГ БҮЛЭГ ЭРДЭМТЭН ЦАРАЙЛСАН ХҮМҮҮСИЙН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛЖ БАЙГАА НЭМЭЛТИЙГ БИ ДЭМЖИХГҮЙ ЭЭ, ХУВИЙН ЭРХ АШГИЙГ БИШ УЛС ЭХ ОРНОО ӨӨРӨӨСӨӨ ДЭЭГҮҮР ТАВЬЦГАА
3 | 5 Хариулах
Зочин [202.126.88.42] 2019/9/12
Oorchlolt hiij bgaa zaaltuudiig unshij sudalj uzsen u ?
5 | 0 Хариулах
Зочин [202.9.42.51] 2019/9/12
Ерөнхийлөгчийн засаглалтай болохыг дэмжиж байна. Монголчууд нэг хүний удирдлаганд байхдаа хүчтэй байсан. Одоо ч тийм болно.
3 | 12 Хариулах
Зочин [202.126.88.42] 2019/9/12
Odoohondoo lav bish, neg uran yaruu dongodigchiig songood hojim ni haramsaad barahgui yum bolno shu
2 | 0 Хариулах
Зочин [103.212.119.209] 2019/9/12
Bitii [хориотой үг] minii huu
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.38] 2019/9/13
Тэр хамгийн хэрэггүй шүү. Парламентийн засаг хэрэгтэй
0 | 0 Хариулах
Зочин [120.142.31.236] 2019/9/12
ard niitiin heden huvni yndsen huliin tuhai oilgolttoi ym boldoo hoorhii naad sanal asuulga yavuulj bna gesen jujgee zogsoogood yndsen huuliaraa hurdan oroldoo tertei tergui ard tumen demjij bna gesen dyn garna
1 | 0 Хариулах
Зочин [73.92.12.67] 2019/9/12
Санал асуулгын асуултыг яаж томьеолохоос санал асуулгын дун хэрхэн еерчлегддегийг доорх жишээ харуулна. Энэ оны таван сарын эхээр ОХУ - ын ВЦИОМ, ( нийгмийн санал сэтгэгдэлийг судлах тев) Путины рейтингийн судалгааны дунг танилцуулахад суулийн 13 жилийн хамгийн доод узуулэлт буюу санал асуулгад оролцогчдын 30,5 хувь нь тэрээр уурэгт ажлаа муу гуйцэтгэж байгаа гэсэн хариулт егсен байдаг. Мэдээж дээрээс доороос гал буу шийдэм болоо биз, дахин 5 - р сарын 26 - нд дахин санал асуулга явуулахад тууний уйл ажиллагааг дэмжигчидийн хувь нь 72, 3 хувь болж, даруй 2 дахин ессен. Яасан гэхээр, эхний санал асуулгын асуултанд хэд хэдэн улс терчийн нэрийг зоогоод доорх улс терчдийн алиныг нь та сайн еронхийлогч болох хун гэж уздэг вэ ? гэсэн асуулт байсан бол хоер дахь санал асуулгын асуулт нь : Та одоогийн еронхийлогчид итгэдэг уу ? гэсэн шууд асуулт тавьсан байдаг .... Мэдээж ВЦИОМ еерее улсын байгууллага, улсын тесвеер цалинждаг гэдгээрээ дунг еерчилсен гэдэг хардлага байдагч шууд тавьсан
1 | 0 Хариулах
Зочин [73.92.12.67] 2019/9/12
асуулт нь санал асуулгад оролцогчдын сэтгэл зуйд нелеелсен нь Путингийн рейтинг ессен дун гарахад голлон нелеелсен гэж сэтгэл зуйч, шинжээчид дугнэсэн байдаг.... Судалгаа хийсэн хендленгийн шинжээчид утсаар санал авахдаа, Та одоогийн еронхийлогчид итгэдэг уу ? гэсэн асуулт сонссон хун эхлээд та хаанаас ярьж байна гэдэг асуулт асуухынхаа цаана сэтгэлдээ, энэ ФСБ - гээс, хуучнаар КГБ - ээс ярьж байгаан биш биз, итгэдэггуй гэвэл намайг яах гэсэн хардалт айдастай байдаг гэсэн байдаг. Эцэст нь Путин байртай, ВЦИОМ - д итгэх ард тумний итгэл алдагдсан ур дунтэй болж, Путины рейтингийн судалгааны ур дунг дахин ард тумэнд тэр болгон зарлаж байхгуйгээр тогтжээ..... Иймээс санал асуулгын асуултаа маш зев томьеолох хэрэгтэй
2 | 0 Хариулах
Зочин [73.92.12.67] 2019/9/12
яах бол
0 | 0 Хариулах
Зочин [73.92.12.67] 2019/9/12
баяртай
0 | 0 Хариулах
Зочин [73.92.12.67] 2019/9/12
Санал асуулгын асуултыг томьеолохдоо " Дэмжинэ, дэмжихгуй " гэсэн хатуу асуулт тавихаасаа илуу, Та YX - ийн нэмэлт еерчлелтийг доорх асуултуудын аль нь орсон тохиолдолд дэмжих вэ ? 1 - д : ЕС танхимаа еерее бурдуулж, сайд нартайгаа хариуцлаг тооцдог байх, 2-д: Хуучнаар УИХ - аас сайд нарыг томилдог 3 - д : Сая УИХ - аар хэлэлцэж тогтсон еерчлелт ...... гэх маягийн найруулгатай арай дэлгэрэнгуй асуулт тавьбал ...... Дэмжинэ, дэмжихгуй гэдэг асуулт тавих санаачлага гаргасан Мунхуубат нар цаанаа бодолтой, еерсдийн еерчлелтее зутгуулэх гэсэн л санаатай гэх хардлага теруулэхээр ..... Ер нь энэ санал асуулга парламентийн засаглалын хувь заяаг шийдэх ач холбогдолтой гэдгээрээ олон эсэргууцэгчтэй уйл явдал болно шуу
2 | 0 Хариулах
Noting is perfect [73.92.12.67] 2019/9/12
Нэмэлт еерчлелтийн гол цем " Хучтэй ЕС, Еронхийлогчийн эрхийг хязгаарлаж, засаглалын хуваагдлыг арилгах " гэдэг томьеоллыг хассан нь олон иргэдийн сэтгэлийг гонсойлгосон уйлдэл байв, санал асуулгыг эсэргууцэх сэтгэгдэл ч давамгайлах хандлагатай болсон. Харин Еэк гуай саналаа татаж авч Еронхийлогчийн засаглалтай болох эсэх талаар санал асуулга явуулах еерийн хуслээ анх удаа ил гаргасан нь харин сохорсон биш завшив гэгчийн улгэр болж, ард тумэн Женко гэгчийн далд санааг мэдэв.... Хичнээн уран уг, тееруулэх ажиллагаа явуулсанч нэг хуний дарангуйлалт засаг тогтоох гэсэн атгаг санааг нь ойлгосон ард тумэн туунд зохих салаавчийг нь егеж YX - д баталж егсен Парламентийн засаглалаа дэмжихээр сэтгэл шулуудлаа.
6 | 0 Хариулах
Зочин [202.131.243.190] 2019/9/12
Үндсэн хуульд оруулах нэмэлт , өөрчлөлтийн төслийн санал асуулга Үндсэн хуульд оруулсан нэмэлт , өөрчлөлтөөсөө илүү Парламентийн засаглалаа бэхжүүлэх , нэг хүний дарангуйлал тогтоохын эсрэг санал асуулга болон өөрчлөгдлөө .
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.140] 2019/9/11
Shuud 1 hunii hatuu zasag zahirgaa ruu oroy
1 | 10 Хариулах
Зочин [107.77.213.17] 2019/9/12
North Korea ruga zail
2 | 0 Хариулах
No [5.231.144.19] 2019/9/12
Чи л Баттулгаараа удирдуулаад хэдэн босоо хөх монгол өөр юу бдын массын попчидтойгоо, 10 жилийнхээ багшийн цээжний дангаар ярьсан түүхийг насаараа тоть шиг давтаж омогшдог Орос ах гэж үхэн дуулж сөгдөж мөргөдөг, өөрсдөө бүдүүлэг дээрэнгүй хүмүүжилгүй байж шинэ үеийхний муу муухайг гайхаж цочирддог хэсэг бүлэг өтөлсөн байж хүмүүжээгүй, оригинал монгол цустай гэж омогшиж, гадныхан гэхээр үхтлээ айж одоо биднийг эзлээд авна гэж мөөрөлддөг үхэр сүрэгтэйгээ нийлээд Нэг бүлгэм байгуулаад Шхабдаа орно уу Хойд Со доо очно уу сайн дураараа бүлгээрээ тэгээд аз жаргалтай Монгол улсаас зайлцгаа.Ийм масс бол монголын ялзарсан идээ бээр.
9 | 0 Хариулах
зочин [202.21.127.166] 2019/9/12
би дэмжиж байна, энэ баруунаар тархиа угаалгасан либерал долдойнуудыг битгий тоо
0 | 0 Хариулах
Зочин [103.229.123.13] 2019/9/11
Төрт улсаа хурдан сөнөөе гэвэл ерөнхийлөгчийн засаглалыг сонгож аварга Тагна Тува байгуулаад харанхуй хязгаар болж үлдье
4 | 0 Хариулах
молор-эрдэнэ [202.9.42.1] 2019/9/11
-Эмч, хуульч, сэтгүүлч, улс төрч, социологч гэх мэт шударга ёсны мэргэжлийг эзэмшсэн хүмүүс гэр бүл, найз нөхдийн шударга ёсноос гадна мэргэжлийн шударга ёстой байх хэрэгтэй. Жишээлбэл, манайд жинхэнэ сэтгүүлч байхгүй. Бүгд улс төрчдийн ПРчид болчихсон. Яагаад хулчгар вэ гэхээр, ээж аав багад нь хүүхдийг хүмүүжүүлэхдээ тийм сайхан бие даасан, эрх чөлөөтэй, зоригтой, өөрийнхөө хийе гэснийг хийдэг тийм сайн иж бүрэн хүн болгож хүмүүжүүлж чадаагүй. Зүгээр хоол унд, хувцас хунар л ярина уу гэхээс. Ерөнхийдөө монголчууд ээж аавгүй өнчин хүмүүс. Хүүхдүүдээ мөнгө олж ир гээд дарамтлаад байгаа. Улс орныг баллаж байгаа улс төрчид бол өнчин дээрээ олигтой асрамжын газар олоогүй хүмүүс гэсэн үг. Хүүхэд нас нь аймшигтай өнгөрсөн учраас ийм хулгайч луйварчин байна шүү дээ. Сэтгэлзүйн хувьд гүн гүнзгий асуудалтай учраас хүүхэд насны уйлсан гомдсон дутуугаа нөхөж өшөөгөө авч байна.
6 | 0 Хариулах
Зочин [174.197.20.63] 2019/9/11
Ireh songuuliar gaigv e ta nariig
2 | 0 Хариулах
Huga [107.77.213.17] 2019/9/12
Hahaha chi muu yahiin, haragdaarai mori mini.
2 | 0 Хариулах
No [5.231.144.19] 2019/9/11
Ард нийтийн санал асуулга!!! Ард нийт дотроо оюунлаг хэсгийг хэдэн хувь бүрдүүлдэг вэ? Монголчуудын массын түвшний оюун санаа ямар байгаа билээ.Баттулга мэтийг тахин шүтэгчид ямар аюултай хар масс байдаг билээ.Ард нийтийн Үндсэн хууль Засаглалын тухай мэдлэг хэр билээ!!! Цаазын ял, диктатур хүсч, эх оронч дүр эсгэж дэлхий дээр ганцхан монгол улс оршдог юм шиг орилж хашгирдаг түүнийг ивээдэг ганц нар мэт улс нь Орос байдаг мэт дайрдаг хий үзэл сурталжсан бүхэл бүтэн хөөрсөн массаас би айж байна.
18 | 2 Хариулах
Zochin [202.179.25.17] 2019/9/11
POPULIST umaa boliochee. Oorkuud bol daranguilagchiig mangartaad songoj ch medne shuu dee Arai ch dee
8 | 0 Хариулах
Зочин [107.77.213.17] 2019/9/12
Odoo ongorsooon, Moyachuud heden jil bujignana. Tegeed unend guitsegdeed ireheeree ardchilal gej uliad irnee udahgui
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.135] 2019/9/11
Ajliin hesgiin zurag ysn be.
0 | 0 Хариулах
Зочин [49.0.171.43] 2019/9/11
eniig zaaval ard tumen sanal uguh yavuulah albagui zugeer battulgiig ogstruulj harin chadna iim yum huleen zuvshuurch baidag mongol hun baihgui baih. erh chuluuguu ugui hiih gej udii hurtel mongolchuud yavsan bolj taarna gejuu
3 | 2 Хариулах
Зочин [66.181.188.190] 2019/9/11
Ард түмэн үндсэн хуульд арга ядсан косметик өөрчлөлт оруулахыг хүсэхгүй байна МАН-ын хулгайчуудаа!!!
3 | 0 Хариулах
Зочин [103.229.121.188] 2019/9/11
Булшы нүхээ
2 | 0 Хариулах
Иргэн [64.119.24.208] 2019/9/11
Харин энэ бичээч нар унэн тэнэгтэх юмаа, бух нийтийн санал асуулт явуулах хууль гэж бий ундсэн хуулийн заалт ч бий тэр агуу явж байна.Мэдэхгуй уншаагуй бол ядаж дугай байгаач
1 | 1 Хариулах
Зочин [120.16.171.116] 2019/9/11
Асуулга явуулах үндсэн асуулт нь Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжих үү? Парламентийн засаглалыг дэмжих үү? Тэгэхээр ийм асуулт асууж мөнгө үрж тэнэгтэх хэрэггүй. Ноён Баттулгын санаархал бүтэхгүй учир нь ард түмэн нэг хүний дарангуйлалд орох хүсэлгүй байна. Чи өөрөө харин хөлсний бичээч биш үү
2 | 2 Хариулах
Зочин [64.119.20.206] 2019/9/11
Тийм асуулт байхгүй. Үндсэн хуулинд парламентийн засаглалын эсрэг санал асуулга явуулахыг хориглосон байгаа.
2 | 0 Хариулах
Зочин [202.21.108.95] 2019/9/11
Больж үз. 29 тэрбумээр хүүхдийн цэцэрлэгүүд барих хэрэгтэй.
3 | 0 Хариулах
Зочин [202.9.43.153] 2019/9/11
ФФФФФФФФФ! ЭНЭ ДҮҮРЧИХСЭН, ШИЙДЧИХСЭН ХЭДЭН ТЭНЭГ ХУЛГАЙЧДАА ЯААЯДАА БАЙЗ.
2 | 1 Хариулах
Зочин [112.72.11.116] 2019/9/11
ард түмнээс ийм юм асууна гэдэг тэнэг зүйл. зүгээр л хариуцлагаас зугтах гэсэн заль. хэрвээ эд нар хариуцлага үүрэхээс айж байгаа бол бид зүгээр л ард нийтийн санал асуулгыг эсэргүүцэх хэрэгтэй. хэрэв санал асуулга явуулбал үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэх нь дээр. бид ийм чадваргүй, итгэл даахгүй боловсролгүй хүмүүсийг сонгосон тул дараагийн сонгууль болтол үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй байлгах хэрэгтэй байна
13 | 1 Хариулах
Зочин [202.9.43.43] 2019/9/11
Бүх өөрчлөлтийг нэг бүрчлэн санал асуулгаар оруулах юм бх даа
1 | 1 Хариулах
Зочин [49.0.212.176] 2019/9/12
үгүй. хуулиараа 3 асуулт асууж болно.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.97] 2019/9/11
За ингээд Монголстан болох зам руу хальтирлаа
17 | 2 Хариулах
Зочин [120.16.171.116] 2019/9/11
Үнэн шүү
1 | 1 Хариулах
Зочин [150.129.140.6] 2019/9/11
ЭД НАР БҮТЭХГҮЙ НЭРТЭЙГЭЭР БҮХ ШИЙДВЭРЭЭ АРД ТҮМНЭЭР ШИЙДҮҮЛЖ БАЙ. АРД ТҮМНИЙ ЧИНЬ ИХЭНХ ХЭСЭГ НЬ МЭДЭЭЛЭЛ ДУТУУ БАЙГАА ШҮҮ ДЭЭ. ТЭР ДУТУУ МЭДЭЭЛЭЛ ДЭЭРЭЭ ҮНДЭСЛЭЭД САНАЛАА ХЭЛНЭ ЗА ТЭГЭЭД ДУУСАА2
14 | 2 Хариулах
Зочин [120.16.122.239] 2019/9/11
Үнэн тэнэгтэх юмаа энэ төр барьж байгаа хшмүүс
9 | 2 Хариулах